Чагтлагдсан сэдэв: БНАСАУ АНУ-РУУ “БЭЛЭГ ИЛГЭЭНЭ” ГЭВ

Өчигдөр буюу есдүгээр сарын 5-нд Женевт болсон НҮБ-ын хуралд БНАСАУ-ын НҮБ дэх элчин сайд Хан Тэ Сон “АНУ-руу бэлэг илгээхэд” бэлэн гэж мэдэгдэв. Тэрээр НҮБ-ын зэвсгийн асуудлын тухай хуралд оролцохдоо АНУ-ын “өдөөн хатгасан” үйлдлийг эсэргүүцэн БНАСАУ цэрэг, зэвсгийн арга хэмжээ авахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Өнгөрсөн есдүгээр сарын 3-ны өдөр БНАСАУ цөмийн бөмбөгийн туршилт хийсний дараа АНУ өмнөх хориг арга хэмжээнүүдээ улам чангаруулахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудад уриалсан. Ерөнхийлөгч Доналд Трамп хоригийг чангаруулахыг дэмжиж өөрийн твиттер хаягаараа Хойд Солонгосын гадаад худалдаанд хориг тогтоох тухай асуудлыг ярилцаж байгаа хэмээн мэдэгдсэн.

Гэвч БНХАУ болон ОХУ өмнөх хориг арга хэмжээг чангаруулах нь үр дүнтэй алхам биш гэж үзэж байгаагаа  илэрхийлсэн учир НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хоригоо чангаруулах эсэх нь тодорхойгүй болсон байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин саяхан болсон цөмийн туршилтаас хойш БНАСАУ-д тавьсан НҮБ-ын хоригийг чангатгах нь зүйтэй гэдгээ илэрхийлсэн ба БНАСАУ-руу газрын тос нийлүүлэхийг зогсоох зэрэг хатуухан арга хэмжээ авахыг уриалж байсан.

Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин Владивостокт болж буй Дорнын эдийн засгийн форумд оролцохдоо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж Хойд Солонгосын цөмийн туршилтын асуудлаар ярилцсан байна. Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин БНАСАУ-д тавих хориг чангаруулахад ОХУ-ыг хамтарч ажиллахыг хүссэн боловч Ерөнхийлөгч Владимир Путин нааштай хариу хэлээгүй байна.

Хэдийгээр НҮБ 2006 оноос хойш БНАСАУ-д хориг арга хэмжээ тогтоосон ч 2016 онд БНАСАУ-ын эдийн засаг өсөлт сүүлийн 17 жилийн дээд хэмжээнд хүрээд байгаа юм.

БНАСАУ-ын удирдагч цөмийн хошуутай танилцаж байна. Эх сурвалж: Нодон Синмунг


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4670

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%