Х.Тэмүүжин: Дарга нарт биш иргэдэд зориулж хуулийн шинэтгэлийг хийсэн-Онцлох эшлэлүүд

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хамгийн сүүлд өгсөн ярилцлагын онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.

Хууль сахиулах тухай хуулийн төсөл, хэрэгцээ шаардлагын тухай

Монгол Улсад хуулиар эрх олгогдсон байгууллага, албан тушаалтнууд өөр өөрийнхөө салбарын хуулиар иргэн рүү хариуцлага тооцдог байсан.

Тодруулбал, 220-230 орчим хууль дээр хариуцлага биччихсэн. Албан тушаалтан халаасандаа бараг 230 хэрэгсэлтэй очиж нэг иргэнийг айлгаж, сүрдүүлж, дарамталж болж байгаа юм.

Тийм олон хэрэгсэлтэй хүний эсрэг нэг хувь иргэн өөрийнхөө эрхийг хамгаалж тэмцэж чадах уу. Бод доо, 230 төрлийн хэрэгслийн нэгээр нь сүрдүүлээд түүнээс нь айхгүй бол өөрийг гаргаж ирнэ. “Наадах чинь надад хамаагүй” гэвэл дахиад өөрийг гаргаж ирээд хүнийг яаж л бол яаж залхааж тамлаж болно. 

Энгийн жишээ хэлье. Боловсролын хууль болон Эрүүгийн хууль байна. Боловсролын хууль дээр боловсролын баримт бичиг хуурамчаар үйлдвэл 50 мянган төгрөгөөр торгоно гэсэн заалттай.

Эрүүгийн хуульд бичиг баримт хуурамчаар үйлдвэл зургаан сар баривчлах заалт бий. Тэгэхээр хэн нэгэн боловсролын бичиг баримт хуурамчаар үйлдсэн этгээд ороод ирэхэд албан тушаалтан Эрүүгийн хуулиа гаргаж ирээд “Чамайг шоронд хийнэ, амьдралгүй болгоно” гээд нөгөө иргэн тэр хүнд таалагдах бүх юмыг хийж эхэлнэ. Энэ завсар нөгөө авлига оршиж байгаа юм.

50 мянган төгрөгөөр торгоод л явуулчихна. Таалагдахгүй бол шоронд явуулж болно. Би зөвхөн хоёрхон хуулийн зөрчлийг хэлж байна шүү дээ.

Олон хуулийн ард байсан зөрчлүүдийг Зөрчлийн хууль руу оруулсан. Одоо иргэн өөрийн мэдэхгүй хуулиудаар биш Зөрчил юм уу Эрүүгийн хуулиудыг авч уншаад ийм ийм асуудал гаргавал намайг тэдэн төгрөгөөр торгох юм байна. Эсвэл тийм хариуцлага хүлээх юм байна гээд маш тодорхой болсон. 

Дур дурын цонхоор очихгүй гэдэг философийн шинжтэй өөрчлөлт хийчихэж байгаа юм. Энэ бол хуулийн салбарт хувьсгал.

Ямар ч байсан 220-230 цонхыг нэг цонх болгоно гэдэг бол том дэвшил. Ингээд ирэхээр хуультай холбоотой чиг үүрэг хэрэгжүүлж байгаа 20 орчим байгууллагыг ч нэг дүрэмтэй болгох шаардлагатай болж байгаа юм.

Цагдаагийн байгууллага 500 мянган төгрөг битүүмжлэхийн тулд бөөн юм болдог. Гэтэл татварын байцаагч таван тэрбум төгрөгийн үйл ажиллагааг зогсоох, битүүмжлэхийн тулд зүгээр л тэр өдрийн аашаараа, үзэгний үзүүрээрээ шийдчихэж байна.

1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дээр маш тодорхой байгаа. Зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу хүнийг баривчилж хорино, нэгжлэг үзлэг хийнэ, эрх чөлөөг нь хязгаарлана. Гэтэл хуульд заасан үндэслэл журам биш даргын, сайдын журам явж байна. Зарим нь бүр ямар ч дүрэм журамгүйгээр “Бид ингээд хийгээд ирсэн ш дээ” гэнэ.

 Галт зэвсэг хэрэглэхийг хязгаарлаж багасгасан тухай

Галт зэвсэг хэрэглэх үндэслэлийг нарийвчилж хуульчилж байгаа. Ганц цагдаа ч биш гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллагууд байна. Тэр хүмүүс ажлаа хийхдээ ядаж Монгол Улсын иргэнийхээ хувьд амьд байх эрхтэй.

Түүнээс чи цагдаа учраас гэмт хэрэгтэн хутгатай байна уу, буутай байна уу наад шалдан гараа зангидаад гүйгээд ор гэж болохгүй шүү дээ. Тийм учраас монгол хүн ямар ч ажил хийж байгаагаас үл шалтгаалаад амьд байх ёстой.

Байгууллага болгон өөр өөр хуулиар тэр иргэн рүү халдах биш та тэр иргэн рүү очихдоо энэ Хууль сахиулах тухай хуульд заасан журмаар л очно. Өөр хууль танд “падлий байхгүй. 

Гэхдээ хүний  хувийн өмч рүү халдах гэж байгаа бол та гааль, татварьн байцаагч байна уу, цагдаа АТГ, тагнуулын ажилтан байна  уу хамаагүй нэг журмаар очно  шүү. Тэгж байж сая нөгөө талд  нь хүний хөдлөх болон үл хөдлөх өмчтэй байх Үндсэн хуулийн эрх хамгаалагдана. Халдашгүй байх эрх нь дархлагдана.

Цагдаа, хуулийн байгууллага хэн нэгэнд хариуцлага хүлээлгэхдээ түүнийгээ өөрсдөө нотлох ёстой гэсэн заалтын тухай

Хэн нэгнийг зөрчил гаргасан гэж буруутгаж,  хариуцлага тооцох гэж байгаа бол буруутгаж байгаа төрийн байгууллага, албан тушаалтан яагаад буруутгаж байгаагаа нотлох үүрэгтэй.

Иргэнийг эрх чөлөөг нь хязгаарлахдаа "Чи хэрэг хийгээгүй гэдгээ өөрөө нотол, нотолж чадахгүй учраас би чамайг баривчилж байна” гэдэг байдлаар хийж байсан.

Хууль сахиулах үйл ажиллагааг илүү тодорхой, боловсронгуй болгохын зэрэгцээ хүний эрхийг зөрчдөггүй байх ёстой.

Би байгаагүй учраас хэн байсныг би нотлох үүрэггүй та нотол гэж хэлдэг болно.

Дарга дагасан цэрэгжсэн байдалтай биш иргэншсэн болгох өөрчлөлтүүдийг хийж байгаа.

Нөгөө эрх мэдэлтэй, хариуцлагын тогтолцоо ойлгомжгүй байдлаас шалтгаалаад авлига аваад албан тушаалаа ашиглаад амьдарч байгаа тэр нөхдүүдэд ашиггүй болно шүү дээ.

Тэр эсэргүүцэл дунд нь манай намын зарим нөхөд ч оролцсон. Гэхдээ бид  ямар ч байсан цагдаагийн байгууллага, хууль хүчний гээд байгаа тэр хүмүүст эсвэл тодорхой нэр бүхий хурандаа нарт зориулж энэ шинэтгэлийг хийгээгүй.

Дарга нарт биш иргэдэд зориулж хуулийн шинэтгэлийг хийсэн. Тийм учраас тэд эсэргүүцэх нь сонин биш. Үр дүн буцаад иргэдэд очих ёстой. Яахав хугацаа алдсан. 

