Нийтлэл 03 сарын 25, 2016

МОНГОЛ: Азийн хамгийн МЭДЛЭГ-гүй эдийн засаг

“Санаанууд секс хийхэд хөгжил ирдэг”.  Харин эдийн засагт санаанууд буюу мэдлэгийн солилцоо хэр их явагдаж байгаа, явагдах боломж хэр хөгжсөн эсэхийг  economic complexity index –ээр үнэлдэг байна. МIT Массачусет Технологийн Институтийн Медиа лабораторийн багаас тооцож гаргасан төгөлдөржсөн эдийн засгийн индексээр манай улс сүүлээсээ 20-д буюу 109-д жагсаж байна.

Хөдөлмөр хуваарилалт, зах зээлийн хүчээр цөөн хүний мэдлэг олон хүнд хүртээмжтэй бараа бүтээгдэхүүн болдог. Зарим бараа нэг  хүний гараар, нэг хүний ухаанаар бүтсэн байдаг бол рентгений аппарат, нийсэх онгоц гэх мэт зарим бүтээгдэхүүн зарим нь маш олон хүний ур ухаан, мэдлэг шингээж байж зах зээлд гардаг. Ийм төгөлдөр бүтээгдэхүүнийг энгийн, мэдлэггүй эдийн засаг бүтээж чадахгүй. Өөрөөр хэлбэл  ECI  индексээр тухай улсын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний багцаас ямар нэг бүтээгдэхүүн хийхэд хэр их мэдлэг солилцдог эсэх, солилцох сүлжээ, систем хэр сайн хөгжсөн байгааг хардаг гэсэн үг.

Манай улс -1,2 оноо авч сүүлээсээ 20 дугаар байранд орсон уг жагсаалтыг 2013 оны байдлаар Япон тэргүүлж, Швейцарь удаалж байна. Монголоос муу үзүүлэлттэй орнуудад Гвиней, Судан, Мозамбек, Судан зэрэг Африкын  орнууд, зэвсэгт мөргөлдөөн, шашны зөрчилтэй орнууд багтсан байна. Ази тивийн хувьд   Туркменистан, Тажикстан, Бангладеш, Лаос гэсэн 4 орон Монгол улсаас муу үзүүлэлттэй гэж эрэмблэгджээ. 

Эхний 20 байр:

 

Cүүлийн 20 байр:

Сэтгэгдэл бичих

    • Mongol
    • 2016-03-25

    Ардчилалын ачаар зөв л явж байгаа юм байна. Манай доор байгаа улсуудад АРДЧИЛАЛ хөгжиж амжаагүй л байгаа юм байна.

    • huurhii
    • 2016-03-25

    tegj l taaraa

    • dagi
    • 2016-03-25

    Manaih buh yumandaa manlailagch yum suuleesee 20n ehend l bna

arrow icon