Нийтлэл 05 сарын 07, 2015

Ийм татварууд хэлэлцэгдэж байна

Ийм татварууд хэлэлцэгдэж байна

 

Иргэд бидний орлого, өмч хөрөнгөөс авах татвартай холбоотой нийслэлийн татвар болон бусад хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийн танилцуулгын тоймыг доорх хүснэгтэд харуулж байна. Эдгээрээс нийслэл хотын албан татварын тухай хууль өчигдөр байнгын хороон дээрх анхны хэлэлцүүлэгт орж, өнөөдөр чуулганаар хэлэлцэгдэх гэж байна.

                                  

Албан татварын хуулийн төсөл

 

Татвар ногдуулах зүйл

 

Татвараас чөлөөлөгдөх

Татварын хувь хэмжээ

 

Нийслэл хотын албан татварын тухай хууль

 

Бүх төрлийн согтууруулах ундааны жижиглэнгийн худалдаа

 

 

 

 

 

 

 

 

 

Байршил, хүн амын төвлөрлийг харгалзан үзэж 0-1.0 хувийн хязгаартай

Бүх төрлийн тамхины жижиглэнгийн худалдаа

Зочид буудлын үйлчилгээ

Амралтын газрын үйлчилгээ

Рестораны үйлчилгээ

Баарны үйлчилгээ

 Хөрөнгийн албан татварын тухай хууль

 Малын тоо толгойд ногдуулах татвар

 

 

Мал сүрэг

 

 

Малчин өрхийн гишүүн тус бүрт ногдох 50 хүртэлх хонин толгой

Хонин толгойд шилжүүлэн тооцдог малын татвараар

Хонь 1, үхэр 3, адуу 5, тэмээ 1, ямааг 2  Бүс нутгийн онцлог , төсвөөс алслагдсан байдал, сүргийн бүтцийн зохист харьцаа болон малчдын амьжиргааны түвшинг харгалзан 0-1000 төгрөгийн хязгаартай

Малчин өрхийн эзэмшлийн буу

Малчин өрхийн 2 хүртэлх буу

 

Үл хөдлөх хөрөнгийн албан татвар

 

Орон сууц

 

Өрхөд ногдох 2 хүртэлх орон сууц

Үл хөдлөх хөрөнгийн хувьд 0.6-1.0 хувийн хязгаартай, орон сууцны хувьд 0-0.2 хувийн хязгаартай

Автотээврийн албан татвар        

 

Автомашин

Цахилгаан мотортой, 2001 м3 хүртэлх моторын багтаамжтай суудлын автомашин

 

 

 

 

Байнгын хороон дээр “лайк” авсан саналууд

Нийслэл хотын албан татварын талаар өчигдөр байнгын хороон дээр хэлэлцэхэд Ч.Хүрэлбаатар гишүүн, Ерөнхий сайд өнгөрсөн баасан гарагт чуулганы хуралдаанд мэдээлэл хийх үеэрээ татвар нэмэхгүй гэдэг мэдэгдэл хийсэн, ажлын хэсэг Ерөнхий сайдтай ярилцаж байж төслийг оруулж ирэх хэрэгтэй хэмээгээд төслийг хэлэлцэхийг хйошлуулах горимын санал гаргасан ч   дэмжигдээгүй эхний хэлэлцүүлэг хийгдсэн. Байнгын хороон дээр  хуулийн төслөөс дэмжигдсэн заалтуудыг түүвэрлэв:

  • Нийслэл хотын нутаг дэвсгэрт үзүүлсэн үйлчилгээ, заасан барааг худалдан авсан этгээдэд энэ хууль үйлчилнэ
  • “Нийслэл хотын албан татвар суутгагч” гэж бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн этгээдийг
  • “Бараа” гэж жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхийг
  • Нийслэл хотын албан татвар суутгагчаас энэ хуульд заасан бараа, үйлчилгээг худалдан авч байгаа этгээд нь нийслэл хотын албан татвар төлөгч байна
  • Энэ хуулийн 4.1.1-д заасан  этгээдийг улсын бүртгэл, нийслэлийн нутгийн захиргааны болон бусад холбогдох бүртгэл мэдээллийн байгууллагын мэдээлэлд үндэслэн харъяалах татварын алба нь албан  татвар суутгагчаар бүртгэнэ
  • Татварын алба албан татвараар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл хүлээн авах журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална\
  • Татвар төлөгчийн худалдан авсан дараах бараанд нийслэл хотын албан татвар ногдуулна:

Бүх төрлийн согтууруулах ундаа

Бүх төрлийн тамхи

  • Татвар төлөгчийн худалдан авсан дараах үйлчилгээнд нийслэл хотын албан татвар ногдуулна

Зочип буудлын үйлчилгээ

Амралтын газрын үйлчилгээ

Рестораны үйлчилгээ

Баарны үйлчилгээ

  • Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан, 0-1.0 хувийн хязгаарт багтаан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална              
  • Албан татвар суутгагч нь нийслэл хотын албан татварыг ногдуулахдаа борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд бусад албан татвар, төлбөр, хураамжийг оруулан тооцохгүй

Сэтгэгдэл бичих

arrow icon