Нийтлэл 09 сарын 11, 2015

'Эрүү мултармаар' Монголын үзэсгэлэн CNN-ийн дуранд

Олон улсын мэдээний СNN агентлаг Монгол орны үзэсгэлэнт байгаль, онгон зэрлэг тал нутаг, цэнхэр тэнгэр, зочломтгой соёл уламлжлалыг "эрүү мултармаар 18 зураг" нийтлэлээр дэлгэн харуулжээ. Малчид малаа хариулахдаа смарт утсаар ярьж байх жишээтэй, орчин үеийн технологи нэвтэрч ирж буй ч  Чингис хааны өлгий нутаг хүний гар хүрээгүй онгон зэрлэг хэвээр хэмээн танилцуулсан уг нийтлэлийн фото зурагаас түүвэрлэн хүргэж байна.

 

1. Монголын говь. Зундаа +40, өвөлдөө -40 хэм хүрнэ. Сахарын элсэн цөлөөс ялгаатай нь газар нутгийн 3 хувь нь л элс, бусад нь хад чулуу, хуурай өвс, хайргатай. Эрс тэс уур амьсгалтай ч бөхөн, чоно, бүргэд гэх мэт араатан жигүүртнээр баялаг экосистем.

 

2. Уулга алдмаар газрын тогтоц, байгалийн үзэсгэлэн.  Хамгийн том дархан цаазат газрын нэг болох Тэрэлж.

3. Хөвсгөл нуур. Монголын аялал жуулчлалын  хамгийн үзэсгэлэнтэй цэг гэгдэнэ. Очоод камераа хааш нь ч харуулаад зураг авсан ямар ч уралдаан түрүүлэхээр зураг буулгаж болно. Оросын хил, Сибирт ойр орших энэ нуур Монголын цэнгэг усны 70 хувийг агуулна. Сүүлийн жилүүдэд тээвэр хөгжиж, аялал жуулчлалын томхон зах зээл болон хувирч буй.

4. Цагаан нуур. Архангай аймагт орших Цагаан нуур. Хөвсгөл нуураас харьцангуй жижиг ч ялгаа байхгүй үзэсгэлэнт байгаль, экосистемтэй. Жуулчид өдөржин хүний гар хүрээгүй онгон зэрлэг талаар хэдэн километр аялж, хүсвэл Хоргын тогоог үзэж болно. Өглөөний нар мандах, үдшийн нар жаргах үзэгдэл нь онцгой үзэсгэлэнтэй.


5. Баянзаг. Монголын говьд дэлхий дээрх хамгийн баялаг үлэг гүрвэлийн өлгий нутгийн нэг гэгдэх Баянзаг оршино. Нар жаргахын алдад Баянзагийн үзэсгэлэнг харвал насан туршдаа мартахгүй сайхан дурсамж болно.

6. Хаи-тэк(өндөр технологи ашигласан) гэрүүд. Хөсөг тэргийг мотоцикл, машин орлодог болохын хамт нарны эрчим хүч, хиймэл дагуулын станц нүүдэлчний гэрийг чимнэ.

7. Нар жаргах нь ид шит мэт, үлгэр домог мэт.

8. Нээлттэй хаалга. Тал нутагт таарах аль ч гэрт жуулчин хүн хоног төөрүүлж болно. Хүн байхгүй байсан ч зочин ирвэл ундлахаар зэхэж орхисон идээ ундаанаас хүртэж, амарч болно. Мөн нүүдэлчдийн гэрээр зочлохдоо гарын бэлэг барьж очвол сайхан сэтгэгдэл төрүүлнэ.

9. Хүн байгалийн шүтэлцээ.  Олон мянган жилийн турш нүүдэлчид байгальтайгаа гүн гүнзгий шүтэлцээтэй амьдарч ирсэн, энэ нь ч тэдэнд эрс тэс уур амьсгал, байгалийн шалгуурыг даван туулах боломж өгсөн. Малчин хүн малаа таньдаг, ямар мал дутуу байгааг хараад мэддэг гэгдэнэ. Нүүдэлчид өвс, уул ус, гол мөрөнд өөрийн эзэн бий гэж сэтгэж, хүндэлж ирсэн. Монголчууд хүнийг байгалиас дээгүүр тавьж үзэхгүй, эн тэнцүү харьцаж ирсэн гэж хэлмэрч хэлнэ. 

10. Цэнхэр тэнгэр. Монгол орон нэг жилийн 260 орчим хоногт нартай, цэлмэг тэнгэрийн орон юм.

Сэтгэгдэл бичих

    • Zochin
    • 2015-09-12

    Uvurhangain burd sumand negen tasarhai gazar bn honoj uzlee toirood chono uliad morid urgej tuvurguun sonsogdood buga uramdaj chih myalaagaad estoi neg angaij yvad irlee

    • vnen tasarhai
    • 2015-09-11

    vnen tasarhai

arrow icon