Нийтлэл 03 сарын 31, 2017

БАЙГАЛЬ ОРЧИН: Арслан заан Сибирийн паркт

Энэхүү баримтат кинонд аав хүү Зимов дэлхийн дулаарлын эсрэг хэрхэн тэмцэж өөрсдийн бүтээлч санаа, зүрх сэтгэлээ зориулж буй талаар гардаг. Тэд устаж үгүй болсон арслан зааныг генийн инженерчлэлээр шинээр бүтээн Мөстлөгийн эриний парк байгуулахыг хүсдэг юм. Дэлхийн дулаарлаас үүдэн мөнх цэвдэг хайлан тэнд буй микробууд идэвхжин, ургамлаар дамжуулан нүүрс төрөгч ялгаруулдаг. Харин арслан заан зэрэг өвсөн тэжээлтнүүд тэдгээр ургамлыг идэж нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгаснаар экосистемийн тэнцвэрийг хадгалагдах ач холбогдолтой юм. Арслан зааныг бий болгохын тулд Wooly Mammoth Revival төслийн хүрээнд 2015 оноос Харвардын их сургуулийн генетикчид зааны эсэнд арслан зааны генийг суулгахаар ажиллаж эхэлсэн байна. Аав Зимов “бусдад үзүүлэх үлгэр жишээ бий болгох” зорилготой гэдгээ баримтат кинонд дурдсан юм.

Оросын аав, хүү эрдэмтэн Сергей Зимов болон түүний хүү Никита Зимов нар Сибирт Майкл Крихтоны зохиолоос сэдэвлэсэн мэт геоинженерийн ажлуудыг хийж байна. Тэд устан үгүй болсон аврага  экосистемийг Евроазийн тал нутагт дахин бий болгохоор ажиллаж байна. Тодруулбал, заан болон арслан зааны гибрид ДНК-аас гарган хөгжүүлсэн арслан зааныг бий болгох тухай юм. Тэдний төлөвлөгөө зөвхөн зугаагаа гаргахад  бус дэлхийн дулааралтай тэмцэхэд зориулагдсан юм. Одоогийн нөхцөл байдлыг үзвэл тэдний санаа сонсогдож байгаа шигээ үл бүтэх зүйл биш бололтой.

Сибирийн ихэнх хэсгийг хамарсан аварга мөсөн цэвдэг хайлж дуусах аюулд байгаа. Хэрвээ хайлж дуусвал хөрсөнд хөлдөж идэвхигүй байсан микробууд идэвхжиж маш их хэмжээний нүүрстөрөгч агаарт тархах юм. Ингэснээр гамшгийн хэмжээний уур амьсгалын өөрчлөлтийг бий болгох юм. Зимовынхны үзэж байгаар тал нутгийн шинэ экосистем аварга өвсөн тэжээлтнээр дүүрэн Мөстлөгийн эриний паркыг байгуулснаар аюултай нүүрстөрөгчийг хөрсөнд нь үлдээх юм. Ген сэргээн засварлах шинэ “CRISPR” технологиор цөөн хэдэн жилийн дараа арслан заан бий болох боломжтой гэнэ. Аав хүү хоёрын дэлхийн дулааралтай тэмцэх онцгой сонин ажлыг харуулсан Арслан заан нэртэй энэхүү баримтат киног АНУ-ын кино зохиолч Грант Слэйтэр бүтээсэн байна.

Орчуулсан: Ш.Билгүүн

Эх сурвалж: www.aeon.co 

Сэтгэгдэл бичих

arrow icon