Нийтлэл 08 сарын 23, 2017

Чагтлагдсан сэдэв: ОРОСЫН ИРЭЭДҮЙН ЦЭРГИЙН ТОНОГЛОЛ

ОХУ-ын "Нарийвчлалын машин үйлдвэрлэлийн судалгааны төв институти"-ийн захирал Дмитрий Семирозов гуравдугаар үеийн байлдааны хувцасны загварыг энэ жил бэлэн болгоно гэж мэдэгдлээ.

Ратник-3 концепц загвар. Эх сурвалж: ТАСС

ОХУ-д цэргийн байлдааны хувцсаа “Ратник” гэж нэрлэдэг бөгөөд сүүлийн жилүүдэд энэ хувцсаа тасралтгүй сайжруулж байгаа юм. Уг хувцсыг "ирээдүйн цэргийн хувцас" гэж сурталчилдаг ба ОХУ-ын зэвсгийн худалдааны төрийн байгууллага "Рособоронэкспорт" 2014 онд гадны орнууд руу зарим тоноглолыг экспортлох сонирхлоо илэрхийлж байсан.

“Ратник”-2 буюу хоёрдугаар үеийн "Ратник" хувцас 2016 оноос эхлэн ОХУ-ын армийн цэргүүдийн хэрэглээнд нэвтэрч байгаа аж.

ОХУ Сирид болж буй дайнд Сирийн Засгийн газарт тусламж үзүүлэхдээ “Ратник”-2 хувцсыг туршиж үзсэн байна. "Нарийвчлалын машин үйлдвэрлэлийн судалгааны төв институти"-ийн захирал Дмитрий Семирозов “Сирийн дайны үеэр байлдааны хувцас огт гэмтэж, цоороогүй ба найдвартай гэдгээ харуулсан” гэж мэдэгдсэн юм.

“Ратник”-2 нь олон нэмэлт тоноглолтой бөгөөд үүргэвч, усны сав, хийн маск, тусламжийн хайрцаг, зөөврийн дулаацуулагчаас гадна харилцаа холбоо, хамгаалалт, зэвсэглэл гэх мэт 40 орчим нарийвчилсан тоноглолтой аж.

ОХУ-ын цэргүүд. Эх сурвалж: ТАСС

Сэтгэгдэл бичих

arrow icon