Хууль зүйн сайд Д.Дорлигжав болон  түүний өргөн барьсан хуулиудын тухай

Одоо Тахарын албыг Шүүхийн шийдвэртэй байгаа дээр жаахан маргаан гарна. Яагаад гэвэл гэрч, хохирогчийг хамгаалдаг байгууллага нөгөө талдаа ял аваад шийтгэл хүлээж байгаа тэр хүмүүстэй байгууллага хоёр нэгдэх үнэхээр аюултай. Түүнийг дэмжих ямар ч боломжгүй.

Түүнчлэн дотоодын цэргийг эргүүлж байгуулах гэж байгаа асуудал яригдсан. Гэтэл би дотоодын цэрэг гэдэг энэ үрэлгэн санхүүгийн системийг алга болгож байж Улаанбаатар хотод зургаан дүүрэгт байсан цагдаагийн хэлтсийг 14 хэлтэс болгон задалж гэр хорооллуудад цагдаагийн үйлчилгээг хүртээмжтэй болгосон. 

Гэтэл мөнгө хүрэлцэхгүй байна гээд Тахарыг татан буулгах гээд байгаа хүмүүс дотоодын цэрэг байгуулж цэрэг командлах тоглоом тоглож болохгүй л дээ.

Би ямар сайндаа бухимдаад “Цэрэг командалмаар байвал Хууль зүйн сайд биш Батлан хамгаалахын сайд бол” гэж хэлж байх вэ дээ. 

Иргэнд зориулж өөрчлөлт хийх гээд байгаа юм уу эсвэл хэн нэгэн өөрөө сайд дарга болж тоглох гээд байгаа юм уу. Энэ хуулийн салбарын шинэтгэл чинь хэн рүү чиглэх юм. Хэдэн хурандаад таалагдахад зориулагдаж байгаа юм уу.

Би хэн нэгэн даргын бөгс хараад, хэн нэгэн даргын ааш аягаас болж амласан амлалтаасаа буцдаг хүн биш.

Албан тушаалын цолны тухай

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа цагдаагийн хууль дээр албан тушаалын цол хэвээрээ байгаа

Судалгаанаас үзэхэд өндөр цолтой цагдаагийн албан хаагч жирийн иргэнтэй уулзахдаа маш дээрэлхүү байдаг. Харин бага цолтой цагдаа жирийн иргэдтэй уулзахдаа боловсон, тайван байдаг юм.

Хаврын чуулганаар хэлэлцэгдэх асуудлуудын талаар

Хамгийн яаралтай батлах хуулиудаа л баталж байвал бид зорилгодоо хүрлээ гэж ойлгоно. Яах аргагүй 1.5 жил хий эргэчихлээ.

Хийсэн юм байхгүй, дэвшилттэй юм байхгүй хуулийн салбар бол бүхэлдээ хоосон хий эргэчихэж байгаа. Энэ байдлыг дахиад жаахан урагшлуулах хэрэгтэй байна.

Сонгуульд нэр дэвших тухайд

Тойрогт дэвшинэ шүү дээ. Ямар ч байсан хотод л дэвших байх. 


avatar
    • Х
    • 202.9.41.*

    Цагдаагийн байгууллагаар унэндээ тоглоод дууссан нехер. Суулдээ юу хийснээ юу хийгээд байгаагаа ойлгохгуй байж байгаад зайлаа биз дээ...

