Нийтлэл 04 сарын 11, 2016

Эхний ээлжинд 26 аманд зуслангийн газартай 40 мянган иргэний газрыг өмчлүүлнэ

Зуслангийн газар өмчлүүлэх ажил эхэлж байна. Эхний ээлжинд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Яргайт, Шадивлан, Бэлх зэрэг 26 аманд зуслангийн газартай 40 мянган иргэний газрыг өмчлүүлэх ажээ. Иргэдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч, анхан шатны хариуг өгнө. Иргэдийн хүсэлтийг цахимаар хүлээж авах программ дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс есдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд нээлттэй байна гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ

“Tesla Motors”-ийн саяхан танилцуулсан “Model 3”-ийн урьдчилсан захиалга 325 мянгад хүрч шинжээчдийн хүлээлтээс хол давсан байна. 35 мянган ам.долларын энэхүү бага оврын цахилгаан автомашин ирэх оноос хэрэглэгчдийн гарт хүрэх юм. Шинэхэн загварыг захиалагчид эхний ээлжинд 1000 ам.доллар байршуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл урьдчилсан захиалгын нийт үнэлгээ 2010 онд гаргасан “IPO”-оос татсан санхүүжилтээс давжээ.

Татвар төлөгчөөр нийт 5406 иргэн, аж ахуйн нэгж бүртгэгдэж, өнгөрсөн аравдугаар сараас хойш нийт нэг тэрбум 58 сая төгрөгийг Улаанбаатар хотын татварын дансанд төвлөрүүлжээ. 2015 оны төгсгөлд хотын татвараас нэг тэрбум төгрөгийг цуглуулна гэж тооцсон ч 481 сая төгрөгийг төвлөрүүлжээ.

Brent ба WTI нефтийн үнэ өнгөрсөн долоо хоногт тав гаруй хувиар нэмэгдсэнээр арилжаа өндөрлөв. Нефтийн үнэ нэмэгдсэн шалтгаан нь АНУ-д нефтийн олборлолт буурч, нефтийн эрэлтийн хэмжээ буурна гэсэн хүлээлтээс болжээ. Brent маркийн нефтийн зургадугаар сарын нийлүүлэлтийн фьючерсийн үнэ Лондоны бирж (ICE) дээр 5,9%-иар нэмэгдэн баррель нь 41,79 доллар болсон байна.

Оросын төрийн өмчит “Роснефть” компани Хятад руу байгалийн хийн асуудлаар “Beijing Gas” групптэй яриа хэлэлцээр явуулж байна. Ингэхдээ “Газпром” компанийн барьж буй “Сибирийн хүч” хоолойг ашиглахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon