Нийтлэл 03 сарын 24, 2017

МЭДЭЖ ЯВАХАД ИЛҮҮДЭХГҮЙ: Ариун цэврийн цаас сонгохдоо юуг анхаардаг вэ?

Та ОО-ийн цаас, амны цаас зэрэг ахуйн хэрэглээний зүйлсийг сонгохдоо юуг голчлон анхаардаг вэ? Дийлэнх хүмүүс үнэ өртөг болон хэр зэрэг өнгө үзэмжтэй талыг нь голчлодог болов уу? Би ч хувьдаа тэднээс өөрцгүй нэгэн. Урьд нь ялангуяа амны цаасыг хэр зэрэг өнгөлөг цагаан байна вэ? Тэр хэрээр чанар сайтай байдаг байх гэсэн шүү юм боддог байлаа.
Гэвч үнэн чанартаа бидний хэрэглэж байгаа дийлэнх ОО-ийн цаас, амны цаасыг хаягдал цаасыг дахин боловсруулж хийдэг. Хаягдал цаасны хэвлэлийн будгийг арилгаж цагааруулах гэж олон төрлийн химийн бодис хийдэг нь хэрээс хэтэрвэл эргээд хүний эрүүл ахуйд хор хөнөөлтэй болох нь тодорхой. Тэр дундаа диоксин хэмээх бодисыг маш ихээр хэрэглэдэг нь тогтоогджээ. Гадны улс орнуудад энэ талын мэдээллийг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд нь тогтмол өгч холбогдох хор уршгаас хэрхин сэргийлэх арга замыг иргэддээ хэлж зөвлөдөг. Ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид энэ ажилд түлхүү оролцдог нь атаархал төрмөөр байдаг шүү.
Амны болон ОО-ийн цаас ч дүүрсэн хэрэг. Мэргэжлийн хяналтын байгууллагууд химийн бодисын тун хэмжээг хянаж байдаг байлгүй гэсэн шүү юм боддог байтал саяхан Хятад улсад хэрэглэгчдийн хамгийн их худалдан авч байгаа

эмэгтэйчүүдийн арван төрлийн ариун цэврийн хэрэгслийг үйлдвэрлэхэд дээр дурдсан диоксин хэмээх бодисыг их хэмжээгээр хэрэглэдэг

талаар нэг сэтгүүлд дурдсан нь чамгүй их шуугиан дэгдээгээд авав. Манай хятад хэлтэй уншигчид энэ тухай мэдээллийн мөрөөр мөшгиж өөрсдөө олж уншина биз ээ. Тэрхүү өгүүлэл дээр жагсаасан арван нэртэй брэнд бүтээгдхүүний дийлэнх нь манай улсад ч өргөн зарагддаг нь энэхүү өгүүллийг өөрийн эрхгүй бичих сэдлийг төрүүлсэн хэрэг л дээ. 荧光 буюу диоксин нэрт химийн цайруулагч бодис нь хүний биед нэг шингэчихээрээ хэвийн нөхцөлд 8-10 жилийн дараа л бие эрхтнээс гадагшлах боломжтой байдгийг эрдэмтэд тогтоожээ. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн савны ургацаг, хортой хоргүй хавдрын өвчлөл ихсэж, насжилтын хувьд улам залуужаад байгаа нь түгшүүр төрүүлэхгүй байхын аргагүй. Бас ойрын жилүүдэд бараг л дөнгөж төрсөн нярай хүүхэд болгоны бие хэдэн долоо хоногийн турш шарлаж байгаад гайгүй байдаг болсны шалтгааныг сайтар бодож үзүүштэй. Бидний бага залууд ийм үзэгдэл огт байгаагүй санагдана. 60-70 сая хүнтэй Герман улсад таван өдөрт нэг эмэгтэй савны хагалгаанд орж байгаа бол 3 сая хүнтэй Монгол улсад хоногтоо 4-5 эмэгтэй энэ төрлийн хагалгаанд орж байгаа нь энэ асуудлыг төр засгийн холбогдох байгууллагууд эрхгүй анхааралдаа авч өвчлөл ийнхүү нэмэгдэж байгаагийн шалтгаан юу байж болохыг анхаарах цаг болжээ.
Социализмын үед хөвөн марлиа хэрэглээд явж байхад энэ төрлийн өвчлөл төдийлөн их гардаггүй байсан. Сүүлийн үед эрс нэмэгдээд байгаа нь ариун цэврийн хэрэглэлийн сонголтоос үүдэлтэй байж мэдэх юм хэмээх мэргэжлийн хүмүүсийн таамаглал ортой байж болохыг дээр доргүй бодолцож үзэхэд гэмгүй юм. 

Үргэлжлэлийг эндээс унших боломжтой.  

Сэтгэгдэл бичих

arrow icon