Япон хүний сэтгэлгээнээс 3 чимхийг

Энэ удаагийн нийтлэлээрээ та бүхэндээ Японы агуу их соёлоос чимхийг амтлуулъя гэж зорилгоор япон найзынхаа олон улсын ѳдѳрлѳгѳѳр Япон орныг танилцуулахдаа ашигласан материалаас “Япон хүний сэтгэлгээ” гэх хэсгийг орчуулж хүргэж байна. Манай Монгол гэлтгүй бусад орноос ер нь маш их ялгаатай бѳгѳѳд ѳнѳѳдрийн даяарчилагдаж буй нийгэмд ёс заншлаа яг таг баримтлангаа орчин үеийн соёлыг ѳѳртѳѳ бага багаар шингээж буй гайхамшигтай улс бол Япон юм. Япон хүмүүс бага сургуулиасаа л өөрийн соёл уламжлалдаа  суралцаж эхэлдэг. Соёл уламжлал ч гэлтгүй япон хүний сэтгэлгээ, ёс суртахууныг хүртэл сургадаг ба энэ удаад тэдний сэтгэлгээнээс 3 чимхийг танилцуулъя.

  1. 5 минутын ѳмнѳ хѳдлѳх (5分前行動)
    Энэ нь хичээл ном, ажлын тогтсон цагаас, аль эсвэл хэн нэгэнтэй болзсон цагаасаа ямагт 5 минутын ѳмнѳ очих гэсэн утгатай юм. Яагаад заавал 5 минутын ѳмнѳ очих хэрэгтэй вэ гэхээр, Нэгт, 1 минут ч бай хоцроно гэдэг нѳгѳѳ хүнээ хүндлэлгүй тѳвѳг удаж байгаагийн илрэл. Хоёрт, Сэтгэлийн бэлтгэл хийхийн тулд. Уулзахдаа та аливаа зүйлийг ярих бэлтгэлээ, сэтгэлээ бэлдэх нь уулзалтыг илүү үр дүнтэй болгодог гэж үздэг байна.
    Анхаарах нь: 5 минутын ѳмнѳ хүрэх газраа дѳхѳж очсон ч, болзсон газраа яг цагтаа очих хэрэгтэй.
  1. Ирснээс нь илүү үзэсгэлэнтэйг (来た時よりも、美しく)
    Хүнээс зээлж авсан зүйл, түрээслэсэн ѳрѳѳ, зэрэг хүнээс авсан зүйлсээ авсан үеэсээ илүү цэвэрхэн, илүү үзэсгэлэнтэй болгож ѳгѳх сэтгэлгээ. Энэ нь тухайн хүндээ талархсан сэтгэлээ зѳвхѳн “Баярлалаа” гэх үгээр бус, үйлдлээрээ илэрхийлж буй нь юм.
  1. Хүнд тѳвѳг удахгүй (人に迷惑をかけない)
    Хүнд тѳвѳг удах үед бид “Уучлаарай, хүлцэл ѳчье” гэж хэлдэг боловч ингэж хэлэх тэр үед хэтэрхий оройтсон байдаг тухай илэрхийлж буй. Тѳвѳг удаж хохирол учруулсан тухайн үйлдэл тань хэзээ ч буцааж болохгүй тул тэгж үзэж байгаа юм. Гэхдээ тѳвѳг удах гэдэг хүн хүний хувьд ѳѳр учир “Ѳѳрт тохиолдвол дургүйцэх, тѳвѳг болох” зүйлээ бусдад бүү хийнэ үү гэсэн санаа ард нь хамт явж буй.

Улс орон болгон ѳѳр ѳѳрсдийн гайхамшигт, үнэт ёс заншилтай бѳгѳѳд түүнийг таньж мэдсэнээр бид хоорондоо илүү сайн ойлголцох бѳгѳѳд шинэ ертѳнцийг ѳѳрсѳндѳѳ бий болгоно гэж бодож байна. Энэ удаагийн танилцуулсан 3 сэтгэлгээг тус бүрт нь нэг үгээр хэлбэл “1. Хүндлэл 2. Талархал 3.Анхаарал ” гэж хэлж болох болов уу.  Япон найз маань энэхүү илтгэлээ тавьж байх үед ѳѳрт бодогдож байгаагүй их олон зүйл орж ирж байлаа, та бүхэнд ч мѳн нэгийг бодогдуулна гэдэгт найдаж байна.

                                         


avatar
    • Зочин
    • 43.228.129.*

    henii yamar buteel deer undeslej iim yum bichwee? sanaanaasaa tuuchwuu? tseejnii bangaaraa bichdeg site l bolj dee huurhii

    • Зочин
    • 182.160.34.*

    Баярлалаа. Гэхдээ хэт товч юм

    • munguu
    • 133.237.7.*

    bur bichih yumaa olj yadaa yu daa.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4467

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%