Хөтөлийн цемент шохойн үйлдвэр хоёр жилийн хугацаанд 1.1 сая тонн цемент үйлдвэрлэжээ

Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд 

-"Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн Техник, Эдийн Засгийн Үндэслэл боловсруулах төсөл"-д талууд гарын үсэг зурлаа. ТЭЗҮ боловсруулах ажил жил орчмын хугацаанд хоёр үе шаттайгаар үргэлжилж, энэ ажилд шаардагдах 2.3 сая ам.долларын санхүүжилтийг Дэлхийн банк гаргахаар болжээ. Гэр хорооллын 120 мянга гаруй өрхийг хийгээр халаахад 100 км орчим шугам хоолой татах урьдчилсан тооцоо гараад байгаа ажээ.

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд татварын хувь хэмжээг өөрчлөхгүй, босгыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхээр тусгаад байгаа талаар Эдийн засгийн зөвлөлийн хуралдааны үеэр танилцууллаа.

-Энэ оны эхний хоёр сард боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалт 2.1 хувиар буурч, 235.7 тэрбум төгрөг болсон байна. Тухайлбал сүү, сүүн бүтээгдэхүүн, кокс, шахмал түлш болон төмрийн үйлдвэрлэлээс бусад салбарын борлуулалт буурсаар байгаа аж. Тиймээс энэ онд Засгийн газар худалдан авалтаараа үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих болохоо мэдэгдээд байна. Өнгөрсөн онд Батлан хамгаалахын салбар дотоодын үйлдвэрлэгчдээс 7.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авсан юм.

-Хөшигийн хөндийн нисэх буудал буюу Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын цогцолборын ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 73.5 хувийг даваад байгаа талаар төслийн нэгжээс мэдээллээ. Одоогоор зорчигч үйлчилгээний барилга болон үндсэн барилга, байгууламжуудын төмөр бетон хийц угсралт бүрэн дууссан байдалтай байна.

-Хөтөлийн цемент шохойн үйлдвэр хоёр жилийн дотор 1.1 сая тонн цемент үйлдвэрлэжээ.

-Хоёрдугаар сарын байдлаар банкны системийн нийт алдагдал 68.7 тэрбум төгрөгт хүрч, алдагдлын хэмжээ өмнөх сараас 4.1 тэрбум орчим төгрөгөөр өссөн байна. 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4467

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%