Нийтлэл 04 сарын 30, 2015

“Битгий хүр! Энэ бол миний бие.'

Одоогийн байдлаар 46 оронд хүүхдэд бие махбодийн шийтгэл үзүүлэхийг хуулиар нэгмөсөн хориод байна. Шинэ мянган эхлэхэд 10 орчим байсан энэ тоо сүүлийн 15 жилийн дотор огцом нэмэгдэж ирлээ.

UNICEF-ийн судалгааны байгууллагаас 2013 онд гаргасан Өндөр хөгжилтэй, баян оронд хүүхдүүд илүү амар тайван байдаг” тайланд хүүхдийн эрх хамгийн сайн хамгаалагдсан байдлаар нь улс орнуудыг эрэмблэхэд дараах 5 улс жагсаалтыг тэргүүлж байна. 

Улс

Ерөнхий оноо

Материаллаг байдал

(эрэмбэ)

Эрүүл мэнд, аюулгүй байдал

(эрэмбэ)

Боловсрол

(түвшин)

Зан төлөв, эрсдэл

(түвшин)

Гэр, ахуйн нөхцөл

(түвшин)

1

Нидерланд

2.4

1

5

1

1

4

2

Норвеги

4.6

2

7

4

4

3

3

Исланд

5

3

1

3

3

7

4

Финланд

5.4

4

3

12

12

6

5

Швед

6.2

5

2

5

5

8

 

Энд дээгүүр жагсдаг орнууд цөм хүүхдэд бие махбодийн шийтгэл үзүүлэх зодож, цохихыг хуулиар хориглосон.Хуулиар хориглоно гэдэг нь зөрчвөл эцэг эх ч бай хариуцлага хүлээнэ гэсэн үг.  Исландын засгийн газар гэхэд 2003 оны гуравдугаар сард шинэ Хүүхдийн тухай хуулийг баталсан. Шинэ хуульд бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл болон өөр бусад доромжлолын эсрэг хүүхдээ хамгаалах нь эцэг эхийн үүрэг хэмээн тусгав.Зодохыг хориглоод зогсохгүй, хамгаалахгүй бол мөн хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн үг.  Эцэг эх хүүхэддээ бие махбодийн шийтгэл үзүүлэхийг хориглосон нь бол 2002 оны Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиар батлагдсан байсан юм.

 

Канад улс мөн хүүхэд хамгааллын хуулийн практикаар дэлхийд дээгүүр үнэлэгдэж байна. Гэмт хэргийн тухай бүх хуульд хүүхдийн бие махбодийн шийтгэлийг хориглосон өөрчлөлт оруулсны дагуу маш олон мэргэжлийн байгууллагууд болон бүлэг хүмүүсийн дэмжлэг бүхий 43 холбоо байдаг. Нас насны ангиллаар хүүхэд хамгааллын маш олон хөтөлбөр хэрэгждэг.

Фото зургийг Якоб Бэхрбан

Жишээ нь, 4-8 настай хүүхдүүдийн “Битгий хүр! Энэ бол миний бие” хэмээх хөтөлбөр байдаг. Энэ хүүхэд хамгааллийн хөтөлбөр нь хүүхдүүдэд өөрсдийн биеэ хамгаалах, захирах бүрэн эрхтэй гэдгийг зааж ойлгуулахад анхаарлаа хандуулдаг тусгай хөтөлбөр юм. Үүнд: хүрэхэд тохиромжтой ба тохиромжгүй, биеийн хувийн хэсгийн зааж ойлгуулах, ямар нэгэн байдлаар насанд хүрсэн хүмүүст хүчирхийлүүлсэн тохиолдолд хэлэх нь ямар чухал болохыг заадаг. Хувийн аюулгүй байдлын хамгаалалтыг ойлгуулахын тулд түүх ярьж өгөх, цаасан хүүхэлдэй болон бусад тоглоомуудаар тоглуулах мөн дүрд тоглуулах гэсэн аргуудыг хэрэглэдэг байна. Энэ насны хүүхдүүд өөрсдөө биеэ хамгаалах чадвар сул байдаг ч гэсэн багаасаа өөрийн биеэ хамгаалах нь ямар их ач холбогдолтой, бас  хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хэн хэгэнд хэлж арга хэмжээ авахуулах зайлшгүй шаардлагатай гэдгийг ухамсарлуулдгаараа өндөр ач холбогдолтой арга гэгдэж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн хүчирхийлэл үйлдэж буй эцэг эхчүүд, насанд хүрэгчдэд янз бүрийн сургалт явуулахаас гадна бага насны хүүхдүүдэд гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт өгч, эцэг, эх ба хүүхдүүд рүү аль аль тал руу нь хандсан үйл ажиллагаа явуулдаг байна.

“Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох хууль дүрэм” хэмээх 2013 оны  олон улсын илтгэлд бүх улс орны хүүхдийн эрхийг хамгаалах, хуульчлах үйл явц ямар түвшинд байгааг дэлгэрэнгүй харуулсан юм. Энэ илтгэлд Монгол улсын тухай,

“Маргаанаас үүдэлтэй гэмт хэргийн тухай хуулийн төсөл, Хүүхдийн эрхийн хуулийн хамгаалал, Гэр бүлийн хууль болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль дахин боловсруулагдсан боловч гүйцэд шийдвэрлэгдээгүй”

  гэж тэмдэглэжээ. Мөн тус судалгаагаар улс орнуудыг хүүхдийн эсрэг бие махбодийн шийтгэлийг хэрхэн хуульчилсан байдлаар нь ангилахад доорх зурагаар цэнхэр өнгөтэй буюу хууль дүрмийг сайжруулахаар амлалт өгсөн гэсэн ангилалд багтжээ. Манай улсын хувьд олон улсын хууль дүрэмд нийцүүлж хүүхдийн эрхийг хамгаалах оролдлого олон жил хийж буй ч эцэг эхийн орлого, боловсрол зэрэг нийгмийн суурь асуудлууд сайжралыг олохгүй байгаа тул хүүхдийн эрхийн хууль төдийгөөр зохицуулж хүчрэхгүй эмгэнэлт асуудлууд бодитоор оршсоор байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon