Нийтлэл 09 сарын 30, 2015

Шинжлэх ухаан: Биеэ барих чадвар чихэр, тоглоомноос эхэлнэ

Тэвчээртэй, өөрийгөө хянах, биеэ барих чадвартай хүн бэрхшээлд шантрахгүй, илүү амжилт гаргадаг гэх нийтлэг ойлголтыг шинжлэх ухаанаар баталсан судалгаа байдаг. Өөрийгөө хянах, биеэ барих чадварт бүр хүүхэд байхаас ялгаа гардаг байна.

Сэтгэлзүйч В.Мишелийн явуулсан “зөөлөн чихэр” хэмээх тэст дараах хэлбэртэй.

Хэсэг хүүхдийг чихэртэй тавагны өмнө суулгана.

Эргээд иртэл битгий идээрэй, тэгж чадвал илүү их шагнал өгнө гэж амална.

Зарим нь эргэж иртэл тэсэж чадна, зарим нь чадахгүй.

Ингээд хүүхдүүдийг хэд хэд туршиж, өөрийгөө хянах чадвартай ба чадваргүй хоёр бүлэгт хувааж цаашдын ажил амьдралын явцыг нь ажиглана. Тэвчээртэй хүүхдийн бүлэг нөгөө бүлгээс илүү амжилттай дүнтэй гардаг.

 

Тэгээд яавал хүүхдийг багаас нь өөрийгөө хянах чадвартай болгож өсгөх вэ?

Хүүхдийн төрөлхийн онцлог бий ч аав ээжийн хийж чадах хамгийн энгийн нэг зүйл: хүссэн болгоныг нь биелүүлэхгүй байх.

Энэ нь ялангуяа амттан, тоглоомтой холбоотой.

Хүүхдийн тэвчээрийг шалгах хамгийн том шалгуур “чихэр”.  Тиймээс тэвчээртэй болгоход бас хамгийн нөлөөтэй хэрэглүүр болно. Чихэр нэхэх болгонд нь өгөлгүй, хүлээж тэсэж сургах нь сэтгэлзүйн хаттай болоход ч, амны эрүүл мэндэд нь ч тустай. Тоглоом ч мөн хүссэн болгоныг нь авч өгөхгүй байх нь заримдаа хүссэнээ авч болдоггүйг, мөн зарим тоглоомыг өөрөө сэтгэж бүтээгээд тоглож болдгийг сургаж, төсөөлөн бодох чадварыг нь хөгжүүлдэг.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon