Сүүлчийн харамсал

Та бид хэзээ энэ хорвоог орхихоо мэдэхгүй л тоосыг нь хѳдѳлгѳж яваа нэгэн билээ. Маргааш юу тохиохыг хэн ч хэлж мэдэхгүй. Гэхдээ бидний зарим нь тѳгсгѳл ойртсон гэдгийг мэддэг. Буцах цаг нь ойртсон хүмүүсийг эмнэлэгт сахих үүргийг биелүүлж ирсэн нэгэн сувилагч тэдгээр хүмүүсээс хамгийн их сонссон “Үхэхийн ѳмнѳх 5 харамсал”-г дэлгэжээ. 7 хоногийг энэхүү нийтлэлээр эхлүүлж буйд хүлцэл ѳчье. Гэхдээ та бүхэн уншаад 7 хоногийг хэрхэн өнгөрөөх тухайд нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ.

1.   Би бусдын надаас хүлээх амьдралаар бус, ѳѳрѳѳ ѳѳртѳѳ үнэнчээр амьдрах зоригтой байсан ч болоосой.

Энэ бол хамгийн олон хүнээс сонссон харамсал юм. Хүмүүс ѳѳрсдийнх нь амьдралд тун бага хугацаа үлдсэн гэдгийг мэдээд ѳѳрсдийнхѳѳ одоог хүртэл ѳнгѳрүүлсэн амьдралаа эргэн нэг хардаг. Тэгэх үедээ хичнээн их мѳрѳѳдѳл нь биелээгүй үлдсэнийг анзаардаг ба хамгийн гашуун нь ѳѳрсдийнхѳѳ гаргасан шийдвэрийн үр дүнгээс болж мѳрѳѳдлүүдийнхээ талыг ч гүйцээж чадсангүй гэх хүмүүс олон байжээ.

2.   Би тэгтлээ шаргуу ажилладаггүй л байж

Амьдралынхаа сүүлчийн ѳдрүүдийг ѳнгѳрүүлж буй ихэнх эрэгтэй ѳвчтөнүүд ийнхүү харамссан гэдэг. Тэд үр хүүхдээ бага жаахнаас нь ѳсч торниход хангалттай хажууд нь байж чадаагүйдээ, мѳн эргэн тойрнынхоо дотнын хүмүүсийнхээ халуун дотно харьцааг хангалттай мэдэрч бас мэдрүүлж чадаагүйдээ харамсдаг байна.

3.  Би ѳѳрийнхѳѳ мэдрэмжийг илэрхийлэх зоригтой ч байсан болоосой

Маш олон хүн бусадтай эвтэй байхын тулд ѳѳрсдийнхѳѳ мэдрэмжийг нуудаг. Үүнийхээ үр дүнд  “дунд зэргийн нэгэн” болж,  хүрч чадах байсан оргилдоо хүрдэггүй.  Олон төрлийн ѳвчин дотроо удаан хадгалсан гомдол болон уй гашуугаас үүдэн хүндэрсэн байдаг.

4.  Би найзуудтайгаа холбоотой байсан ч болоосой

Ихэнх хүмүүс үхэхийнхээ ѳмнѳх ѳдрийг хүртэл найзын үнэ цэнийг бүрэн ухаардаггүй ба ухаарах үед нь ихэвчлэн оройтсон байдаг байна. Олон хүн аж амьдралдаа баригдан, үнэнч нандин найз нѳхѳрлѳлийг цаг хугацаанд урсгаж алддаг.  Тэд өвчтөн найз нѳхѳддөө цаг болон анхаарлаа зарцуулаагүйдээ гүнээ харамссан байдаг. Бүх хүн үхэл хаалга тогшиход найзыгаа дэргэдээ байгаасай хэмээн хүсдэг байна.

5.  Би ѳѳрийгѳѳ илүү аз жаргалтай байлгасан ч болоосой

Маш олон хүн амьдрал төгсөх өдөр ирэх хүртэл аз жаргал гэдэг бол хүрэх газар бус сонголт гэдгийг ойлгодоггүй. Тэд хуучин зам болон зуршилдаа наалдаж орхидог. Үүнийг заримдаа “тавлаг бүс”(comfort zone) ч хэмээн нэрлэдэг ба, энэ бүс бидний бие сэтгэлд ууссан байдаг. Ѳѳрчлѳлтѳѳс айхдаа хүмүүс бусдад болон ѳѳртѳѳ өөрийгөө одоогийн байдалдаа сэтгэл хангалуун байгаа хэмээн итгүүлдэг. Гэвч тэдгээр хүмүүсийн сэтгэлийн гүнд илүү чангаар инээн, заримдаа тэнэг гэмээр эрх чѳлѳѳтэй дураараа байх эрмэлзэл байсныг энэхүү гэмшил илтгэнэ.

“Одоогоос хорин жилийн дараа та хийсэн зүйлээсээ илүү хийгээгүй зүйлдээ харамсах болно. Тиймээс зангуугаа тат! Аюулгүй тэр боомтоос хѳдѳл! Хуурай салхийг дарвуулаараа шүүрдэн ав! Эр! Мѳрѳѳд! Нээ!”  Twenty years from now you will be more disappointed by the things you didn’t do than by the ones you did do. So throw off the bowlines. Sail away from the safe harbor. Catch the trade winds in your sails. Explore. Dream. Discover. Mark Twain

 

Та ѳнѳѳдѳр аз жаргалтай байна уу?


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4467

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%