Нийтлэл 02 сарын 01, 2016

Азийн цахим спортод шуугиулж буй MongolZ багтай танилц

“Intel Extreme Masters” мэргэжлийн компьютер тоглоомчдын дэлхийг тойрсон цуврал тэмцээний Ази, Номхон Далайн бүсийн тэмцээн нь Тайваний Тайпэй хотод болж дууслаа. Энэ тэмцээний Counter Strike тоглоомын ангилалд Монгол улсаас оролцож байгаа The MongolZ баг эцсийн шатанд үлдэн Австралийн Renegades багтай аваргын төлөө тоглож 2:0 харьцаатай ялалт байгууллаа. 

Тэмцээний шагналын сан 30,000 ам.доллар бөгөөд  katowice 2016, MLG columbus тэмцээнүүдэд оролцох эрхийг тэд багтаа авсан байна. Ингээд Азийн цахим спортод шуугиулж буй  Монгол залуусаас бүрдсэн MongolZ багийнхны талаар танилцуулж байна. 

Багийн гишүүд 

Л.Энхтайван-Machinegun,

Б.Тэмүүлэн Zilkenberg,

М.Цог- Tsogoo,

Г.Отгонжаргал Menace,

Б.Болд- ncl 

Багийн шилдэг тамирчин болох Machinegun нь HLTV-н гаргадаг Online статистик үзүүлэлтээр Азидаа эхний байрыг Туркийн Rifle-р Xantarez-тэй хуваан эзэлдэг гэсэн гайхалтай үзүүлэлттэй аж.

 

MongolZ  олон улс, тэр дундаа азийн шилдэг багуудын нэг болоход чухал түлхэц өгсөн тэмцээн нь Куала Лумпурт болсон ESL ONE COLOGNE ASIAN QUALIFIER оролцсон ч хүчтэй өрсөлдөөний үр дүн  MyRevenge (одоог-н MVP) багт 14-16 , Immunity багт 10-16 гэсэн харьцаатай харамсалтай хожигдож байжээ.

Гэхдээ тэд саяхан болж өндөрлөсөн Asia Minoor Qualifier-ын Гранд финалд Солонгосын багыг илт давуу 2:0 харьцаатай хожиж хариугаа авсан.

 

MongolZ баг нь Ази тивд зохиогддог online тэмцээнүүдэд жигд амжилттай оролцож байгаа нь тэдний чансааг тогтмол хадгалахад чухал нөлөөг үзүүлж байгаа аж.

TheMongolz баг сүүлийн есөн тоглолтыг дараалж хожоод байгаа бөгөөд

дэлхийн шилдэг 50-д багтдаггүй байсан баг

өдийд чансаагаараа Азид зургаа, Дэлхийд 22 дугаарт бичигдэж байна.

 

Шалтгаан нь маш энгийн. Тэд интернэтийн хоцролтын/ping/ асуудлаа шийдсэн. Монголоос Зүүн өмнөд азийн серверт холбогдоход дор хаяж 0.4 секундын хоцролт үүсдэг. Энэ нь тоглоомын үр дүнд асар хүчтэй нөлөөлдөг юм. Өнгөрсөн оны 11 сард TheMongolz.CS, TheMongolz.Dota багууд 6 сарын хугацаанд бэлтгэл хийхээр Вьетнамын Ханой хотод хүрэлцэн ирсэн. 

Интернэтийн асуудлаа шийдмэгцээ Монголчууд цойлж эхэлсэн нь өнөөдрийн амжилтанд нөлөөлжээ.

 

Mongolz багийн албан ёсны лого

Сэтгэгдэл бичих

    • ss
    • 2016-02-01

    sain olon mongol aav eejdee pc dlee gej zagnuulj suudag zaluusdaa amjiltiin tulhuur ni bolooroi

    • f0rest
    • 2016-02-01

    asiad 4th wordl 23th

    • Зочин
    • 2016-02-01

    Mundag zaluusd amjilt

arrow icon