Нийтлэл 04 сарын 03, 2016

Сөрөг хүү, өндөр эрсдэлтэй туршилт

Европын төв банк хадгаламжийн хүүг -0.4 хувьд хүргэлээ. Япон, Швейцар болон хэд хэдэн Европын орнууд хүүний түвшингээ 0 хувиас бууруулаад байна.
 
 
Энэ нь эдгээр орнуудад банкууд төв банкиндаа хадгаламж байршуулснаар мөнгө төлнө гэсэн үг. Яагаад?
Төв банкуудын гол зорилго нь эдийн засгийн тогтворжуулах. Үүнийг дараах 2 аргаар хийдэг:
·         Банкуудад зээл олгохдоо тогтоодог хүүний түвшинг удирдах
·         Эдийн засаг зах мөнгийг удирдах
 
Дэлхийн эдийн засагт итгэх итгэл унтарсан
Санхүүгийн хямралаас хойш хөгжингүй орнуудын хувьд эдийн засгийн өсөлт төдийлөн сайнгүй байгаа билээ. Тиймээс төв банкууд дээрх аргуудын аль алийг нь  ашиглан дэмжлэг үзүүлэхийг хичээж ирлээ. Бизнесийнхэн болон өрх гэрүүд ирээдүйд хөрөнгө оруулалт хийхээ болив. Төв банкууд арилжааны банкууд боломжийн хүүтэй зээл олгох байх гэсэн горьдлого дор  хүүг 0 хувь болгож үзэв. 
 
 
Богино хугацааны хүүний түвшин 2007-2011
Тэг хувь хангалттай байсангүй
Төв банк эдийн засаг дахь итгэлийг нэмэхийн тулд өөр шинэ аргууд хэрэглэж эхлэв: эдийн засаг руу шууд мөнгө нийлүүлэх. Өөрөөр хэлбэл өөрийн баланс дээр шууд хөрөнгө худалдаж авч, оронд нь эдийн засагт мөнгө нийлүүлж эхэлжээ.
 
 
Төв банкнуудын хөрөнгө(Хятадаас бусад)
 
Мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх зөөлөн бодлого
Энэ бодлого нь бизнес эрхлэгчид болон өрхүүдийн хэрэглээ, хөрөнгө оруулалтын өртгийг хямд болгож, улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой байв. Гэхдээ төдийлөн амжилтад хүрсэнгүй.  Хүүг огцом бууруулж, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүллээ гээд өсөлт хурдассангүй. 
 
 
Тэгвэл дахиад буулгая

Төв банкууд хүүг тэгээс бага түвшинд бууруулснаар арилжааны банкууд хөрөнгөө төв банкинд нөөцөлж, төлбөр төлж байхаас зээл олгохыг илүүд үзнэ гэж найджээ. Үүний зэрэгцээ мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого ч үргэлжилж байна. Европын төв банк сар тутам худалдаж авах хөрөнгөнийхөө хэмжээг 60 тэрбум еврогоос 80 тэрбум евро болгон өсгөсөн гэдгээ мэдэгдээд байна.

Хөгжингүй орнуудад эдийн засгийн өсөлт авчрах эрэлт маш бага байгаа агаад энэ нөхцөл байдлаас гарах хамаг аргаа хэрэглэж дууслаа гэж санаа зовох эдийн засагч олон байна. Дэлхийн эдийн засаг түүхэндээ анх удаа ийм байдалтай нүүр тулгараад байгаа юм. Зээлийн хүү одоохондоо цаашид нэмж унаагүй, банкууд хэрэглэгч, бизнесүүдэд тэр хүүгээр нь зээл олгож болоод байна. Харин цаашдаа дахиад хүүг танаж, улам багасгавал юу болох нь нэн тодорхойгүй байна. 
 
Эх сурвалж: www.weforum.org

Сэтгэгдэл бичих

arrow icon