Kincora Copper компани Оюу Толгой ордын ойролцоо шинэ лицензээ авлаа

Kincora Copper компани одоогийн эзэмшиж байгаа хоёр төслийн багц дээрээ нэмээд шинэ алтны төслийн лизенцээ авч ажлаа эхлүүлж байгаа аж. Компанийн Улаан худагт шинээр авсан лиценз нь Рио Тинтогийн хэрэгжүүлж буй Оюу Толгойн ордоос 15 км зайд оршдог байна.  Тусгай зөвшөөрөл авсан орд газарт нэмэлт хайгуулын ажил явуулж, 2%-н зэс, тон тутамд 0.25 грам алтны нөөц илрүүлжээ
 
Мөн компанийн зүгээс ирээдүйн компанийн баримтлах стратегийн талаар хамгийн том хувьцаа эзэмшигч болох Origo Partners болон ТУЗ-н гишүүдтэйгээ гэрээ хэлэлцээр хийж байгаа аж. Тус компани гуравдагч этгээдэд хадгалуулсан  дансандаа өмнөх оны жилийн эцсийн байдлаар 400-500 мянган ам.долларын бэлэн мөнгөний үлдэгдэлтэй байгаа юм.. Гүйцэтгэх захирал Sam Spring мэдэгдэхдээ өрөмдлөгийн ажлыг дараагийн шатанд хийхээр төлөвлөсөн аж. Мөн тэрээр

Бидний шинээр лиценз авсан Улаан худгийн орд нь геологи болон дэд бүтцийн ашигтай байрлалд байгаа нь давуу тал болно

гэсэн байна. Тус лиценз нь жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд маш бага капитал хөрөнгө оруулалт шаардахаар байгаа аж.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5090

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%