Өнгөрсөн сард 1845 иргэн орон тооны цомхтголд оржээ

“Moody’s Investors Service”-ийн судлаачид “Wall Street”-ийн тэргүүлэгч банкууд эрсдэлийн сангийнхаа хөрөнгийг 9 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх шаардлагатай гэж дүгнэжээ. Таваарын ханш унаснаар газрын тос, байгалийн хийн компаниудын зээлээ барагдуулах чадвар буурч байгаа юм. Тиймээс “Goldman Sachs Group”, “Morgan Stanley”, “JPMorgan Chase”, “Bank of America Corp”, “Citigroup” банкууд бэлэн байх ѐстой гэж үзсэн байна.

2016 оны эхнээс тооцсон инфляци гуравдугаар сард 1.7 хувьтай гарсан талаар Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газраас урьдчилсан байдлаар мэдээллээ. Өнгөрсөн хоѐрдугаар сард 0.7 хувьтай байсан сарын инфляци гуравдугаар сард 0.5 хувийн өсөлттэй гарчээ. Хөдөө орон нутгаас долоон аймгийн хэрэглээний үнийн индекс улсын дунджаас доогуур байгаа аж.

Одоогоор Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас 115 нь хурлаа зарлаад байгаа бол гуравдугаар сарын сүүлийн өдрүүдэд энэ ажиллагаа эрчимжжээ. Гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд хурлаа зарласан компаниудын талаас дээш хувь нь буюу 67 компани жилийн ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаад байна.

Эрчим хүчний экспортын “Шивээ Энержи” төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг танилцуулах зөвлөлдөх уулзалт боллоо. Төслийн хүрээнд Шивээ-Овоогийн уурхайг түшиглэн, 9240 мВт-ын хүчин чадалтай нүүрсний цахилгаан станц, 1200 мВт-ын нарны, 2800 мВт-ын салхины цахилгаан станцыг барьж байгуулах юм байна. Энэ нь Монгол Улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлаас 14 дахин том, дэлхийд томоохон тооцогдох станцын төсөл юм.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн мэдээлснээр өнгөрсөн сард 1845 иргэн орон тооны цомхтголд орсон байна. Харин 767 иргэн байгууллага нь татан буугдсаны улмаас болж ажилгүй болжээ.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5437

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%