Руандагийн хогийн цэгээс Харвардын танхим руу

 

    Үндэстний цөөнхийг хоморголон устгах үеэр эцэг эхээ алдсан есөн настай хүү Руандагийн хогийн цэг дээр амьдардаг байлаа. Шатсан машиныг гэрээ болгон, хогийн цэгээсээ идэх хүнс, өмсөх хувцсаа түүж олно. Харин өдрийн цагаар гудамжинд гуйлга гуйдаг байв. 

Ням гарагийн өглөө АНУ-ын буяны ажилтан Клэйр Эффионг гэх эмэгтэй такси барин, хогийн цэг дээр нь иржээ. Түүнийг ирэхэд бусад тэнэмэл, өнчин хүүхдүүд зугтаж алга болсон ч тэр л ганцаараа зогссоор байв. Бохир заваан хувцастай, маш ихээр өлссөн Юстус Уваеэсу хүүгээс Клэйр яагаад бусадтайгаа адил зугтаагүйг нь асуухад хүү “Би сургуульд явахыг хүсч байна” хэмээн хариулсан байна. Ийнхүү тэрээр хүслээ биелүүлэх замдаа гарчээ.

Энэ намар Уваеэсу Харвардын Их сургуульд бүрэн тэтгэлэгтэйгээр математик, эдийн засаг, хүний эрхийн чиглэлээр суралцах гэж байна. Тэр одоо 22 настай, жинс, цамц, пүүз өмссөн тэрээр бусад 1667 шинэ оюутнуудын л нэгэн адил харагдаж болно.

Гэвч тэр бусадтайгаа адилгүй.Уваеэсу бол хүн төрөлхтний хамгийн ихээр итгэл найдвар нь тасарсан газарт булшлагдах боломжтой байсан хүний нэгэн жишээ билээ.

Шатсан хогоор дүүрсэн хогийн цэгээсээ гарснаас хойш тэр тийм ч амар, хялбар 13 жилийг өнгөрүүлээгүй юм. Руандад сурч байхдаа тэрээр Англи, Франц, Швахили болон Лингала хэлийг шаргуу сурч, үүнийхээ зэрэгцээ ахлах сургуулийнхаа хичээлийг ч үздэг байжээ. Мөн тэрээр улсын бүх ахлах сургуулиудад хүрэх залуусын буяны ажлыг эхлүүлсэн байна. Ингэснээр ядуу оюутнуудад эрүүл мэндийн даатгалтай болоход нь тусалж, хүмүүст эрүүл мэндийн болон эрдэм боловсролын дэмжлэг үзүүлэх бололцоотой болсон юм.

 

Руанда улсад Хүтү болон Тутси хэмээх үндэстний цөөнхүүд голлон амьдардаг байв. 1994 оны мөргөлдөөнөөр Хүтүгийн ихэнх хүмүүс амиа алдсан гэдэг.

Ийм газраас Харвардад ирсэндээ тэр маш их баяртай байдаг байна. "Энд гей оюутнуудыг нээлттэй хүлээж авдаг нь намайг их гайхшруулсан. Учир нь би Руандад энэ тухай огтхон ч сонсож байгаагүй. Түүнчлэн Америк бол хэн нь баян, хэн нь баян биш гэдгийг нь ялгах аргагүй тийм баян үндэстэн юм. Эндээс орон гэргүй гуйлгачин олох үнэхээр хэцүү."

Дотуур байрных нь дөрвөн оюутан түүнийг Бостонгийн амьдралын хэв маягт дасан зохицоход нь тусалж байгаа аж. Гэвч тэрээр хэт нэг талыг шүтэн биширдэг, тайван бус Америкийн соёлыг танин мэдэх гэж хичээсээр л явна. “Энд хүмүүс бүхний төлөө маш шаргуу ажилладаг. Тэд юмсыг маш хурдтай хийж, өөрсдөө ч маш хурдтай хөдөлдөг. Тэд чамд үнэнийг хэлж, өөрсдийн туршлагаасаа хуваалцана. Гэхдээ Руандагийн хүмүүс арай өөрөөр ярилцдаг. Бид хашхирдаггүй. Бид агсарч, онгирдоггүй. Гэвч энд бол чи бие даан бодож, сэтгэх хэрэгтэй болдог.”

Руандад болсон цуст мөргөлдөөний үеэр 100 өдөрт 800,000 хүнийг хороосон билээ. Энэ үеэр л түүний эцэг эх болон фермерчид нь өөд болсон байна. Харин улаан загалмайн ажилчид түүнийг ах, хоёр эгчтэй нь болон өөр 4 хүүхдийн хамт амийг нь аварч, 1998 он хүртэл асарч, хамгаалжээ. Энэ онд эцэг эхгүй хүүхдүүдийн хөдөлгөөн нэмэгдсэнээр тэднийг тосгон руу нь хүчээр буцаасан юм. Тэднийг ирэхэд нутагт нь ган ганчиг болж өлсгөлөн эхэлсэн байлаа. “Энэ үед би тэжээлийн дутагдалд орсон. Миний ах надад хоол хүнс авчрахаар гарч явна, удалгүй юу ч үгүй хоосон буцаж ирдэг байлаа. Бүтэн өдөржин юу ч идэлгүй өнгөрөөх өдрүүд ч гардаг байв.”

2000 онд Уваеэсу ах, эгч нартайгаа Руандагийн нийслэл Кигали хот руу хоол болон тусламж хайхаар явжээ. Гэвч тэд замдаа шархадсанаар хотын захад байрлах хогийн цэг рүү явсан байна. Тэнд олон зуун өнчин хүүхэд бас дээр нь гахайнууд амьдардаг. Юстус хаягдсан машины цонхнуудыг цаасаар орлуулчихаад, уг машинаа гэрээ болгосон байна. Жил хагасын дараагаас хоол хүнс, орон гэр хайж тэнүүчлэх нь багассан ч тэнд усанд орох ямар ч боломж байдаггүй байв. Тэдний цор ганц хүсэл бол шөнө дулаахан хонох байдаг байлаа.

Тэд зочид буудал, бэйкеригээс хүмүүсийн идээгүй хоол болон хоолны хог хаягдлыг зөөдөг ачааны машиныг мэдэж аваад тэндээс хоол хүнс хулгайлдаг болсон байна. Ням гарагт уг машин явдаггүй бөгөөд том хүүхдүүд бүх хоол хүнсийг нь идчихсэн өдрүүдэд тэд өлсгөлөн хононо. Заримдаа хугацаа нь дууссан нөөшилсөн хоол ч иддэг байжээ. 

Уваеэсү хоол хулгайлж байхдаа хогийн машинаас унаж, хүнд бэртэж байсан удаа гарч байжээ. Нэг удаа түүнийг амьдаар нь хогнуудтай хамт нүхэнд булшлахаа шахсан тохиолдол ч гарч байсан байна.

Өдрийн цагаар гудамжинд гуйлга гуйж байхдаа тэр сургуульд явж буй хүүхдүүдийг хардаг байлаа. “Үдэш хүүхдүүд сургуулийнхаа дүрэмт хувцсыг өмсчихсөн, хичээлээ тараад явж байдаг байсан. Тэд зам дээгүүр гүйлдэнэ, тоглоцгооно. Заримдаа намайг харчхаад наяибобо гэж дуудах нь ч бий. Утгачилбал орхигдсон хүү гэсэн үг. Биднийг өөрсдөөс нь хэр ялгаатайг тэд сайн мэддэг байсан. Энэ үнэхээр харанхуй үе байлаа. Учир нь би ирээдүйг олж хардаггүй байв. Амьдрал хэрхэн сайжир ч байгааг, үүнээс би хэрхэн холдон, алсарч буйгаа ч харж чаддаггүй байв.”

Азаар Хатагтай Эффионг түүнтэй таарч, амьдралыг нь аварчээ. Хатагтай Эффионгийн байгуулсан буяны байгууллага 2000 онд Руандагийн өнчин хүүхдүүдэд туслах шийдвэрийг гаргасан байна. 2001 оны нэгэн ням гарагт Эффионг хоол хүнс, хувцас тээвэрлэх савыг хүргэж өгчхөөд такси барин хогийн цэг дээр иржээ. Тэрээр өнчин хүүхдүүдийн овоорсон газарт очив. Тэдэнтэй хэсэг ярилцсаныхаа дараа аюулгүй газар аваачихыг санал болгосон байна. Ийнхүү Уваеэсүг байгаа газраа аваачин, цэвэрлэж, хувцсыг нь солиод, шархыг нь боож өгөөд улмаар бага сургуульд явуулжээ.

Нэгдүгээр ангиа тэрээр ангийнхаа хамгийн шилдэг сурагч болон төгсөв. Энэ нь цааш суралцах боломжтой гэдгийнх нь илрэл байлаа. Ахлах сургуульдаа ч байнга онц авдаг сурагч байсан бөгөөд одоо шинжлэх ухааны чиглэлээр мэргэшихээр шийдэн суралцаж байна.

Гадны тусламж авахгүйгээр Америкийн Их Сургуульд өрсөлдөх боломж түүнд бага байсан. Гэсэн ч тэр ахлах сургуулиа төгсөөд Bridge2Rwanda-д элсэх өргөдлөө өгснөөр жилийн хугацаатай хөтөлбөрт нь хамрагдах боломжтой болсон юм. Уг хөтөлбөр нь авьяаслаг оюутнуудыг коллежийн хөтөлбөрийн үйл явцад бэлтгэдэг ажээ. Сүүлийн арав гаруй жил Харвардын олон улсын элсэлтийн захирал Африкаас элсэх оюутны өргөдөл байгаа эсэхийг жил бүр хичээнгүйлэн хайдаг байжээ. Ихэнх шилдэг их сургуулиуд шиг Харвард сургалтын төлбөрөө төлөх чадварыг нь харгалзалгүйгээр шинэ оюутнуудаа сонгодог. Ийнхүү Уваеэсү хүү Руандагийн хогийн цэгээс Харвардын танхимд суралцах боломжтой болсон юм.

Өнөөг хүртэл Камбридж Их Сургуульд Руандагийн ердөө ганцхан оюутан л суралцаж байна. Харин энэ жилийн Африкаас 25 оюутны өргөдөл ирснээс гурав нь Руандагийнх байжээ. 

Африкийн тэрбум гаруй хүн амын ердөө 1 хувь нь л ийнхүү суралцсаар байна. 


avatar
    • Зочин
    • 95.211.226.*

    mundag bnaa.

    • Зочин
    • 122.201.31.*

    Манай улс дэндүү жаргалтай сайхан орон шүү. Ийм дайн байлдаантай газар төрсөн бол яана. Учиртайхан амьдрах юмсан.

    • Зочин
    • 103.26.193.*

    ЗӨВ ШҮҮ

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5404

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%