Нийтлэл 05 сарын 02, 2017

Чагтлагдсан сэдэв: TWITTER TV

Твиттер шинэ үйлчилгээгээ танилцууллаа. Хэрэглэгчид твиттерт байхдаа телевизийн нэтврүүлгийг шууд үзэх боломжтой боллоо. Твиттерийн үйл ажиллагаа хариуцсан ахлах Антони Ното твиттерээр 16 сувгийг үзэх боломжтой гэжээ. Шинэ үйлчилгээ нэвтэрснээр хэрэглэгчид телевизээрээ нэвтрүүлэг үзэн утсаараа жиргэх шаардлагагүй болох ба зөвхөн утсаараа эсвэл өөр ухаалаг хэрэгсэлээр нэвтрүүлэг үзэн илүү хурдан жиргэж болох аж. Мөн телевизийн сувгуудаас гадна BuzzFeed, Viacom, Verge, АНУ-ын үндэсний хөлбөмбөгийн (Америк хөлбөмбөг) лиг зэрэг байгууллагуудаас видео нэвтрүүлэхээр төлөвлөж байна. BuzzFeed MorningFeed гэсэн нэртэй хөтөлбөр, Verge Circuit Breaker гэсэн хөтөлбөр, Propagate компани #WhatsHappening гэсэн нэртэй поп соёл, энтертэйнмент мэдээ, контент нэвтрүүлэх юм байна. Энэ намар Блүүмбэрг телевизийг 24/7 твиттерээр үзэх боломжтой болно.

Дээрх хамтын ажиллагаа телевизийн сувгуудын үзэгчдийг үлэмж нэмээд зогсохгүй эргээд твиттерт шинэ контент үүсгэснээр хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх боломжтой юм. Одоогийн байдлаар твиттер 300 сая гаруй хэрэглэгчтэй байна.

Жиргээчид энэ үйл явдлын талаар #Newfronts гэсэн хаштагтай жиргэж байна.

Lance Ulanoff “Бид удахгүй ‘Твиттерт өнөө орой юу байна’ гэж асуух байх” гэж шинэ үйлчилгээний талаар бичжээ.

iLyse Liffreing “Манай хэрэглэгчдийн 50% нь 25-аас доош насныхан” гэж жиргэжээ.

Christine Cuoco “Дараагийн хувьсгал эхлэх цаг боллоо” хэмээх үгийг танилцуулах үйл ажиллагаанаас жиргэж байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon