Чагтлагдсан сэдэв: ФРАНЧЕСКО ТОТТИ

Италийн алдарт хөлбөмбөгчин Франческо Тотти сүүлчийн тоглолтдоо оролцож карьераа өндөрлөлөө. Тэрээр 1993 онд Италийн мэргэжлийн хөлбөмбөгийн Рома клубт элсэн өнөөг хүртэл 24 жилийн турш багийн ахлагчаар тоглосон. Рома клубын өмнөөс 786 тоглолтод гарахдаа 307 гоол оруулж байжээ. Тэрээр нэгэн ярилцлагадаа: “Өнөөгийн хөлбөмбөгчид нүүдэлчидтэй бага зэрэг төстэй болсон. Тэд зүрхээ биш мөнгө дагадаг. Магадгүй энэ бол би болон бусад хөлбөмбөгчдийн хоорондын ялгаа байх.” гэжээ.

Аргентиний домогт хөлбөмбөгчин Диего Марадона Тоттигийн талаар “Франческо Тотти бол Ромын хаан. Тэрээр миний мэдэх хамгийн сайн тоглогч байсаар байх болно.” гэжээ. Францын хөлбөмбөгчин Мишел Платини “Тотти бол хөлбөмбөгийн мастер, яг над шиг жинхэнэ номер 10” гэжээ.

Түүнд хөлбөмбөгийн хорхойтнууд болон хөлбөмбөгийн спортын олон тамирчид хүндэтгэл үзүүлж байна. #Totti гэсэн хаштагаар жиргээчид Тоттигийн талаар юу гэж буйг үзнэ үү.

Francesco Totti “Баярлалаа” хэмээн салах ёс гүйцэтгэж буй үеийнхээ зургийг жиргэжээ.

AS Roma English Тоттигийн зургийг жиргэв.

Darren Rovell “25 улирлын турш Ромад тоглосны дараа сүүлийнхээ тоглолтод оролцсон Франческо Тоттигийн гайхалтай мөч.” хэмээн зургуудын хамт жиргэжээ.

ItalianFootballDaily “Ромын хүү Мөнхийн хотынхоо 25 жилийн гайхалтай карьераа төгсгөх боллоо.” гэжээ.

Ромын клубын тоглогч Antonio Rudiger “Хөлбөмбөгчид гэж байдаг. Сайн хөлбөмбөгчид бас байдаг. Тэгээд манай ахмад Тотти байдаг. Баярлалаа Тотти...” гэж жиргэжээ.

UNILAD Football “Ромоос 10,000 км зайд Индонезид Франческо Тоттид зориулж баннер өлгөжээ.” хэмээн зургийн хамт жиргэв.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4669

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%