Нийтлэл 02 сарын 19, 2016

Өнөөдрийн эдийн засгийн тойм : 2016.02.19-ны өдрийн эдийн засгийг 90 секундэд

Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд

-БНХАУ болон бусад хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт удааширч байгаатай холбоотойгоор Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага 2016 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлвийг 3 хувь болгон буурууллаа. Энэ нь өнгөрсөн оны 11 дүгээр сард танилцуулж байсантай харьцуулахад 0.3 хувиар буурсан дүн болжээ.

-Улаанбаатар хотын захиргаа, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох “Койка” болон Азийн сан хамтран Улаанбаатар хотод Эмэгтэйчүүдийн бизнесийн төв болон инкубатор үүсгэн байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

-Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад өндөр ач холбогдолтой IV ДЦС-ийн үр ашгийг дээшлүүлэх, 4.2 тэрбум иенийн санхүүжилттэй төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Хоёр жилийн хугацаанд хэрэгжих уг төслийг хэрэгжүүлснээр IV Дулааны цахилгаан станцын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 2019 оноос 18 хувиар нэмэгдэж, нүүрсний зарцуулалт нь 8 хувиар буурна.

-Уул уурхайн яам, Германы Хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран жил бүр зохион байгуулдаг "Эрдэс баялаг 2025" хэлэлцүүлэг болж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Засгийн газар, орон нутаг, компаниудын уялдаа холбоог сайжруулах, талуудын оролцоог хангах асуудлыг хэлэлцэж байна.

-"АПУ" ХК-ийн 2016 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн ТУЗ-ийн тогтоолын дагуу компанийн 2015 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 70 төгрөг буюу нийт 5.2 тэрбум төгрөгийн ногдол ашгийг олгохоор шийдвэрлэжээ.

-АНУ-ын Холбооны Нөөцийн банкны удирдлага энэ оны эдийн засгийн өсөлт, инфляцийн төлвийг бууруулж болзошгүй байна

-НИТХ: Шинээр нэмж 68 байршилд 22497 га газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлнэ

Сэтгэгдэл бичих

arrow icon