Нийтлэл 04 сарын 20, 2016

Монгол Улс бодлогын түвшинд махны экспортыг дэмжинэ

2013 оноос хэрэгжиж байгаа “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийг шинэчлэхээр болжээ. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэхүү хөтөлбөрийн хэрэгжилт 18 хувьтай гарсан учраас шинэчлэх шаардлагатай гэж үзсэн байна. Санхүүжилт талд нь шинэ механизм бий болгох үүднээс “Экспортыг дэмжих хөрөнгө оруулалтын сан”-г үүсгэн байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.

Монгол Улс бодлогын түвшинд махны экспортыг дэмжихээр зорьж байна. Монгол Улсын малын чанар АНУ, Австрали, Канад зэрэг улсынхтай харьцуулахад 50 хувьтай тэнцэх боловч олон улсын чанарын шаардлага хангасан мах боловсруулалт огт байхгүй гэж үзжээ. Монголд одоогоор мах боловсруулах 30 байгууламж байгаагаас хоёр нь олон улсын чанарын шаардлага хангаж байгаа аж. Харин 10 нь тогтвортой үйл ажиллагаа явуулж, дотоодын эрэлтийн 20 хувийг хангаж байгаа нь бодит боломжит зах зээлтэй харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм. Монгол Улсаас мах экспортлох боломжтой зах зээл нь БНХАУ, ОХУ болон Ойрхи Дорнодын улсууд гэдгийг АНУ-ын Махны холбооны дэд Ерөнхийлөгч Вилиам Вестмэн онцоллоо.

Европын комисс, Олон Улсын Валютын Сан, Европын Төв банкны удирдлага хаалттай хурал хийж Грекийн өрийн асуудлаар зөвшилцөлд хүрлээ.

“Morgan Stanley”-ийн эхний улирлын ашиг 53 хувиар буурч, 1.13 тэрбум ам.доллар руу унаснаар нэгж хувьцаанд ногдох ашиг 55 цент боллоо.

Зэсийн үйлдвэрлэл, нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч Чили улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж Чилийн төрийн өмчийн зэсийн компани Codelco-ийн эзэмшлийн EI Teniente далд уурхайн үйл ажиллагааг зогсоосон байна. Уурхайн үйл ажиллагааг дахин эхлүүлэхэд наад зах нь 3 хоногийн ажил шаардагдана гэж тус компани мэдэгдлээ. Энэ нь 5000 тонн зэсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хасагдсантай дүйх юм байна.

Эх сурвалж: bloombergtv.mn; ikon.mn

Сэтгэгдэл бичих

arrow icon