ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ ТУХАЙ 5 БАРИМТ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон Бумбын нуруу нь аймгийн төв Даланзадгад хотоос баруун зүгт 308 км зайд, Гурвантэс сумаас баруун тийш 40 км зайд, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км зайд, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог.

Баримт 1. Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож  улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай, идээшин амьдардаг цөөн нутгийн нэг.

Баримт 2. Монгол орны улаан дансанд бүртгэгдсэн  15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувууд, 10 зүйлийн ургамалтай нутаг.

Баримт 3. Тостын нуруунд уул уурхайн хайгуул, ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл олгосоноос 5 тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж үлдсэн 13 хайгуул, 3 ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа.

Үүнд  : 

  • Ашиглалтын 43153.96 га талбайг “Саудгоби коэл транс” ХХК
  • Нүүрсний хайгуулын 10 талбайн 112681,08 га талбайг 7ААН
  • Алтны хайгуулын 3 тусгай зөвшөөрлийн 6511,71 га талбайг 3 ААН
  • Ховор металын 1 тусгай зөвшөөрлийн 19,35 га талбайг 1 ААН
  • Ашиглалтын 2 тусгай зөвшөөрлийн талбайн 16361,72 га, хайгуулын тусгай зөвшөөрлийн 8010,74 га нийт 24372 га талбайг Солонгосын хөрөнгө оруулалттай “АГМ Майнинг” ХХК
  • тус тус эзэмшиж буй юм байна.

Баримт 4. Уул уурхайн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа талбайд 75 өрхийн 22847 толгой мал, 20 гаруй булаг шанд байна. Мөн Гурвантэс сумын 9 гайхамшигт ордог "Хүрэн ханын хэц" нэртэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар багтжээ.

Баримт 5. Тостын нуруунд усан хагалбар зэргэлдээх уул хоорондын хөндийн газар доорх усны тэжээлийн гадаад муж давхцан оршдог. Иймээс энэ нуруунд бүрэлдэж байгаа урсац Хөвд орчмын булаг шанд, баян бүрдүүд цаашлаад Хуршуутын гол, Нарийн сухайт орчмын олон тооны худаг ус булаг шандыг тэжээж байдаг учир уул уурхайн ашиглалтын явцад хатаж ширгэх, устаж үгүй болох аюултай.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%