Нийтлэл 12 сарын 18, 2016

Манай найзын гэр яаж нүүрс түлдэггүй болсон бэ? #утаа #шийдэл #Facebook #trending

Миний цуг фитнест хичээллэдэг найз байдаг юм. Гэр нь Яармагт байдаг. Нэг орой машингүй явж байгаа, найзыгаа дөхүүлээд өгөх үү гэлээ. Би ч юу гэж татгалзах билээ. Гэрт нь хүргэж өглөө. Найз маань:

- Ээж бууз хийж байгаа ороод гараач хөгшөөн. Халуун цай уучаад яв гэлээ

.Хүн урьж байхад би яаж үгүй гэх билээ.. Орлоо.Цэвэрхэн сайхан айл байна. 40,50м.кв болов уу гэмээр. Гэр нь их сайхан дулаахан. Яг л орон сууц шиг юм. Тэгсэн хэрнээ зуух харагдахгүй юм. Би тэсэлгүй:

- Хөөх танайх чинь яасан сайхан дулаахан юм бэ? Юугаар халааж байна?

 гэвэл

- Паартай хөгшөөн. Алив гаръяа би чамд үзүүлье гэв. Гадаа байгаа байшингынхаа дээвэрлүү гэрэл тусгасан чинь дээврийнхэн тал буюу урагшаа харсан хэсэг нь тэр чигтээ нарны зай хураагуур байх юм. Чи приус машин мэднэ дээ. Яг л ийм Hybrid халаагуур юмаа. Өдөр нь нарны эрчим хүчээр өөрийнхөө акумляторыг цэнэглэнэ. Тэгээд нар болон цахилгаантай хосолмол зуухтай. Нарны эрчим хүчээр гэрийг халааж байгаад акумляторынхоо цэнэгийг хэмнэх үедээ төвийн цахилгаан хэрэглэж эхлэнэ. Гэртээ хэрхэн халаах градусаа тохируулна. Хүнгүй үед бага дээрээ тавина гэнэ. Тэгээд шал нь ч хална. Паар нь ч хална. Сарын тогы мөнгө 80,000-100,000₮. Гэхдээ мэдээж зөвхөн өвлийн гурван сар

Нэг гэр хороололд амьдардаг айлыг аваад үзэе. Портер нүүрсийг 14-20 хоногт түлж дуусна. Нэг портер нүүрс 180,000₮. Энэ нь өвлийн гурван сар хаврийн хэдэн сарыг нэмэхээр 540,000₮ орчим болно. Дээр нь нүүрсээ модоор асаах учир мод худалдаж авна. Бараг нүүрснээсээ илүү үнээр. Хагалана, асаана, түлнэ, үнсээ асгана гээд л маш их ажилтай... 5 ханатай Монгол гэрийн өвлийн дундаж түлш, буюу гэрээ дулаацуулах хэрэгцээ нь 1 сая-аас хол илүү гарна..Дээр нь тогны мөнгөө төлнө...Манай найзын ах нь Солонгост ажилладаг гэнэ.Тэгээд 3 жилийн өмнө ийм халаагуурын систем гэр рүүгээ явуулсан гэнэ. Угсрах заавартай нь. Манайд ямар ч сангийн холболт хийдэг хүмүүс ирээд зааврыг нь харж байгаад угсрах боломжтой..Өдөр ирэх бүр л утаа их болоод байна.Миний найз шиг яагаад асуудлаа та бүхэн шийдэж болохгүй гэж. Орон сууцанд амьдардаг болон гэр хороололд амьдардаг хүүхдийн уушигны бүтэц шал өөр болсон байна. Мөн дархлааных нь бүтэц хүртэл өөрчлөгдсөн байна. Хүн бүр бодолцох л асуудал. Төр засагт бид нар бухимдаж, санаа зовж байх хооронд чимээгүй тахалд баригдсаар л. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж. Эхлээд биеэ бодож, бас гэр бүлээ бодож түүхий нүүрснээс салгаж, гэрээ өөрчилснийхөө дараа төр засагт шаардлага тавьж тэмцэцгээе!.

arrow icon