Нийтлэл 10 сарын 27, 2017

Фэйсбүүкт хэн трэнд болж байна вэ?

Фэйсбүүк сүлжээг идэвхтэй хэрэглэх цаг завгүй хаана, хэн, юу трэнд болж буйг мэдэх боломжгүй уншигчдад нийгэм юу сонирхож буйг болон фэйсбүүк хэрэглэгчдийн дунд содон сонирхолтой зураг, бичлэг, сэтгэгдэл нийтэлж олны анхаарлыг хэн татаж, цахим сүлжээнд трэнд болж буйг уншигчиддаа хүргэж байна. Фэйсбүүкт тэгээд хэн трэнд болж байна вэ?

Urankholboo

Өнөөдрийн фэйсбүүк трэндийг Гала хамтлагийн дуучин Ану буюу Уранхолбоо тэргүүлж байна. Тэрээр бие организмаа хоргүйжүүлж богино хугацаанд эрүүл аргаар галбиржуулан тураах 100 хувь ургамлын гаралтай “Fruitbox” цайг охид бүсгүйчүүдэд танилцуулж өөрийн  гоолиг бие галбираа гайхуулсан бичлэг, зургийг цахим хуудснаа нийтэлсэн нь олны анхаарлыг ихэд татжээ.

Норовын Алтанхуяг

Трэндийн хоёрдугаарт Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх Норовын Алтанхуяг оржээ. Тэрээр энэ долоон хоногийн хамгийн сэтгэл эмзэглүүлэм сэдэв болох  Отгонтэнгэр ууланд харамсалтайгаар нас барсан 17 хүнийг дурсаж эмгэнэл илэрхийлсэн нь маш олон хүний сэтгэлийн нандин утсыг хөнджээ.  Тэрээр фэйсбүүк хуудаснаа “Олон мянган залуусыг ОРГИЛ ӨӨД гарахад нь зүг чиг болж, өөрөө өөрийгөө ялан дийлэх, тэсвэр тэвчээртэй, хатуужилтай байхад сургаж байсан уулын спортын мастер Н.Сүрэнжавтай хамт 2 сард Асралт хайрханд гарсан нь сэтгэлд тод үлджээ. Та нарыгаа амьд байгаасай гэж эцсийн мөч хүртэл залбирлаа. Гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

Battulga Khaltmaa

Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга фэйсбүүкт трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ. Тэрээр Олон улсын Монгол судлалын холбооны 30 жилийн ойд оролцож  түүхч, эрдэмтэд, судлаачдад баяр хүргээд “Би өөрөө зураач мэргэжилтэй. УИХ-д сонгогдож, сайд болох хүртлээ явахад Монголын түүх судалсан маань их тус болсон юм. Цаашдаа бид Монголын түүх, Монгол судлалын холбоотойгоо хамтран боловсролын системд Монголын түүх, Монгол судлалыг түлхүү оруулах боломж бий гэж хардаг” хэмээсэн нь олны таашаалд ихээхэн нийцсэн байна.

Odzaya Deremchimed

Авьяаслаг царайлаг эрч хүчтэй нэвтрүүлэгч бүсгүй Одзаяа үргэлж фэйсбүүк трэндийн тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг. Энэ удаа ч тэр байр сууриа алдсангүй. Охид бүсгүйчүүдийн дунд сошиал уралдаан зарлаж азтай хэд хэдэн бүсгүйчүүдэд гайхалтай бэлгийг бэлэглэдэг түүний ээлжит бэлэг нь “Очирваань” эмэгтэйчүүдийн эмнэлгээс 2.000.000 төгрөгийн үнэ бүхий BBT дурангийн мэс ажилбарыг үнэ төлбөргүй хийлгэх эрх эхний 1 хүнд 1.000.000 төгрөгийн үнэ бүхий шинжилгээний багц 1 хүнд 800 мянган төгрөгийн шинжилгээ хийлгэх багц 4 хүнд өгөх юм.  

Rokit Bay

“Онц Дүмд” Rokit Bay буюу Баярсайхан өнөөгийн нийгмийн өнгө төрх, болж бүтэхгүй байгаа зүйлсийг ноён зарц хоёрын харилцан яриа, хөгтэй үйл явдлаар егөөддөг  цуврал анимешнийг хүргэж буй нь түүнийг фейсбүүк трэндийг тэргүүлэгчдийн эгнээд багтахад нөлөөлжээ.

BIG GEE

Дуучин Gee  сүүлийн үед түргэн хоолны үнэнч фен болоо юу гэлтэй амтат шарсан тахиа, шарсан төмс, зэргийг хөгжилтэй хошин маягаар сурталчилж  байгаа. Мөн тэрээр Geens хэмээх өөрийн брендийн хувцасны зургаа цахим хуудаснаа нийтэлж олон нийтийн анхаарлыг татжээ.

Энхамгалан Лувсанцэрэн

Улсын их хурлын гишүүн Л.Энхамгалан  ажилгүйдлийн тэтгэмж зэрэг асуудлаас болж улсын төсөвт хохирол учруулж буй тухай өөрийн бодлоо илэрхийлсэн нь фэйсбүүкт трэнд болж байна. Тэрээр өөрийн цахим хуудсандаа “Эдийн засгийн өсөлт 5,3 хувьтай гарсан ч ажилгүйдэл, ядуурал өсдөг гаж тогтолцоогоор бид яваад байна. Эдийн засгийн өсөлттэй үед өрхийн орлого нэмэгддэг хүртээмжтэй эдийн засаг руу явах ёстой” гэжээ.

Б.Маралжингоо

Дуучин Маралжингоо Татар хамтлагийн залуустай хамтран “Хамтдаа” хэмээх дуу дуулсан нь  маш олон залуусын сонсох дуртай дуу болсон. Тэрээр “Татар” хамтлагийн залуустай хамт Европын орнуудаар аялангаа  шинэ уран бүтээлээ хүргэж байгаа төдийгүй аяллын зургуудаа өөрийн цахим хуудаснаа байршуулсан нь түүнийг фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн эгнээнд элсүүлжээ.

 Terbishdagva Dendev

Улсын их хурлын гишүүн Тэрбишдагва Дархан-Уул аймагт ажиллаж "Дарханы дулааны цахилгаан станц" ТӨХК болон уул уурхай, эрчим хүчний политехник коллеж-ийн үйл ажиллагаа, хэрэгжиж буй төслийн явц болон цаашдын ажлын төлөвлөгөөтэй танилцсан зэрэг өөрийн сүүлийн үед хийж буй ажлаа тайлагнаж фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болсон байна

Сэтгэгдэл бичих

    • zoo
    • 2017-10-30

    Urankholboo ni yadin

arrow icon