Д. Ангар 'Засгийн газар хувьцаа худалдаж авах нь ДЭЛХИЙ НИЙТИЙН шившиг, ХУУЛЬ зөрчсөн үйлдэл'

Засгийн газар “Эрдэнэс таван толгой”-н 1072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөө худалдаж авах шийдвэр гарган энэ долоо хоногт иргэд хувьцаагаа зарахаар арилжааны банкуудаар оочерлож эхэлсэн. Энэ шийдвэр эдийн засаг талаасаа хэр үр нөлөөтэй, хөрөнгийн зах зээлд ямар хор хохиролтой талаар 'Новел Фанд” компанийн гүйцэтгэх захирал, Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангартай ярилцлаа. 

-Засгийн газраас ЭТТ-н 1072 хувьцааны 323 ширхгийг 300 мянган төгрөгөөр худалдаж авах шийдвэрийг гаргаж, иргэд энэ долоо хоногоос арилжааны банкуудаар оочерлож эхэллээ. Хөрөнгийн зах зээлийн шинжээчийн зүгээс та энэ шийдвэрт ямар байр суурьтай байгаа вэ?

- Засгийн газар иргэдийн хувьцааг худалдаж авна гэдэг бол зах зээлийн зарчмыг эвдсэн, хөрөнгийн зах зээлийг үгүйсгэсэн үйлдэл. Мөнүнэт цаасны зах зээлийн тухай хуулийг төр засаг нь өөрөө зөрчсөн явдал. 

Одоогоос 25 жилийн өмнө ягаан, цэнхэр тасалбараар иргэдэд хувьцаа тарааж байсан. Тэр үед иргэдэд хувьцаа, хөрөнгийн зах зээлийн талаар ямар ч санхүүгийн боловсрол байхгүй байснаас өдөр тутмын талханд, хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан. 25 жилийн өмнө хувьцаа ямар ашигтай, урт хугацааны хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэдгийг нь иргэдэд ойлгуулж өгсөн бол төрөөс гаргасан тэр бодлогын үр шимийг иргэд хүртэж одоо 40,50 хувь нь томоохон компаниудын хувь эзэмшдэг болчихсон, ногдол ашгаа аваад явж байх байсан.

Харин одоо 25 жилийн өмнөх тэр алдаагаа дахиад давтах гэж байна. Тухайн үед байсан иргэдийн боловсролын түвшин одоогийнхтой ялгарах юм алга. Энэ шийдвэрийн үр дүн 25 жилийн өмнө гаргасан шийдвэрийн үр дүнтэй яг л адилхан гарна. Гэхдээ энэ ньхувьцааны талаар ойлголтгүй байгаа иргэдийн буруу биш эдийн засгийн бус цэвэр улс төрийн шийдвэр гаргаж байгаа төр засгийн буруу.

-Тэгвэл хоёулаа хувьцаа гэж юу вэ, хувьцааны ашиг нь юунд байдаг, хувьцааг яаж худалдаалах ёстой, зөв гаргалгаа нь юу вэ гэдгээс эхлээд ярья?

-Угтаа хувьцаа гэдэг бол тухайн хүний компанид оруулж байгаа урт хугацааны хөрөнгө оруулалт. Нэг үгээр хэлбэл, би ямар нэг компанид урт хугацааны хөрөнгө оруулалт хийгээд тэр компаниасаа жил бүр ногдол ашгаа авна. Хувьцаа гэдэг нь урт хугацааны ногдол ашгаа авдаг санхүүгийн хэрэгсэл болохоос биш нэг удаа бүгдийг нь хэрэглэчихдэг зүйл биш. Урт хугацааны ногдол ашгаа авч, хувьцаагаа өсгөж байж хөрөнгө оруулагчдад буюу иргэдэд  цаашлаад улс оронд үр өгөөжөө өгдөг зүйл.

