Нийтлэл 11 сарын 10, 2017

Эрүүл мэндийн байгууллагыг яамны харьяалалд шилжүүлэх нь зөв үү

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын хуулийн талаар хэлэлцэж байна.

М.Билэгт: Эрүүл мэндийн даатгалын санг Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамнаас гаргаж ЭМЯ-ны шууд харьяалалд 2018 оны 1 сарын 1-ээс шилжүүлж түүхэн гэх шийдвэрийг Д.Сарангэрэл сайд маш богино хугацаанд шуурхай гаргуулж чадлаа. Өнгөрөгч 4 жилд батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулиудад даатгуулагчид хэрэгтэй заалтууд байгаа. Энэ хууль УИХ-аар батлагдаад 2 жил болж байхад өнөөдөр иргэнд хэрэгтэй гол заалтууд нь хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ? Мөн НДБ-тай гэрээ байгуулсан өмчийн бүх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас сонгож үйлчилгээ олгоно гэсэн байгаа мөн эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлаар нийгмийн даатгалын 7,1,8-д эрүүл мэндийн зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаараас хэтэрсэн тохиолдолд гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний  зөвшөөрснөөр түүний зардлаас жилдээ нэг удаа шилжүүлэн тооцож болно гэсэн заалт байгаа. Энэ 2 заалт хэзээнээс хэрэгжих боломжтой вэ?  гэдгийг тодруулахад:

Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг батлуулсан. Энэ хуулиар бол тухайн иргэн жилд нэг удаа шаардлагатай гэж үзвэл гэр бүлийнхээ гишүүний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нэг удаа өөртөө шилжүүлэн хэрэглэж болох заалт байгаа. Энэ заалт хэрэгжээд явж байгаа. Өнгөрсөн хугацаанд олон тохиолдол гараагүй ганц удаа гарсныг шилжүүлсэн байдаг. Эрүүл мэндийн даатгалд цахим хяналтын тухай асуудал одоогоор ажлын хэсэг гараад явж байгаа. 2018 оноос эхлэн ЭМДШ-ийн талаарх цахим бүртгэлийн асуудал шийдэгдээд явах бүрэн бололцоотой гэж ажлын хэсгийн түвшинд үзэж байгаа хэмээлээ.

Харин үүнийг Д.Оюунхорол гишүүн ЭМБ-ыг яамны харьяанд өгөөд төсвийн нөхөөс мэтээр ашиглах нь буруу гэж үзэв.

Д.Оюунхорол: Төсвийн хүрээний мэдэгдлийн 9 үндсэн үзүүлэлтийн 5-г хангахаагүйгээр төсвийн хүрээний мэдэгдэл орж ирсэн байгаа.  МУ-ын төрийн ажил, ЗГ-ын ажил бол залгамж шинж чанараараа явагдах ёстой. МАН 2016 оны сонгуульд орохдоо аливаа нэг төрлийн татваруудыг нэмэгдүүлэхгүй байх тухай ярьсан байгаа. 2018 оны төсвийн мэдэгдлийг оруулж ирэхдээ 1300 төрлийн тусгай зөвшөөрөл эзэмшигч бүрээс 30 хувийн эрхээ шилжүүлсэн тохиолдолд 30 хувийн татвар авахаар ийм хуулийн төслийг анх оруулж ирсэн. Үүнийг засч залруулж ийм төрлийн татвар тавихаар болбол  газар эзэмшигч буюу уул уурхайн тусгай лиценц эзэмшигч, буюу уул уурхайн тусгай лиценц эзэмшээд түүнийгээ зарж борлуулсан тохиолдолд 10 хувийн татвар авдаг байхаар оруулж ирсэн. Энэ төрлийн татварыг нэмэгдүүлж оруулж ирснээр 67 мянган аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хөрвөх чадваргүй болгох аж ахуйн нэгжүүдээ дампууруулах нөгөө талаас татвар төлөгч баялаг бүтээгчидээ дарамталсан хүнд шийдвэрүүд орж ирсэн. Ийм асуудал байж болохгүй. 36 тэрбум төгрөгийн татвар авахын тулд аж ахуйн нэгжүүддээ хүнд дарамт учруулсан нь буруу байсан.

Нөгөө нэг зүйл нь ЗГ сая төсөв өргөн барьж орж ирэхдээ нэг ноцтой алдаа гаргасан нь ЭМД-ын шимтгэлийн тухай. Шимтгэлийн тогтолцоог бие даалгах нь зөв гэдэгтэй өнгөрсөн 8 жил шинэчлэлийн ажлыг хийх төсөл хөтөлбөрүүд, ОУ-ын байгууллагын төслүүд хэрэгжсэн байдаг. Бие даалгах асуудал ингэж судлагдсан байдаг.  Харамсалтай нь үүнийг яамныхаа харьяанд өгөөд төсвийн нөхөөс болгох мэтээр ашиглах шийдвэр гаргаж байгаа нь буруу юм. Өнөөдөр ажил олгогч эздийн байгууллага энэ асуудал дээр нэлээд нухацтай хандах байх. Магадгүй энэ цаашдаа үндсэн хуулийн асуудал болоод явахыг үгүйсгэхгүй. Энэ нь өөрөө үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн салбарын байгууллага нь өөрөө энэ асуудлыг захиран зарцуулах шийдвэрийг эдлэх нь буруу байсан. Тийм учраас нийгмийн хамгааллын байгууллага нь үндэсний зөвлөлийн эрүүл мэндийн сайд толгойлоод явах боломж бололцоог нь олгож өгөх бололцоотой байсан. Аль нэг яамандаа байх нь буруу гэж үзвэл эрүүл мэндийн даатгалын санг ерөнхий сайдын дэргэд эсвэл шадар сайдын дэргэд ажлын алба байгуулаад үүнийгээ танилцуулаад явах боломж бололцоо гарцууд байсан.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon