Нийтлэл 09 сарын 21, 2015

Шинэлэг санаагаараа дэлхийг өөрчилсөн 9 эдийн засагч

Шинэлэг санаагаараа дэлхийг өөрчилсөн 9 эдийн засагчийг танилцуулж байна. 

 Ха Жун Чан, Кембрижийн их сургууль, Сөүлийн үндэсний их сургуульд сурсан

Санаа: Хөгжингүй улсууд чөлөөт зах зээлийн тухай их ярьдаг. Гэвч хөгжиж буй эдийн засгийнхаа зардлаас ашиг олохын тулд бүх л эрх мэдэл, санхүүгийн хүчээ ашигладаг. Чаны санаанууд маргаантай дэлхийн эдийн засагт гол үүрэг гүйцэтгэдэг.  Олон улсын валютын сан болон Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудын үүрэгт төвлөрөх. Тэрээр хөгжиж буй орнуудын чөлөөт зах зээлийн үр өгөөжийг номлохын зэрэгцээ том эдийн засагтай засгийн газруудыг улсынхаа компаниудад туслахыг зөвлөдөг байна. Тэрээр “Kicking Away the Ladder” номдоо бүх хөгжингүй орнууд баяжиж, дараа нь ижил зүйл хийхийг бусад улсуудаас хориглохын тулд халдан довтлох эдийн засгийн бодлогыг ашигладаг хэмээн Чан бичсэн байдаг. 

 

 Катерина Пистор, Колумбын хуулийн сургууль, Фрайбург их сургуульд сурсан

Санаа: Хямралтай санхүүгийн зах зээл дээр хууль дүрмийг түр түдгэлзүүлэх хэрэгтэй.Үгүй бол систем тэр чигтээ нуран унана.  2012 онд Макс Планкын эрдэм шинжилгээ, судалгааны шагналыг хүртсэн бөгөөд хууль өөрийн хэлбэр, бүтцэд хэрхэн нөлөөлдгийг харуулсан санхүүгийн хууль эрх зүйн онолыг боловсруулсан.

 

 Чарльз Каломрис, Колумбийн Бизнесийн сургууль, Йелийн их сургуульд сурсан

Санаа: Санхүүгийн хямрал санамсаргүй байдлаар тохиодоггүй бөгөөд зайлшгүй болох ёстой ч юм биш.

Энэ нь засгийн газрын хяналтаас гарсан улс төрчид, банкны ажилчдын хоорондох нарийн арилжаа наймаанаас бий болдог зүйл юм. 1840 оноос хойш АНУ-д 12 удаа томоохон хэмжээний банкны хямрал болж байсан блд Канадад нэг ч тохиолдоогүйн шалтгаан энэ юм.

 

Жон Даниелссон, Лондонгийн эдийн засгийн сургууль, Дюк их сургуульд сурсан

СанааЭрсдлийн загварт  итгэснээр хямралд та мөнгөө алдах болно.

Эрсдлийн загвар бүх зүйл амжилттай явж байхад ч ижил үр дүн үзүүлэх хандлагатай байдаг. Өөр өөр математикийн үндэс суурьтай байсан ч хамаагүй. Энэ заль нь хүмүүст бүх л цаг хугацааны туршид эрсдлийн механизм нь ажиллаж байгаа гэсэн төөрөгдлийг өгдөг. Гэвч бага зэргийн л эвгүй зүйл болоход загвар өөр өөр эрсдлийг танд үүрүүлэх болно. Банкнуудад болон сангуудад ийм зүйл маш муу байдаг бөгөөд ялангуяа бодлого боловсруулдаг төв банкнуудад бүр ч муу.

 

 Марианна Бертран, Чикаго Бут их сургууль, Брюсселийн их сургуульд суралцсан

Санаа: Захирлууд ажил хийж байгаагаас илүү аз тохиосныг нь урамшуулах хандлагатай байдаг. Түүнчлэн ажил олгогчид ч өргөдөл өгсөн хүмүүсийг нэрээр нь шүүх нь ч бий. Урамшуулал ухаанаас илүү азанд суурилсан байдгийг нотолсны дараа захирлуудын эсрэг хувьцаа эзэмшигчид ширүүн эсэргүүцэл хийж байв. 2003 онд хийсэн түүний судалгаагаар Африк-Америк нэрэнд хүмүүс сөрөг хандлагаар ханддагийг илрүүлсэн байна. 

 

 Элвин Рот, Харвардын их сургууль, Стэнфордын их сургууль, Колумбын их сургуульд суралцсан

Санаа: Ямар нэгэн зүйлд тогтвортой зах зээлийг бий болгохын тулд танд мөнгө хэрэггүй.

Тэрээр Ллойд Шэйплитэй хамтран хүмүүс тодорхой хэрэгцээг нь хангасан зүйлд мөнгө зарцуулахын оронд харилцан ашигтай свопууд дээр үндэслэсэн зах зээлийг бий болгож чадахыг харуулжээ. Ийнхүү тэрээр 2012 онд Нобелийн шагнал хүртэж байлаа. Энэ онол нь ялангуяа АНУ-ын бөөрний донорын дутагдалтай байдлыг багасгахад ач тусаа үзүүлсэн аж.

 

 Ричард Портес, Лондонгийн бизнесийн сургууль, Йелийн их сургуульд сурсан

Санаа: Бонд эзэмшигчид зээл хүсэгчдэд хүлээн зөвшөөрөх хэмжээнд хамтран ажиллаж болно.

Засгийн газрын бонд эзэмшигчид зээл хүсэгч улсад нөхцлөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хүчээ ашигладаг хамтын ажиллагааны заалтууд бий. Үүнд өөрчлөлт хйисэн нь одоогийн Грек Аргентин зэрэг улсын хэрэгт нэлээд ач холбогдолтой юм.

 

 Чарльз Гудхарт, Лондонгийн эдийн засгийн сургууль, Камбриджийн их сургуульд суралцсан

Санаа: Гудхартын хууль. Төв банк эсвэл засгийн газрууд хөрөнгийн зах зээл шиг статистик нь бодлогоо дагадаг болсноор найдвартай, итгэж болох статистик гаргахад саад болж байна гэж Гудхарт үзсэн. Түүний хууль нь хэмжигдэхүүн нь зорилт болоод ирвэл энэ нь сайн хэмжигдэхүүн байхаа больдог тухай хууль юм.

 

Альберто Алесина, Харвардын их сургууль, Миланы Боккони их сургуульд суралцсан 

Санаа: Хэмнэлтийн арга хэмжээ нь үнэндээ эдийн засгийг сэргээдэг.

2009 онд Алесина болон Силвиа Ардена нар “Төсвийн бодлого дахь томоохон өөрчлөлтүүд: Татварын зардлын хамаарал” гэдэг судалгаагаа хэвүүлсэн. Энэ судалгаа хэмнэх эсвэл засгийн газрын зардлыг багасгах хоёрын алийг нь дагах вэ гэж эргэлзсэн олон жилийн маргааны чухал хэсэг нь байлаа. Харин энэ нь эдийн засаг сэргэх маш шилдэг стратеги байсан юм. 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon