Нийтлэл 04 сарын 12, 2017

ЭДИЙН ЗАСАГ: Дэлхийн эдийн засаг өсөх чиглэлд шилжлээ

Эдийн засаг болон улс төр мөчлөгийн ижил хамааралтай байдаг. Үүнийг өнгөрсөн онд Монголд болсон УИХ-н сонгуулийн үр дүн бэлхнээ харуулсан.

Дэлхийн томоохон гүрнүүдэд ч улс төр болон эдийн засаг ижил мөчлөгтэй байсныг доорх жишээнүүдээр харуулж байна.  

Том-Жорж Буш 1992 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгаан нь эдийн засгийн хямрал байсан. Мөн Германы Канцлер асан Герхард Шредерэдийн засгийн шийдэмгий шинэчлэл хийсний улмаар 2005 онд суудлаасаа буусан. Харин түүхий суудлыг авсан Ангела Меркель шинэчлэлийн үр өгөөжийн гавъяаг эдлэн сууна.

Дэлхийн санхүүгийн хямрал тохиолдоод бараг 10 жил өнгөрсний дараа л нийтээр эдийн засгийн сэргэлт ажиглагдаж эхэллээ. 2010 оноос хойш анх удаа Америк, Европ, Ази болон хөгжиж буй эдийн засагтай орнууд нэгэн зэрэг өсөлтийг үзүүлж байна.

Эдийн засгийн үзүүлэлтүүд сэргэж байгаа ч улс төрийн хувьд тийм ч сайнгүй байна. Улс төрийн Популист үйл ажиллагаа, бослого тэмцэл жилээс жилд улам хүчээ авч, тархсан. Глобалчлал ганц моодны сэдэв боллоо. Дэлхийн эдийн засгийг гол жолоодогч цагаан ордонд сууж байна хэмээн яригдах болов. 

Европын холбооны тэмцэгчид, популистуудын 1 жишээ Исламын эсрэг үзэлтэн Голландын барууны жигүүрийн удирдагч Герт Вилдерс юм. Тэрээр Голландын ерөнхий сайдын сонгууль ялалт байгуулах магадлал өндөр байна.

Популист улс төр бол аюултай үзэгдэл. Хэрэв популист улс төрчид эдийн засагтай их орооцолдож төрийн эрхэнд гарвал хожим нь үзүүлэх сөрөг нөлөө нь өндөр. Цаашид удаан хүлээгдсэн эдийн засгийн өсөлт, итгэлцлийн нэмэгдэж байгаа өнөөгийн үед улс төрөөс үзүүлэх далд нөлөө юу байх нь сонирхолтой асуулт юм.

Бүгд хамт өсөлттэй байна

Сүүлийн 10 жилд эдийн засаг яг сэргэсэн гэж хэлэхэд бэрх. Учир нь Европын холбооны хямрал, хөгжиж буй зах зээлийн огцом хэлбэлзэл, газрын тосны үнийн бууралт, Хятадын эдийн засгийн сааралт зэрэг нь эдийн засгийн өсөх хүлээлтийг мохоож байсан.

Харин АНУ-н эдийн засаг тасралтгүй өссөөр байсан ч нилээн сорилтуудтай тулсан. Жилийн өмнө л гэхэд Холбооны нөөцийн санг жилийн дотор 4 удаа хүүгээс өсгөнө гэсэн хүлээлттэй байсан. Өөрөөр хэлбэл дэлхийн эдийн засаг тэр хэмжээгээр эмзэг байсныг илэрхийлж байгаа юм.

Харин одоо нөхцөл байдал өөр болсон.

  • Холбооны нөөцийн сан сүүлийн 3 сарын хугацаанд бодлогын хүүгээ 2 удаа өсгөлөө. АНУ-н эдийн засаг хурдтай, сэргэж байгаагаас гадна бусад орнууд өсөлттэй байна.
  • Хятадын хэт халалт, юанийн ханшийн сулралтаас айх айдас буурсан. 2 дугаар сард үйлдвэрлэлийн үнийн өсөлт сүүлийн 9 жилийн хамгийн өндөр түвшинд хүржээ.
  • Японд дөрөвдүгээр улиралд хөрөнгө оруулалт сүүлийн 3 жилийн хамгийн өндөр хувиар өссөн.
  • Европын бүс нутаг 2015 оноос хойш эдийн засгийн өсөлт нь хурдсаж байна. Европын холбооны эдийн засгийн индекс 2011 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн. Евро бүсийн ажилгүйдлийн түвшин 2009 оноос хойших хамгийн бага түвшинд хүрсэн.
  • 2-р сард Өмнөд Солонгосын худалдааны салбарт экспорт 20 хувиас өндөр. Тайваний аж үйлдвэрлэл сүүлийн 12 сар дараалан өссөн.
  • Бразилийн эдийн засагт сүүлийн 8 сар агшиж байгаа ч инфляцийн хүлээлт бага түвшинд хүрч, хүүний түвшин буурч байна.
  • Бразил, Оросын эдийн засаг дэлхийн эдийн засгаас хойш татахгүй харин ч тэлэлтийг бий болгохоор байна.

Олон улсын санхүүгийн байгууллагын үзэж байгаагаар энэ оны 1 дүгээр сард хөгжиж буй орнууд 2011 оноос хойших хамгийн өндөр өсөлтийг үзүүлжээ.

Гэхдээ энэ бүхэн нь дэлхийн эдийн засаг эргээд хэвийн болсон гэсэн үг биш юм.

  • Газрын тос илүүдэл нийлүүлэлтийн хүлээлтээс шалтгаалж 10 хувиар буурсан. Газрын тосны үнийн бууралт хэрэглэгчдэд үзүүлэх өгөөжөөс илүү үйлдвэрлэгчдэд үзүүлэх сөрөг нөлөө их байхаар байгаа аж.
  • Хятадын өрийн хэмжээ асуудал дагуулахаар байна.
  • Хөгжингүй орнуудын бүтээмж сул хэвээр байна.
  • АНУ-с бусад орнуудад цалингийн өсөлт бага байсаар байна.
  • АНУ-д бизнесийн итгэл нэмэгдэж байгаа ч хөрөнгө оруулалт дагаж өндөр өсөхгүй байна.

Хурдсаж буй эдийн засгийн сэргэлттэй уялдсан нарийн бодлого шаардагдаж байна. Инфляцийн хүлээлт нэмэгдэхийн хэрээр төв банкууд болзошгүй эрсдэлийн эсрэг чанга бодлогын арга хэмжээ авах шаардлагатай болно. Хэрэв инфляци хурдтай өсвөл хөрөнгийн зах зээл, зээлдэгчдэд хүнд тусах юм. Европын хувьд нөхцөл байдал эмзэг байна. Учир нь Европын төв банкны бонд худалдан авах хөтөлбөр хуулийн хувьд хязгаартаа хүрч сул эдийн засагт мөнгийг улам үнэгүй болгосоор байна.

Гэхдээ хамгийн том эрсдэл бол улс төрөөс хамаарсан эрсдэл яахын аргагүй мөн. Дональд Трамп ажил эрхлэлт, итгэл нэмэгдсэн нь өөрийн гавъяа мэтээр зарлаж байна. Трампын зах зээлийн зохицуулалтуудыг сулруулж, сангийн тэлэх бодлого барих амлалт нь хөрөнгийн зах зээлийг сэргээж, бизнес эрхлэгчдийн итгэлийг олсон нь үнэн. Гэхдээ Трамп ажлын байр нэмэгдсэн нь өөрийн ид шидийг гэж хэлж болох гавъяа гэж дэвэргэж байна. АНУ-н эдийн засаг сүүлийн 77 сар дараалан ажлын байрыг нэмэгдүүлээд байгаа. Энд Трампын оролцоо тийм ч өндөр биш болов уу.

Төрийн бодлого чухал нөлөөтэй

Гол ойлгох хэрэгтэй зүйл бол АНУ болон дэлхийн эдийн засгийн өсөлт Трампын үндсэрхэг үзэлтэй хамаагүй.

Харин ч дэлхийн эдийн засгийн өсөлтөд улс төрийн популист үйл ажиллагаа сайнаасаа илүү саар нөлөө ихтэй.

Эдийн засагчид санхүүгийн хямралаас хойш сэргэхэд удаан хугацаа шаардагддаг хэмээн үздэг. Тухайлбал, Кармен Рейнхарт болон Кеннет Рогофф нарын 100 гаруй банкны хямралын судалгаагаар орлогын түвшин хямралын өмнөх түвшинд хүрэхэд дунджаар 8 жилийн хугацаа шаардагддаг. Ихэнх эдийн засагчид өрийн хямралаас гарах хамгийн сайн арга бол балансаа хурдан цэвэрлэж, мөнгөний зөөлөн бодлогыг хэвээр байлгаж, сангийн тэлэх бодлогыг боломжит хэмжээгээр барих гэдэгт санал нийлдэг.

Одоогийн сэргэлт нь дээрх эдийн засгийн эмчилгээний дагуу явж байгааг харж болно. Холбооны нөөцийн сангаас ажил эрхлэлт нэмэгдэх хүртэл хүүний түвшингээ бага түвшинд байлгасаар байсан. Европын төв банк сорилтууд тулгарсан ч бонд худалдаж авах хөтөлбөрөө үргэлжлүүлсэн. Японд НӨАТ-г өсгөсөн нь өмнөх эдийн засгийн сэргэлтэд саад болсон. Харин энэ удаа 2019 он хүртэл татварын өсөлтийн хойшлуулж байгаа ухаалаг шийдвэр гаргасан.

Эцэст нь, эдийн засаг сэргэх үед дэлхийн улс төрийн тавцанд гавъяа, нэр хүндийг өөр нааж, сайрхах, хэнхэглэх гэж яарцгааж байна. Хатуухан хэлэхэд улс төрийн популист үйл ажиллагаа эдийн засгийн өсөлтөд ямар ч хамааралгүй. Гэдээ хүлээгдэж буй өсөлтийг үгүй хийж чадах нөлөөтэй. Монголчууд бид ч үүний горыг амссан, амсах ч магадлалтай. Энэ зуны ерөнхийлөгчийн сонгууль бидэнд дахин сонголт хийх сорилт болно

Эх сурвалж: Economist.com

Сэтгэгдэл бичих

arrow icon