-Та засгийн газрын энэ шийдвэр нь зах зээлийн зарчмыг эвдсэн, хөрөнгийн зах зээлийг үгүйсгэсэн, мөн үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг зөрчсөн шийдвэр гэж хэлсэн?

Хувьцаа хөрөнгийн биржээр дамжуулан зарагдаж байж үр ашгаа өгдөг нь дэлхийн санхүүгийн зах зээлийн шалгарлаар бий болчихсон зүйл. Үүнийг хэн нэгэн эрхтэн, дархтан ширээ тойрч суугаад шийдчихдэг, тогтоочихдог зүйл биш. Хувьцааны үнийн хувьд ч ялгаагүй.Ерөнхий сайд, сангийн сайд нь нийлж суугаад хувьцааны үнийг 300,500 гэж тогтоодог зүйл биш. Хувьцааны үнийг зах зээлийн эрэлт нийлүүлэлт шийддэг. Гэтэл Засгийн газрын энэ шийдвэр бол зах зээлийн зарчмыг эвдсэн, хөрөнгийн зах зээлийг үгүйсгэсэн үйлдэл. Мөн хувьцааг  үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар хэрхэн арилжаалж, худалдаалах ёстой талаар нь нарийн зохицуулаад өгчихсөн бүтээгдэхүүн. Жишээ нь,хувьцааг хөрөнгийн биржээр, тусгай зөвшөөрөлтэй брокерийн компаниудаар дамжуулан зар гэсэн хуультай. Энэ хуулиа Засгийн газар өөрөө зөрчиж арилжааны банкуудаар дамжуулан хувьцаа худалдан авч байна. Дэлхийн аль ч оронд арилжааны банкаар дамжуулан хувьцаа зардаг жишиг байхгүй. Дэлхийн нийтийн шившиг болж байна.  Хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан худалдаалж байж зах зээлийн эрэлт нийлүүлэлт бий болж, хувьцааны үнэ тогтож, хөрөнгө оруулагчдад үр өгөөжөө өгнө.  

Гэтэл

хувьцааны үнээ өөрсдөө тогтоож, давуу эрхээр арилжааны банкуудааар олгож байгаа нь төрт засаг гэдгээ үгүйсгэсэн, урт хугацааны муу үр дүнтэй шийдвэр. 

-Хувьцааг арилжааны банк, хөрөнгийн зах зээлээр дамжуулан худалдахад гарах үр дүнг нарийн тайлбарлаад өгөөч?

- Нэгдүгээрт, хувьцааг арилжааны банкаар дамжуулан зарах үед иргэдэд ямар ч сонголт байхгүй болж байгаа юм. ӨнөөдөрЗасгаас иргэдийн санхүүгийн сонголтод халдсан шийдвэр гаргасан. 300 мянгаар хувьцаагаа зар, зарахгүй бол боль гэсэн ийм сонголтыг л өгч байгаа. Харинхөрөнгийн биржээр хувьцаагаа зарах юм бол иргэдэд сонголт бий болно. Хөрөнгийн биржээр зарагдвал зах өрсөлдөөн бий болно гэсэн үг. Тэгэхээр иргэдэд хувьцаагаа хэдэн төгрөгөөр, хэзээ зарах вэ гэдэг сонголт гарч ирнэ. 

Хоёрдугаарт, хувьцааг хөрөнгийн биржээр худалдаалах нь компани орлогоо нэмэгдүүлэх, засаглалаа сайжруулах, ил тод нээлттэй болох хөшүүрэг нь болж өгдөг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдынхаа ногдол ашгийг өгөхийн тулд компани орлоготой ажиллах, сайн захиралтай байж зөв удирдах гэхчлэн түүнийг дагаад хариуцлагын асуудлууд гарч ирнэ. Энэ шийдвэрээр бол ЭТТ-н захирал хэн байх нь иргэдэд хамаагүй болж байна. Тэр захирал нь муу байсан ч, сайн байсан ч 300 мянган төгрөгөө авна.

