З.Энхболд дарга Ардчилсан намд шинэчлэл хийх хэрэгтэйг хүлээн зөвшөөрлөө

Энэ оны 4-р сараас Ардчилсан намын хэсэг залуучууд намын шинэчлэлийн асуудлаар намын удирдлагууддаа шаардлага, уриалга хүргүүлж, улмаар нийгэмд, намын нийт гишүүдэд хандсан мэдээллийн ажлуудыг тастралтгүй хийж байгаа. Тэдгээр залуучууд зохион байгуулалтанд орж АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөнийг албан ёсоор байгуулан намын үндсэн дүрэм, стратеги, хүний нөөцийн бодлого, хариуцлагын тогтолцоог бий болгох асуудлуудын хүрээнд намын нийт гишүүдийн хүрээнд санал бодлыг нь сонсон, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байна.

 

АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөн намдаа БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛийг цаг алдалгүй хийцгээе, ХАРИУЦЛАГЫН ШИНЭЧЛЭЛ зоригтой хийцгээе, ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛЭЭ бүгдээрээ ярилцаж хийцгээе, ҮНДСЭН ДҮРМИЙН ШИНЭЧЛЭЛ, нээлттэй, ил тод байдал, тэгш боломжийг бүрдүүлсэн шинэчлэлийг хамтдаа хийцгээе гэсэн үндсэн шаардлагуудыг намын удирдлага, нийт гишүүддээ уриалан ажиллаж байна.

Ардчилсан нам Монгол орноо илүү хурдтайгаар хөгжүүлж чадах улс төрийн институт болж өргөжин хөгжих боломжоо нэг өдөр, нэг минутаар алдахгүй байх, өөрчлөлт шинэчлэл бол байнга хийгдэж байх ёстой жам ёсны зүйл гэж хөдөлгөөний гишүүд үзэж байгаа билээ.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд шинэчлэлийн хөдөлгөөний залуучуудыг айлгах, сүрдүүлэх, хүчний байгууллагуудаар шалгуулах, элдэв нэр хоч зүүх, хардах сэрдэх асуудал байнга гарч, энэ нь хэвийн үзэгдэл болсон гэж хэлж болно.

Намын их хурлаа хуралдуулж дээрх шинэчлэлүүдийг Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг хүлээхгүйгээр хийх шаардлагыг хөдөлгөөний зүгээс байнга шаардаж байгаа. Харамсалтай нь намын дарга хариу өгөөгүй, хүлээж авч уулзаагүй өнөөдрийг хүрсэн. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү хуулийг баталтал Их хурлыг хуралдуулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Гэвч хаврын чуулганаар батлана гэсэн хүлээлттэй байсан энэ хууль намрын чуулганы үеэр өргөн баригдах нь өчигдөр тодорхой боллоо. Иймээс гишүүдийнхээ оролцоог хангаж нээлттэй ил тод байдлаар ажиллах ардчилсан зарчмаа баримтлан яаралтай АН их хурлаа хуралдуулж Улс төрийн намын, Сонгуулийн, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар яаралтай авч хэлэлцэх шийдэл хамгийн зөв гарц хэвээр үлдэж байна.

Өчигдөр МУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барихад бэлэн болсон Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн зарчмууд бүхэлдээ шинэчлэлийн хөдөлгөөний зүгээс намдаа тавьж байгаа шаардлагуудтай нийцэж байна.

Мөн энэхүү хэлэлцүүлгийн үеээр АН-ын дарга З.Энхболд

“Саяын ярьж байгаа зарчмуудтай бол 100% санал нийлж байна. Ингэхээс өөр аргагүй байдалд орсноо гишүүд ухамсарлаж байгаа. намын жирийн гишүүд бол ухамсарлаад байна. Хуучнаараа явж болохгүй юм байна. Сая би Говь-Алтай, Завхан аймагт ажиллахдаа хэргээр АН-ын гишүүдтэй уулзсан. АН-ын гишүүд шинэчлэл хийхгүй бол болохгүй байна гэдгийг хэлж байна”

гэж мэдээлсэн. АН-ын даргын албан тушаалыг авснаас хойш удаан хугацааны дараа намын шинэчлэлийн асуудлаар ахин ярьж эхэлсэн нь намын гишүүдтэйгээ уулзаж ажилласны үр дүн гэж шууд хэлж болно.

АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийг бүх аймаг, дүүргийн намын гишүүдээс дэмжиж байгаа бөгөөд намын шинэчлэлийн ажилд хамтдаа оролцохоо илэрхийлэх үйл явц тасралтгүй үргэлжилж байна. З.Энхболд дарга Говь-Алтай, Завхан аймгийн намын гишүүдтэй уулзсан уулзалтын үеэр  олон гишүүд намын шинэчлэлийг нэн даруй хийх хүсэлтээ илэрхийлсэн явдалд шинэчлэлийн хөдөлгөөний залуучууд талархаж байна. АН-ын шинэчлэлийг яаралтай хийх асуудалд Намын дарга анхаарлаа хандуулж эхэлсэн нь шинэчлэлийн хөдөлгөөний эхлүүлсэн ажил үр дүнгээ өгч байгаагийн нэг жишээ. Шинэчлэлийн хөдөлгөөн намын гишүүдийн оролцоотойгоор АН-аа улс төрийн бодлогын институт болгон хөгжүүлэх бүх ажлуудад манлайлан ажиллана.


avatar
    • БНД
    • 203.169.50.*

    Ардчлал бол ард түмний өмч. Ардчилсан нам бол ард түмний 3 үеийн үйл бүтээл. Ашиг сонирхлын олон фракцууд ард түмний хүсэл эрсэлзлэлийг хүндэтгэн үздэггүй хоосон хийрхэл намын нэр хүнд унагасан мэргэшээгүй мэргэжилтэн, ажлын туршлагагүй намын нэр зээлдэгчдээс хурдан салах хэрэгтэй. Монголчуудын бодит амьдралтай танилц миний бие 18 нас хүрснээс хойшхи бүх сонгуульд ардчлалын төлөө саналаа өгсөн. Та нараас юу ч гуйгаагүй энэ мэт ард түмэн та нараас айж өрөвдөж байна. Та нарт чадал бий , зорилго ч бий. Алдаа оноогоо ардаас асуу алиа салбадайлж одон медиал тараах хэрэггүй хурдхан зайлах нь зайлж ардчлалыг ард түмэн үргэлжлүүлэг. 90 дөхөж наслаж байгаа 42 жил биен тамирын багш хийсэн буурал эцэг минь энгэртээ хоосон байхад шөнөжин архидаад алтан гадас авч байх юм. Багануур дүүргийн ардчилсан нам аа гэж .................................. Хийсэн ажлын чинь үр дүнг ард түмэн цаашид ч тавих болно. Надад алдах юм байхгүй. Харин Монголын ард түмэн ихийг алдсан. Батзанданд талархаж байна.

    • Зочин
    • 103.57.94.*

    зөв шүү

    • zl
    • 103.229.123.*

    AN nam er ni yawtsgui bolsoon odoo. butsaad MAN-luu l orohoosdoo.

    • BB
    • 112.138.59.*

    Turiin alba ni tusdaa bish biluu? Yun namiin gishuudiig turuun alband beltgeh ve?

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5092

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%