Нийтлэл 07 сарын 21, 2017

Чагтлагдсан сэдэв: ЧЕСТЕР БЭННИНГТОН НАС БАРЛАА

Америкийн хөгжмийн хамтлаг Линкин Парк хамтлагийн гоцлол дуучин Честер Бэннингтон гэртээ амиа хоролсон байдалтай олджээ. Тэрээр АНУ-ын Лос-Анжелес хот дахь хувийн байшиндаа өөрийгөө дүүжилсэн байхад нь хамтран ажилдаг хүн нь олсон байна. Энэ өдөр түүний дотны найз Саундгарден хамтлагийн дуучин Крис Корнеллын төрсөн өдөр байжээ. Крис Корнелл энэ оны тавдугаар сарын 18-нд амиа хорлосон юм.

Честер Бэннингтон архи болон хар тамхинд донтсон байсан бөгөөд цөөнгүй жилийн турш эмчлэхээр оролдсон юм. Гэхдээ тэрээр өнгөрсөн зургаан жил согтууруулах ундаа хэрэглээгүй гэж мэдэгдэж байсан. Тэрээр хоёр удаа гэрлэхдээ зургаан хүүхэдтэй болсон аж.    

1996 онд Линкин Парк хамтлаг байгуулагдсанаас хоёр жилийн дараа Бэннингтон хамтлагт нэгдсэн юм. Линкин Парк хамтлаг 2000 онд Hybrid Theory альбомаараа олон улсад амжилт олж, 70 орчим сая альбом борлуулжээ. Хамтлаг 2017 он хүртэл нийт долоон альбом гаргаж, альбом тус бүр борлуулалтын чартуудыг тэргүүлж байв.

Жиргээчид Честер Бэннингтоны үхэлд харамсан хүндэтгэл үзүүлж байна. #RIPChesterBennington

LINKIN PARK хамтлагийн албан ёсны твиттер хаяг түүний зургийг жиргэжээ.

Jinse Kim “2000 оны эхэн үеийг буцааж авч ирээч, би хүүхэд насаа санаж байна.” гэжээ

Himanshu Agarwal “Би Линкин Паркыг сонсож өссөн. Бид хүүхэд насныхаа дуу хоолойг алдсанд итгэх үнэхээр хэцүү байна.” хэмээн жиргэжээ.

George Shrouder “Депрессийг ойлгоход хэцүү. Гэхдээ депресс Робин Виллиамс, Крис Корнелл болон Честер Беннингтон нарыг алж чадаж байгаа бол, энэ үнэхээр хэцүү зүйл байх нь.” гэжээ.

Америкийн хөгжмийн продюсер Стив Аоки (Kolony July 21) түүнийг дурсан, хамт авхуулсан зургаа жиргэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon