Нийтлэл 06 сарын 08, 2016

ХУУЛИЙГ ЭНГИЙНЭЭР: Та сонгуулиар 20 мянган төгрөг тараасан этгээдийг илчлэхэд л 400 мянган төгрөгийн урамшуулал авна


Сонгуулийн тухай хуулинд заасан сонгогчидтой холбоотой онцлох заалтуудыг энгийн ойлгомжтойгоор танд хүргэж байна. 


 Хэнд хамаатай вэ?

Сонгуулийн насны бүх хүмүүст 

Хуулинд хэрхэн заасан бэ? 

-Сонгуулиар эд зүйл, бэлэн мөнгө тараасан этгээдийг илчилбэл 20 дахин нугалсан урамшуулал олгоно

Сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдод хууль бусаар эд зүйл, бэлэн мөнгө тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол  зөрчлийг мэдээлсэн иргэнд тараасан эд зүйл, бэлэн мөнгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээний мөнгөн урамшуулал СЕХ-ноос олгох юм байна. Жишээ нь, та Та сонгуулиар 20 мянган төгрөг тараасан этгээдийг илчлэхэд л 400  мянган төгрөгийн урамшуулал авна 

-Та сонгуулийн итгэмжлэгдсэн хүнээр сонгуулийн байгууллагын ажилтныг сонговол тухайн ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно 

Тодруулбал, та бие эрхтэн, эрүүл мэндийн байдал, боловсролыг түвшнээс хамаараад хэн нэгэн итгэмжлэгдсэн хүнийг сонгож, тэр хүний туслалцаатайгаар санал өгөх гэж байгаа бол тэр хүн сонгуулийн байгууллагын ажилтан, албан хаагч, ажиглагч байж болохгүй. 

-Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчийг ажлаас чөлөөлөөгүй бол тухайн байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно 

Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй. 

 -Сонгуулиар дараах зүйлүүдийг зөрчсөн бол танд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авна 

Сонгогчоос саналаа өгөхөд дараах зүйлийг хориглоно. Хэрвээ зөрчсөн тохиолдолд 14 хоногийн хугацаагаар баривчлах, захиргааны шийтгэл ногдуулах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авна.  

  • Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх;
  • Өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;
  • Тухайн санал авах байраас олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах; 
  • Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах; 
  • Саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх; 
  • Саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах; 
  • Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах; 

СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ 

Сэтгэгдэл бичих

    • Zochin
    • 2016-06-10

    Medeelel ugsun hun neree nuutsalj boloh ym bolwu

arrow icon