LINKEDIN ТРЭНД – Их сургууль төгсөхдөө энийг л сурчих  

Ойрын үед Linkedin сүлжээнд хамгийн их анхаарал татсан нийтлэлд Зохиолч, нийтлэгч, лектор Ж.Селингогийн  “Их сургууль төгсөгчдөөс хүлээх ганц зүйл: Тодорхойгүй байдлыг хүлцэх чадвар” нийтлэл багтаж байна:

Дээд сургууль төгсөөд 3 сар болсон шинэхэн сэтгүүлч миний бие анхны бүтэн цагийн ажлын саналаа Вилмингтонд хүлээж авч билээ. Эрхлэгч нь намайг онгоцны буудалд тосож аваад, шуурхай өдрийн хоолны дараа Фронт гудамжинд буулгаж, 17 цаг гэхэд нэг юм бичиж ирэх даалгавар өгөв. Найман сарын сүүл үеийн нэг Баасан гараг, үд өнгөрч байсан. Би өмнө нь Вилмингтонд ирж байгаагүй, хүн ч танихгүй. Машин ч байхгүй. Байсан нь ердөө л эрхлэгчийн өгсөн тэмдэглэлийн дэвтэр, үзэг.  Тэгээд хэдэн цаг гудамжаар бэдэрч, бизнес эрхлэгчид, оршин суугчид, жуулчидтай ярилцаж бичих юм хайж явсан сан. Тэгээд ямар ч гэсэн хар салхи, жуулчны баазын тухай нэг мэдээ олж бичээд, цагт нь дуусгаж чадсан юм.

Гэхдээ дараа нь сонссоноор бол, нийтлэл бичиж чадах эсэх нь гол биш байжээ. Эрхлэгч гудамжинд үлдээхдээ намайг ямар хариу үзүүлэхийг хармаар байсан аж. Тэрээр шинэ ажилтнаа дасаж мэдэхгүй шинэ нөхцөлд яах нь вэ гэж харсан байв. Өргөдлөө өгсөн бусад хүмүүс нэг бол паниктаж, нэг бол яг юу хийх ёстой тухай асууж, зарим нь харин ямар нэг аргаар аргаа олоод ажлаа хийж ирж. Мань эрхлэгч тодорхойгүй байдалд юу хийх, яах аргаа олж чаддаг ажилтнуудтай болохыг хүссэн юмсанжээ.

Техник технологийн хөгжил өчнөөн мэргэжлийн үнэ цэнийг орлож, хуучруулж байгаа өнөө цагт таны амжилт тодорхойгүй бус нөхцөл байдлыг удирдахдаа хэр сайн эсэхээс улам бүр хамаарах шинжтэй болж байна. Харамсалтай нь сүүлийн үед их сургууль төгсөж байгаа сайн оюутнууд тов тодорхой, шалгалт шиг ажил хийх төсөөлөлтэй орж ирж байна.

"Ажилдаа сайн байна гэдэг нь, чамд даалгаагүй ажлыг хийхийг хэлнэ”

гэж алдарт менежерүүдийн нэг М.Еган хэлсэн байдаг.

Одоо үеийнхэн ажлаа өөрсдөө олж хийхдээ сайнгүй байна. ”

 

21-р зуунд үнэд орох олон чадварын нэгэн адил,   тодорхойгүй байдлыг удирдах чадвар бага залуугаас л хөгждөг.  Харин  хүүхдэд багаас нь энэ чадварыг хөгжүүлэхэд насанд хүрсэн хүмүүс, багш нараас өгөх зөвлөгөө нэн чухал нөлөөтэй.

Станфорд Их Сургуулийн сэтгэлзүйч К.Двекийн судалснаар хичээл зүтгэлээс нь илүү ухаантай байна гэж магтаад байхаар хүүхдүүд тодорхой бус зүйлтэй тулгармагцаа амархан шантардаг болж төлөвшдөг байна. Түүний зөвлөж байгаагаар ухаанаас илүү шаргуу байдал, тэвчээрийг нь магтаж байх нь дээр аж.

Профессор Двек мөн өөр төрлийн хэд хэдэн судалгаа хийж, хүмүүс өөрийн авьяас чадварыг төрөлхийн биш илүү уян хатан, хөгждөг зүйл гэж үздэг бол илүү амжилттай ажилладгийг тогтоосон байдаг.  “Хөгжих сэтгэлгээний хэв шинж”-тэй хүмүүс хүнд хэцүү зүйлийг ур чадвараа хөгжүүлэх боломж гэж хардаг. Ухаантай, толгойтой гэж магтуулж ирсэн хүмүүс ийм нөхцөлд ихэвчлэн гайхшралд орж, яг зөв төгс хариулт олох гээд улам бүр тулгамдахад хүрдэг. Тодорхойгүй байдлыг хүлцэх чадвар нь  “холбоос эс” буюу идей хооронд шилжиж чаддаг, аливааг тухайн агуулгад нь харах чадвараас хамаарна. Сониуч байж, туршилт хийж, нөхдөөсөө суралцах замаар ийм холбоосуудыг үүсгэж хөгжүүлж болно.

Мэдлэг зөвхөн бидний тархинд байгаа юм биш, мэдлэг бидний сүлжээнд, нийтлэгт, нийгэмд утгаа олдог. Бид эдгээр сүлжээ хооронд шилжиж, удирдаж, холбоос эсүүдээ өргөжүүлэхэд суралцдаг. Сүлжээ гэхээр заавал Фэйсбүүк, Твиттер гэх мэт соошил сүлжээг хэлэхгүй. Заримдаа мэдлэг хоорондын хамгийн ончтой холбоос нүүр нүүрээ хараад ярилцаж байхад төрдөг.

12 жилийн өмнө сурвалжлагч болохоор ярилцлага өгч байхдаа дараагийн арванд сэтгүүлзүй хааш чиглэх тухайд ямар ч төсөөлөл надад байгаагүй. Гэхдээ өдөр тутам шинийг эрэлхийлэх, хэв маяг хийгээд чиг хандлагыг багцаалах, өөр идейнүүдийг нэгтгэх, синтез хийх гэх мэт сэтгүүлзүйгээс олсон ур чадварууд маань өөр ямар ч ажлын талбарт түшиг тулгуур болсоор байна. Ийм ур чадваруудтай болохын тулд заавал сэтгүүлч болох албагүй. Гэхдээ асар их тодорхойгүй нөхцөл байдал угтаж байгаа ирээдүйн ажлын байранд чинь ийм чадварууд зайлшгүй хэрэг болно.


avatar
    • жүүсий жэй
    • 122.201.17.*

    энэ үнэхээр зөв зүйтэй сайхан нийтлэл болжээ.

    • WAVY
    • 202.9.40.*

    Ашигласан эх сурвалжуудаа бичих нь тийм ичгэвтэр зүйл үү?

    • жүүсий жэй
    • 122.201.17.*

    we don't fucking care!

    • Зочин
    • 202.9.41.*

    Орчуулга гэдэг нь илт мэдэгдэхээр, зарим санаа нь ойлгомжгүй нийтлэл оруулахаа болимоор юм. Буулгасан шиг буулгаж , орчуулга хийсэн шиг хийж чадахгүй юм бол тухайн хэлээр нь тавьчих

    • Учрал
    • 106.188.52.*

    синтез - өөриймшүүлж хавсаргах ?? гэвэл яадаг бол

    • Ням
    • 220.144.23.*

    Ямар олон гадаад үг вэ ?'!

    • Жс
    • 103.9.88.*

    паник-сандрах үймэх ,идей-шинэ санаа санал , өөр мэдэхгүй гадаад үг байвал бичээд үлдээгээрэй

    • Жс
    • 103.9.88.*

    риакц-хариу үйлдэл

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4669

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%