Нийтлэл 11 сарын 04, 2015

ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ 10 АРГА

  1. Эргэлзээгүйгээр ном унших гэдэг бол өөрийгөө хөгжүүлэх хамгийн оновчтой арга. Ном унших тусам таны сэтгэн бодох, эргэцүүлж бодох болон анализ хийх чадвар улам өсөн нэмэгдэж байхаас гадна эргээд уншсан мэдлэг тань бодит амьдрал дээр танд хамгийн их нөлөө үзүүлдэг.                          

    Анхаарах зүйл: Хэдий зарим нэг уран зохиолын ном өөртөө чухал мессэжийг агуулж чаддаг ч ихэнх уран зохиолын номууд зүгээр л таны тархийг нэг баясгаад л өнгөрдөг тийм болохоор та энэ талын номоос аль болох бага уншиж байх нь зүйтэй. Оронд нь өөрийгөө хөгжүүлэх талаар бичсэн аль эсвэл уран зохиолын бус номуудыг түлхүү уншаарай.

  2. Өөрийгөө байнга сорьж байх хэрэгтэй. 7 хоногт ядаж нэг удаа чадахгүй юмаа хийх гэж оролд. Чадахгүй юмаа эсвэл сайн чаддаггүй зүйлээ гарамгай хийж сурах гол нууц нь  шантралгүй оролдох.
  3. Унтах нойроо багасга. Орой унтаж эрт босч чадсанаар та өөрийгөө бусдын өмнө цөөнгүй хэдэн алхмын урд өлхөн тавьж чадна. Таны бүтээмж шөнө дундад унтаж үд хүртэл унтаж буй хүмүүсээс хамаагүй илүү байх болно.  Дунджаар 6-7 цагийн нойртой байхад хүн ядарч туйлдаад байхгүй. Харин ингэж хэвштэлээ л бага зэрэг зовдог ба нэгэнт зуршил болцон хойно таны бие махбод автоматаар сэрдэг болно.
  4. Ямар нэгэн дасгал сургуулилтаар эсвэл биеийн тамираар заавал хичээллэх хэрэгтэй.  Бие махбод чинь идэвхтэй, эрүүл чийрэг байж  таны оюун ухаан, сэтгэн бодох чадвар илүү сэргэлэн цовоо, ажиллагаатай байна.
  5.  Бусдаас шүүмжлэл сонсож сурах хэрэгтэй. Хүн магтаал сайшаалаас урам авдаг нь үнэн боловч жинхэнэ хөгжил бусдын шүүмжлэлийг хүлээн авч өөрчлөлт хийхээс эхэлдэг. Мэдээж шүүмжилсэн болгон нь үнэн биш байдаг болохоор гол нь бусдын шүүмжлэлээс авахыг нь аваад хаяхыг нь хаяж байх хэрэгтэй.
  6. Сул тал болон муу зуршлуудтайгаа байнга тэмц. Магадгүй та өдөр бүр ялахгүй байж болох ч битгий бууж өг. Тулааны талбарт хамгийн тэвчээртэй байсан нь ялдаг гэдгийг битгий март. Ялалт бүхэнд өөртөө баяр хүргэ.
  7. Ямар нэг хэмжээгээр амьдралдаа зорилго гаргаж амьдар. Хүн урдаа тавьсан зорилготой ажиллаж, амьдрахад аливаад огт өөрөөр хандаж хамаагүй их зүйлийг дэс дараатайгаар амжуулж чаддаг.
  8. Өнгөрснийгөө тавьж явуулах хэрэгтэй. Өнгөрсөн алдаандаа харамсаж, өнгөрснийгөө санан гиюүрч байгаа хүн өнөөдөр болон ирээдүй хэмээх хоёр цаг хугацааг ямар ч ач холбогдолгүй болгож  орхидог. Цаг хугацааны хууль гэдэг зүйлийг хэн ч сөрж чадахгүй тиймээс ганц олдсон амьдралаа үрэн таран хийхийг л хүсээгүй бол өнгөрсөндөө битгий наалд.
  9. Өөрийн гэсэн амьдралын багштай бол.  Туршлага, мэдлэг, зан чанараас нь суралцсанаар таныг хөгжүүлж илүү дээр хүн болоход тань тус нэмэр болж байвал энэ хүн хэн ч болно. Таны аав  ээж, ах эгч эсвэл дэлхийд алдартай зохиолч, бизнесмен гээд л хэн ч байж болно. Гол нь дор хаяж нэг хүн заавал сонго.
  10. Жижиг дунд бизнесийг дэмжих жил гээд л засгийн газраас зарладгийн адилаар та ч гэсэн эрүүл мэнддээ анхаарах жил, боловсролоо дээшлүүлэх жил, харилцаагаа сайжруулах сар гэх мэтээр өөрөө өөртөө нэрэмжит цаг хугацааг бий болго. Ингэснээр та энэхүү хугацаандаа анхаарах ёстой зүйлсдээ илүү анхаарал тавьж амьдрал илүү зохион байгуулалттай болоход тус болдог.

