Нийтлэл 10 сарын 31, 2017

Ц.Энхжин дэлхийн миссийн санал асуулгад хоёрдугаарт бичигдэж байна

БНХАУ-ын Саньяа хотод зохиогдож буй Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд энэ жил Монгол улсаа төлөөлөн оролцож буй Ц.Энхжин сайхан мэдээ дуулгасаар байна.Тэрээр  130 орны гоо бүсгүйчүүдэд "Жалам хар" бүжиг зааж, хоёр тэрбум гаруй үзэгчтэй финалын шатанд  "Дэлхийн бүжиг" уламжлалт үзүүлбэрийг гоцлох хүндтэй үүргийг хүлээгээд байгаа. Мөн одоогийн байдлаар Mobstar аппликэйшнээр өгөх олон нийтийн санал асуулгад 2-р байранд бичигдэж байна.

Дэлхийн миссийг  “Зорилго бүхий гоо бүсгүй”, “Мисс авъяас”, “Мисс спорт”, “Мисс-топ модел”, “Мултимедиа төрөл” гэсэн үндсэн таван төрлөөр шалгаруулдаг. Эхний дөрвөн төрөл оролцогчийн бэлтгэл, оролцооноос хамаарах бол Мултимедиа төрөл нь эх орны эв нэгдэл, хамтын дэмжлэгээс шууд хамаарах юм.  Одоогийн байдлаар Ц.Энхжингийн нэг зурагны хандалт 1000 орчим байгаа бөгөөд үүнийг 10-15 мянга хүртэл нэмэгдүүлбэл Мексик улсын миссийг гүйцэж түрүүлэх буюу шилдэг аравт багтах боломжтой. Өнгөрсөн жил Монгол орныг төлөөлөн оролцсон мисс А.Баярцэцэг шилдэг 11-т багтаж манай улсын амжилтыг шинэчлэн тогтоосон билээ.

Та бүхэн дараах холбоосоор Мобстар аппликэишнийг татаж Ц.Энхжинг дэмжин саналаа өгөөрэй. 

Mobstar application-г GoogleStore-с татах 
Mobstar application-г AppStore-с татах  
Aлбан ёсны Facebook page
Албан ёсны Twitter хаяг
Miss Mongolia-г дэмжигчидийн group

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon