Венецийн биеннальд Монгол улсын павильон шилдгүүдийн эгнээнд жагсаж байна

Дэлхийн дүрслэх урлагийн салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлогч 56 дахь Венецийн биеннальд Монгол улс анх удаа өөрийн павильоныг албан ёсоор нээснээс хойш 2 долоо хоног өнгөрөөд байна. Жилд дунджаар 40 мянган хүн зочилдог Венецийн биенналь эхлээд удаагүй байгаа ч Монгол улс тун амжилттай оролцож байгаа талаар гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. Энэ хугацаанд Монголын павильонд нийт 9000 орчим, нээлтийн 2 өдөрт 4000 орчим хүн зочилжээ. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол улс Венецийн дүрслэх биеннальд анх удаа оролцож байгаа тухай 300 орчим мэдээ, Монголын павильоны талаар тусгайлан бичсэн нийтлэл 30 орчим одоогоор цацагдаад байна.

  • Culture 360 онлайн сэтгүүл Венецийн биенналийн тухай мэдээндээ нийт 89 орны павильоноос Монголын павильоныг хамгийн тэргүүнд дурджээ.

 Эдгээр тоо, баримтуудаас харвал “Урлагийн Олимп”-д анх удаа оролцож буй Монголын нүүр царай өнгөтэй байгаа бололтой.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5557

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%