Ингээд танд амжилт хүсье. Үүнээс илүү өч төчнөөн арга замууд бий гэдэгт би эргэлзэхгүй байна. Хэрвээ эдгээр зүйлс таны хувьд тийм ч тохиромжтой биш байвал өөрөө өөрийнхөө загварыг та гаргаарай гол нь та хөгжиж байх ёстой шүү. Тэгж байж л бид сэтгэл хангалуун амьдарч чадна.

Сэтгэгдэл бичих

    • Түмээ
    • 2021-04-27

    Бас л хэрэгтэй зөлөгөөнүүд байна маш олон зүйлийг мэдэж авлаа

    • Зочин
    • 2021-04-01

    Маш их баярлалаа маш үнтэй зөвөлгөө авч чадлаа

    • Naagii
    • 2021-03-11

    маш сайхан үнэтэй зөвлөгөөг авч чадлаа баярлалаа

    • Амирлан
    • 2021-03-06

    Баярллаа өөрийгөө хөгжүүлж өөрчилмөөр байна

    • Амирлан
    • 2021-03-06

    Баярллаа өөрийгөө хөгжүүлж өөрчилмөөр байна

    • Амирлан
    • 2021-03-06

    Баярллаа өөрийгөө хөгжүүлж өөрчилмөөр байна

    • Амирлан
    • 2021-03-06

    Баярллаа өөрийгөө хөгжүүлж өөрчилмөөр байна

    • Амирлан
    • 2021-03-06

    Баярллаа өөрийгөө хөгжүүлж өөрчилмөөр байна

    • Амирлан
    • 2021-03-06

    Баярллаа өөрийгөө хөгжүүлж өөрчилмөөр байна

    • Амирлан
    • 2021-03-06

    Баярллаа өөрийгөө хөгжүүлж өөрчилмөөр байна

    • нямка
    • 2021-03-05

    баярлалаа

    • sumka
    • 2021-02-26

    bayrlalaa

    • Зочин
    • 2020-08-14

    баярлала

    • Зочин
    • 2020-08-07

    хэрэгтэй мэдээлэл байлаа

    • Зочин
    • 2020-03-30

    баярлалаа. шууд л сарын аян зарлалаа ш дээ.

    • Анужин
    • 2019-12-12

    Гоё нийтлэл байна

    • Аз
    • 2016-05-27

    Маш хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа.

    • Цэгц
    • 2015-11-10

    Уран зохиол-н дүгнэлт чинь буруу байна даа

    • asdf
    • 2015-11-08

    Яахав богино хугацаандаа уран зохиолын нөлөө нь бага мэт харагдаж байж магадгүй. Харин амьдралын утга учрыг ойлгож, хувь хүний үзэл санаа төлөвшин тогтоход сайн утга зохиолын нөлөө урт хугацаандаа маш их нөлөө үзүүлэх байх гэм хувьдаа мунхаглав

    • todxon
    • 2015-11-07

    Уран зохиолын ном тархийг илүү хөгжүүлдэг.

arrow icon