Чагтлагдсан сэдэв: ТАЙЛАНДЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН ИЙНГЛАК ШИНАВАТРАД ТАВАН ЖИЛ ХОРИХ ЯЛ ОНООВ

Тайландын Дээд шүүх Ерөнхий сайд асан Ийнглак Шинаватрад таван жилийн хорих ял оноолоо. Гэвч тэрээр шүүх процессыг үл тоон наймдугаар сарын 25-нд Тайландыг орхин Дубайд оргосон аж. 

Түүний эхлүүлсэн будаа тариалагчдыг тэтгэх үйл ажиллагаа Тайландын төрд 10 тэрбум ам.долларын хохирол учруулсан гэж Дээд шүүх тогтоожээ.

2011 онд Тайланд улс дэлхийн будааны гол экспортлогчдын нэг байсан ба тус онд Ийнглак Шинаватра Ерөнхий сайдаар томилогдон Тайландын будаа тариалагчдын будааг дэлхийн зах зээлийн үнээс 50%-иар илүү үнээр худалдан авч, эргүүлэн өндөр үнээр зарах хөтөлбөрийг эхлүүлсэн. 

Гэвч Энэтхэг, Вьетнам зэрэг улсууд дэлхийн будааны зах зээлд орж ирсэнээр Тайландын өндөр үнэтэй будаа зах зээлээс шахагдаж эхэлсэн байна. Ингээд олон сая тонн будаа зарагдахгүй хэдэн жил дамжсаар мууджээ. 

2014 онд Тайландад цэргийн эргэлт гарч, Праюут Чан-Очагийн цэргийн Засгийн газар байгуулагдан Ийнглак Шинаватрагийн хөтөлбөрийг зогсоосон байна. Харин муудсан будаануудыг ашиглан био түлш, этанол гаргаж авахаар болжээ.

Ийнглак Шинаватраг Тайландад эргүүлэн авчирч хорих ял оноох эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд өмнө нь 2008 онд түүний ах Ерөнхий сайд асан Таксин Шинаватра авилгын хэргээр шоронд хоригдохоос зугтан Дубай руу оргосон тул ял оноож чадаагүй байна.

Зарим судлаачид Тайландын цэргийн Засгийн газар Ийнглак Шинаватраг эргүүлэн авчирч, шоронд хорьж улс төрийн асуудал үүсгэхээс цааргалж байгаа гэж үзжээ. Ийнглак Шинаватраг хорихоор шийдвэрлэсэн шүүхийн гадаа 3,000 орчим дэмжигчид нь цуглан эсэргүүцлээ илэрхийлсэн ба түүнийг Тайландын улс төрийн элитүүдтэй тэмцэгч гэж итгэдэг аж.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%