Нийтлэл 05 сарын 26, 2015

Орон сууцны даатгалаар мөнгө завшсан хэргийг илрүүлжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажавыг шалгуулах хүсэлтийг Авлигатай тэмцэхгазарболон Эрүүгийн цагдаагийн газарт хүргүүлжээ. Учир нь /ШӨХТГ/-аас даатгалын компаниуд орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгал авч байгаа гэх нэрийдлээр иргэдээс их хэмжээний мөнгө завшдаг байсан гэдгийг шалгалтын явцад тогтоожээ. Тодруулбал, нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажав нь “Хаан даатгал” компанитай гэрээ байгуулан өөрийн харъяа 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан хууль бусаар оршин суугчдаас мөнгө авч тус компанийн дансруу хийдэг байсан зөрчил илэрсэн байна. Ингэхдээ нэг айлаас орон сууцны иж бүрэн даатгалын үйлчилгээний хураамж гэгдэх 1500 төгрөгийг хэрэглэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүй, албан бичгээр байгуулсан гэрээгүйгээр шууд суутган авдаг байжээ.

Иймээс энэхүү зөрчлийг арилган, хэрэглэгчдийг хохироож байсан албан тушаалтан, байгууллагаас хохирлын мөнгийг төлүүлж, хариуцлах тооцуулах нь зүйтэй гэж үзсэн тул  нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажавыг албан тушаалаа урвуулан ашиглаж иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шалгуулах хүсэлтийг Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газарт хүргүүлсэн байна. 

Сэтгэгдэл бичих

arrow icon