    • уншигч
    • 202.9.41.*

    Иргэнийг эрх чөлөөг нь хязгаарлахдаа 'Чи хэрэг хийгээгүй гэдгээ өөрөө нотол, нотолж чадахгүй учраас би чамайг баривчилж байна” гэдэг байдлаар хийж байсан гэнээ. Ингэж улаанцайм хуулийнхныг хэлж болдог юмуу. Би 25 жил мөрдөн байцаагчаар ажилласан. Нэг ч удаа цагдаа, прокурор, шүүхийнхэн ийм байдлаар ажиллаж байгаагүйг чамд баттай хэлье. Харин ч 'Хуульч ажиллагаа-Соёлч харьцаа' гэсэн уриан дор ямар нэгэн улс төр, дарга ямбатны нөлөөнд автахгүйгээр шударга, итгэл зоригтой үүргээ гүйцэтгэж байлаа. Судалгаанаас үзэхэд өндөр цолтой цагдаагийн албан хаагч жирийн иргэнтэй уулзахдаа маш дээрэлхүү байдаг гэнээ. Харин ч юмны учир начрыг олж харах туршлага сууучихсан, залуусдаа буруу зөвийг нь хэлж өгч засаад өгдөг, насны эрхээр намба суучихсан хүмүүс байдаг юм ш дээ. Би дэд хурандаа цолтой, 55 настайдаа тэтгэвэртээ суусан хүн. Дэд хурандаа мөрдөс зүүчихээд хүүхэд аятай энгийн иргэд рүү дээрэлхүү харьцаад байх уу. тэмүүжин хүү чи багш хүн, хэргийн хойноос илрүүлэх гэж нойр хоолгүй хөөцөлдөж, нотлох ажиллагааг нэг ч удаа бие дааж гүйцэтгэж үзээгүй, хэрэгтэнтэй нүүр тулж яваагүй, энэ процессыг кино, ном зохиолоос л үзэж уншсан байх. Тийм болохоор чи оюутнуудад онолын хичээлээ л олигтойхон зааж сурга даа.

    • Зочин
    • 203.91.115.*

    хуулийн салбарыг самууруулсан гардаа сургуулийн багш шинчлэл хиинэ гэж байхгүйг АН намыхан ойлгоо байлгүй

    • Ухаантай царайлсан хуурамч дүртэй чөтгөрөө гэж..
    • 109.228.19.*

    Хуулийн тогтолцоо АНУ-ын холбооны шүүхийн хуулийн тогцолцоо руу чирсэн Америкийн хуулийг өөрөө ч сайн ойлголгүйгээр хуулбарласан нь Монгол улс бол нэгдмэл улс гэсэн үндсэн хуулийн зарчмыг зөрчөөд байна гээд бусад хуульчид хэлээд байгаа шдээ. Гэтэл энэ Тамүүжин гэдэг нөхөр шинэчлэл нэрийдлээр улсын тогтолцоог задлах гадны бодлогыг хэрэгжүүлээд тусгаар улсад аюул занал учруулаад байна гэж үзээд байгааг юу гэх үү. Тэмүүжин наанаа ардчилал хүний эрх ярих мөртлөө цаагуураа Эмнэлэгийн зориулалтаар баригдаж тоноглогдсон барилгыг Оффис, Иргэдийг ЭРҮҮДЭН ШҮҮХ, хорих өрөө болгож тоноглосон, ЭРүүддэг сандал хятадаас олон тэрбумаар авсан, Цагдаагын хувцсыг Туркэд ОЁУЛЖ мөнгө угаасан, гэтэл тэр нь Хятадын цагдаагын чанар муутай материалаар хийсэн хувцас байж таарсан. мөн САЙН АХ-ын дүрээр хүний нялх охины амьдарлаар 2 жил гаран тоглож орон шоронд хийсэн гэх мэт олон асуудал байгаа шүү. худлаа ухаантай царайлчаад цаагуураа луйвар, булхай, олон утгагүй зүйл хийгээд байгааг хуулийнхан хэлэлцээд яриад байгааг юу гэх үү.

    • Toma
    • 103.57.92.*

    Estoi uhaantai zarchimtai,hudtei, medremjtei,zevreegui,sudalgaa saitai,ooriigoo bainga tseneglej ih hodolmoroldog,jinhen ard tumendee heregtei zaluu huulich.Hiisen buh huuli ni ogoojtoi bainaa gedegt itgeltei baina. Temuujin gishuunee demjinee.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4670

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%