Манайд зах зээлийн эдийн  засагт шилжиж чадахгүй байгаа ганцхан салбар бол санхүүгийн сектор. Төр дээрээс барьж боомилж  байна. Түүнийх нь хамгийн их хор нөлөөг амсаж байгаа нь хөрөнгийн зах зээл. Хамтад нь хөгжүүлэх ёстой банкны салбарт давуу эрх олгож, хамгаалаад хөрөнгийн зах зээлийг ямар ч дэмжлэггүй хааж боомилж байна.Зах зээлийн зарчим, шударга өрсөлдөөнийг гажуудуулсан шийдвэр гаргаж байна. Төр өөрөө зах зээлд давамгайлсан байдалтай ороод ирэхээр зах зээл хөгжихгүй.

Өнөөдөр санхүүгийн систем эрүүлжихгүй, зах зээлийн системд шилжиж чадахгүй байна. Энэ байдал удаан үргэлжлэх юм бол маш эрсдэлтэй. Бүр улсаараа дампуурах тийм байдалд хүрнэ. Өөрөөр хэлбэл төр өөрөө зах зээлд давамгайлсан байдалтай орж ирээд энэ мэт шийдвэр гаргаад байхаар санхүүгийн систем өрсөлдөх чадваргүй болчхож байгаа юм. Хүүхдээр төлөөлүүлэх юм бол ямар ч боловсрол эзэмшээгүй, аав ээжийнхээ бэлдэж өгсөн хоолыг идээд сууж байдаг эрх хүүхэдтэй адил. 25 нас хүрчхээд байхад хоолыг нь хийж өгөөд байдаг өөрөө өрсөлдөх чадваргүй. Энэ бол санхүүгийн зах зээл. Төр өөрөө санхүүгийн зах зээлийг ямар ч өрсөлдөх чадваргүй болгож байна. 

- Нэг талаас засгийн буруу шийдвэр, нөгөө талаас иргэдийн боловсролгүй байдал 300 мянган төгрөгөөр хувьцаагаа зарахад хүргэж байгаа?

-Тийм. Боловсролоос гадна өнөөдөр иргэдэд сонголт хийх чадавх алга. Тэдний гэдэс нь өлсөж байна. Өр нэхэгдэж байна, лизинг төлөх хэрэгтэй, хүүхдийн сургалтын төлбөр өгөх ёстой. Авахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн.  Одоо бол

лизингээ төлөх гээд, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гээд, хоногийн хоолоо идэх гээд  хувьцаагаа зарж 300 мянган төгрөгөө авахаар оочерлож байгаа иргэдэд урт хугацааны хөрөнгө оруулалт, ногдол ашгийг талаар ярьж зөвлөгөө өгөх  нь өлсөж байгаа хүний өмнө тавагтай хоол тавьчхаад урт хугацааны юм ярьж байгаатай адил.

Өлсөж байгаа хүн урдах хоолоо эхлээд идэхээ л бодно. Амттай хоол өгөхөөс өмнө хэрхвэл өдөр бүр амттай хоол идэх талаар ярих хэрэгтэй. Энэ шийдвэрийг гаргахаас өмнө, бүр 25 жилийн өмнөөс иргэддээ хувьцааны талаар боловсрол олгож, иргэд хувьцаагаар дамжуулан ашгаа хүртэж чаддаг болчихсон бол өнөөдөр Засгийн газрын өгч байгаа бэлэн хоолыг дараа нь надад ямар хор хөнөөлтэй вэ гэдгийг бодож үзээд идэхгүй байх байсан. 

-Засгаас нэгэнт шийдвэр гаргаад мөнгийг нь өгөхөөр болж хүмүүс хүсэлтээ гаргаад эхэлчихсэн. Гэтэл улсын төсөв хүндрэлтэй энэ үед мөнгийг яаж олгох, хаанаас өгөх вэ гэдэг  нь маш том асуудал? 

