Нийтлэл 06 сарын 26, 2016

Их Британийн бүх нийтийн санал хураалтын тухай товч

Юу болоод өнгөрөв?

Их Британийг Европын холбоонд үлдэх эсэх талаар бүх нийтийн санал хураалт 2016 оны 6 сарын 23-ны Пүрэв гарагт болж өнгөрлөө. Нийт иргэдийн 71.8% буюу 30 сая иргэн санал хураалтанд оролцсоноос 52% нь Европын холбооноос гарах, 48% нь үлдэх санал өгсөн. Энэ нь Их Британийн 1992 онд болсон сонгуулиас хойшхи хамгийн өндөр оролцоотой санал хураалт боллоо.

 

Brexit гэж юу гэсэн үг вэ?

Энэ нь Их Британийг Европын холбооноос гарах гэсэн үгийн товчлол юм. Britain and Exit.Өмнө Грекийн Европын холбооноос гарах эсэх талаар санал хурааж байх үед мөн Grexit гэдэг үг гарч ирж байсан.

 

Европын холбоо гэж юу вэ?

Европын холбоо буюу ЕХ нь Европын 28 улсын эдийн засгийн болон улс төрийн түншлэллийн нэгдэл юм. ЕХ Дэлхийн хоёрдугаар дайны дараа эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааг хөгжүүлэх, өөр хоорондоо дайтахаас зайлсхийх зорилго агуулж байсан. ЕХ 19 гишүүн орнуудад хэрэглэгддэг өөрсдийн евро гэсэн мөнгөн тэмдэгттэй.

 

Их Британи ирээдүйд Европын холбоонд дахин орж болох уу?

-Болно. Хүсэлтээ гаргана.

 

Хэн Их Британийг ЕХ-оос гаргахыг хүссэн бэ?

Их Британийн Тусгаар тогтноолын ном ЕХ-ноос гарах ажлыг өрнүүлсэн, Конверватив намын тал нь, Хөдөлмөрийн намын зарим гишүүд мөн ЕХ-ноос гарахыг дэмжиж байсан.

 

Тэднийг ЕХ-ноос гаргах шалтгаан нь юу байсан бэ?

Британийг ЕХ удирдаж байна, ЕХ хэтэрхий олон дүрэм журам бизнест тавьж байна, жил бүр маш олон тэрбум паундыг гишүүнчлэлийн төлбөрт төлж байгаа ч маш бага өгөөж хүртэж байна гэж үзсэн. Мөн тэд Британийг хилийн хяналтыг бүрэн өөрсдөдөө авах, амьдрах, ажиллахаар ирж байгаа иргэдийн тоог бууруулах хүсэлтэй.

 

Хэн Их Британийг ЕХ-нд үлдээхийг хүсч байсан бэ?

Ерөнхий сайд Дэвид Камерун Британийг ЕХ-нд үлдээхийг хүсч байсан. Мөн түүний кабинетийн 16 гишүүн Камерунтай санал нэг байсан. Консерватив нам нейтрал байр суурьтай байсан.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мөн Британийг үлдэхийг хүссэн. Франц, ХБНГУ бас үлдэхийг хүсч байсан.

 

Тэдний ЕХ-нд үлдээхийг хүсч байсан шалтгаан?

Британийг бусад оронтой худалдаа хийхэд илүү хялбар байх болно, дүрвэгсдийн дийлэнх нь залуу, ажил хийх чин хүсэлтэй байгаа тул эдийн засгийн өсөлтөнд нөлөөтэй, нийтийн үйлчилгээнүүдэд тусална гэж үзсэн.

Сэтгэгдэл бичих

arrow icon