Нийтлэл 05 сарын 08, 2015

Дэлхийн II дайн: Уриалан чиглүүлэгч ухуулах хуудас

1945 оны 5-р сарын 9-нд Германы тал бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар Дэлхийн II дайн төгсгөл болсон. Энэ түүхэн өдрөөс хойш 70 жил өнгөрч маргааш Ялалтын баяр тохиож буйтай холбогдуулан нэгэн сонирхолтой мэдээллийг бэлдлээ. Дайны үеэр олон нийтийг нэгэн зүгт уриалан чиглүүлэх, оюун санааны  удирдлага болж байсан ухуулах хэрэгслүүдийн нэг нь зурагт хуудас  байсан билээ.

Дэлхийн II дайны үеэр суртал ухуулгын зурагт хуудас урлагийн хэлбэр болон хөгжсөн бөгөөд зарим нь өнөөдөр хүртэл мартагдалгүй бидний ой дурсамжид үлджээ. Мөргөлдөөнд оролцогч өөр өөр талууд түүхэн үйл явдлыг ухуулах зурагт хуудас дээр хэрхэн дүрсэлж байсныг ажиглахад үнэхээр сонирхолтой юм. Ингээд та бүхэнд Дэлхийн II дайны үеийн холбогдолтой зурагт хуудсуудаас хүргэж байна:

 

"ЭХ НУТГИЙНХАА ТӨЛӨӨ: БЯЦХАН ХҮҮ НЭГЭН ӨДӨР ЭХ ОРНОО ХАМГААЛАХЫГ МӨРӨӨДӨЖ БУЙГ ДҮРСЛЭН ХАРУУЛСАН."

 

"УЛААН АРМИ БОЛОН УДИРДАГЧ СТАЛИНЫГ  ХАРУУЛСАН ЗУРАГТ ХУУДАС. ХАРИН БАРУУН ТАЛЫН ХУУДАС ДЭЭР СТАЛИН ӨӨРИЙН АРД ТҮМНИЙ ЭЦЭГ ХЭМЭЭН ДҮРСЛЭГДЖЭЭ."

 

"ЯРЬЖ БОЛОХГҮЙ : ЗАСГИЙН ГАЗРААС  МАШ ОЛОН УДАА  ДАЙНЫ НУУЦЫГ ХАЙХРАМЖГҮЙ ЯРИАНААСАА БОЛЖ ЗАДРУУЛАХВИЙ ГЭСЭН БОЛГООМЖЛОЛЫГ ОЛОН НИЙТЭД СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙСАН."

 

 

"МЭДЭЭЖ ГЕРМАНЧУУД ДАЙНЫ ҮЕД ӨӨРСДИЙН ГЭСЭН  УХУУЛАХ ЗУРАГТ ХУУДСЫГ БҮТЭЭЖ БАЙСАН."

 

"ОРОСЫН АРД ТҮМЭН ХЭЗЭЭ Ч ӨВДӨГ СӨХРӨХГҮЙ!"

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon