Нийтлэл 02 сарын 18, 2016

17 настай ОЛИМПИЙН АВАРГА Б.Сумъяатай танилц!

Норвегийн Лиллехаммер хотноо залуучуудын өвлийн II олимпд ГҮЙЛТИЙН ТЭШҮҮР-ийн төрөлд Буянтогтохын Сумъяа  Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай холимог багийн төрөлд амжилттай уралдаж АЛТАН медалийн болзол ханганМонгол улс Өвлийн олимпийн төрлөөр анх удаагаа ОЛИМПИЙН АВАРГА-тай болсон билээ. 

 ОУХМ Б.Сумъяа нь 1999 онд Дархан-Уул аймагт төрсөн бөгөөд  17 настайдаа өвлийн Олимпийн аварга болжээ. Тэрээр 7 настайгаасаа тэшүүрийн спорт сонирхон  гулгаж эхэлсэн байна.

2007 онд анхны тэмцээндээ орж түүнээс хойш тэшүүрийн спортоор хичээллэх болжээ. 2008 онд ОУХМ Л.Мандал, Д.Нацагдорж багш нарын удирдлага дор Дархан-Уул аймагт бэлтгэл сургуулилтаа хийн анхны тэшүүрийн Өсвөр үе залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан байна. 2008 оноос хойш тасралтгүй 8 дах жилдээ тэшүүрийн спортоор хичээллэжээ. 2010 оноос хойш УБ хотод МУГТ Л.Цэнд багшийн удирдлага дор Баянгол дүүргийн өсвөрийн шигшээ багт бэлтгэл сургуулилтаа хийж байгаад 2014 оноос хойш Спортын мастер Д.Энхбаяр багшийн удирдлага дор зэвсэгт хүчний Алдар спорт хороонд харьяалагдан бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн аж.  

Б.Сумъяа гүйлтийн тэшүүрийн өсвөр үе залуучуудын улсын рекордыг 18 удаа шинэчлэн тогтоосон

Өвлийн олимпийн аварга 17 настай Монгол охин Б.Сумъяагийн тэмцээний үеэр авахуулсан зураг болоод бичлэгийг хүргэж байна. 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-02-19

    шорт трекд явахаар л бие хаатай охин бн даа

    • Тунгаа
    • 2016-02-18

    Уламжлалт спортоор биш , өөр төрлөөр амжилт үзүүлж байгаа нь гайхамшиг. Улам өндөр амжилт гаргаарай

arrow icon