-Засгийн газарт ямар ч мөнгө байхгүй.  Улсын төсөв 800 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Миний харж буйгаар бол засгийн газар энэ мөнгийг Монгол банкнаас шууд мөнгө хэвлэж тараах болов уу.

Монгол банкнаас мөнгө хэвлэнэ гэдэг бол богино хугацаандаа бол үр дүнтэй. Иргэдийн гарт бэлэн мөнгө очоод борлуулалт сайжраад, худалдан авалт сайжрахаар хэсэгтээ эдийн засаг сэргэчихсэн юм шиг үзэгдэл бий болно. Гэхдээ урт хугацааны үр дүн нь маш эрсдэлтэй.  Яах вэ гэхээр зах зээлд бэлэн мөнгө ихээр гарахаар нөгөө талдаа валют олдог үйл ажиллагаагаа сэргээхгүй бол нөгөө хэвлэчихсэн цаасан мөнгө чинь эргээд валют нэхнэ. Тэр валют нь байхгүй болохоор буцаад валютын ханш өснө. Долларын ханш 2000 биш 2500, 3000 болж нэмэгдэнэ. Доллар өсч байна гэдэг чинь төгрөгийн худалдан авалт буурч байна гэсэн үг.

Тэгэхээр иргэддээ бол 300 мянга төгрөг авсан аваагүй ямар ч ялгаагүй болчихож байгаа юм. Засгийн газар Монгол банкнаас мөнгө хэвлэж иргэдэд тараачхаад яаралтай арга хэмжээ авахгүй бол төгрөг цаас болно. Мөнгө хэвлэсэнтэйгээ давхар валют олдог арга хэмжээг сайжруулахгүй бол урт хугацаанд маш эрсдэлтэй. 


avatar
    • David white
    • 197.211.58.*

    Ocean Posojilodajalci in Hipoteke Limited za majhne in velike količine posojil. Damo ven posojilo po 2% obrestni meri, naši strokovnjaki, je, da pridejo na pomoč ljudem, ki potrebujejo denar in za to, kar smo se naše storitve v korist vsakega človeka. Da bi povečali število naših dejavnosti in dali priložnost, da se uresniči, bomo dodelili denarna posojila za vsako osebo, tesnobe ali ima finančne težave za nakup nepremičnin, kmetijskih projektnih dosežkov ali drugačen gradbeni projekt, in druge vrste. Če naši ponudbi vas zanima, se obrnite na us.Email naslov; [email protected]

    • David white
    • 197.211.58.*

    Ocean Posojilodajalci in Hipoteke Limited za majhne in velike količine posojil. Damo ven posojilo po 2% obrestni meri, naši strokovnjaki, je, da pridejo na pomoč ljudem, ki potrebujejo denar in za to, kar smo se naše storitve v korist vsakega človeka. Da bi povečali število naših dejavnosti in dali priložnost, da se uresniči, bomo dodelili denarna posojila za vsako osebo, tesnobe ali ima finančne težave za nakup nepremičnin, kmetijskih projektnih dosežkov ali drugačen gradbeni projekt, in druge vrste. Če naši ponudbi vas zanima, se obrnite na us.Email naslov; [email protected]

    • David white
    • 197.211.58.*

    Ocean Posojilodajalci in Hipoteke Limited za majhne in velike količine posojil. Damo ven posojilo po 2% obrestni meri, naši strokovnjaki, je, da pridejo na pomoč ljudem, ki potrebujejo denar in za to, kar smo se naše storitve v korist vsakega človeka. Da bi povečali število naših dejavnosti in dali priložnost, da se uresniči, bomo dodelili denarna posojila za vsako osebo, tesnobe ali ima finančne težave za nakup nepremičnin, kmetijskih projektnih dosežkov ali drugačen gradbeni projekt, in druge vrste. Če naši ponudbi vas zanima, se obrnite na us.Email naslov; [email protected]

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%