Нийтлэл 11 сарын 24, 2017

Ирена Сендлерийн бодит амьдралаас сэдэвлэсэн “Бортогонд нуусан амь” номыг Монгол хэлээр орчуулжээ

СУИС-ийн Медиа урлагийн сургууль “Польшийн кино” наадмын өдөрлөгийг  8 дахь удаагаа зохион байгуулж буй юм. Энэ жилийн хувьд дэлхийн хоёрдугаар дайнтай холбоотой түүхэн кинонуудыг гаргаж байгаа бөгөөд хамгийн чухал нь Ирена Сендлерын бодит амьдралыг харуулсан кино болон Орчуулагч сэтгүүлч  Мэргэний Ундрамын орчуулсан “Бортогонд нуусан амь” ном энэ үеэр нээлтээ хийж байгаагаараа онцлог юм. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Германчуудад эзлэгдсэн Варшавын Геттогоос 2500 Еврэй хүүхдийг аварсан Польшийн нийгмийн болоод хүмүүнлэгийн агуу зүтгэлтэн Ирена Сендлерийн тухай өгүүлэх “Бортогонд нуусан амь” номоос Холокост буюу Фашистууд Еврейчүүдийг хоморголон устгах харгислалын үеэр Ирена Сендрелийн байгуулсан гайхалтай баатарлаг үйлсийг мөн, эмэгтэй хүний нинжин сэтгэл, ухаалаг занг харж болох юм.

Ирена Сендлер нь 1910 оны 2-р сарын 15-нд Станислав Кшижановский болон Янина Каролина Гжибовская нарын гэрт төржээ. Түүний аав Станислав Кшижановский эмч мэргэжилтэй бөгөөд охиноо төрөхөөс өмнө 1905 оны хувьсгалын үеэр нууц бүлэглэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан юм. Тэрээр эмч нарын үзэхээс татгалзсан ядуу гэр бүлээс гаралтай еврейчүүдэд эмнэлгийн тусламж үзүүлдэг байжээ. Стаснислав Кшижановский 1917 онд өвчтөнүүдээсээ гэдэсний хижиг өвчин халдварлаж нас барсан. Түүний аав тусламж гуйсан хүнд үргэлж гараа сунгаж бай гэж захидаг байсан бөгөөд тэрээр дунд сургуульд байхаасаа эхлэн гадуурхагдсан хүүхдүүдийг өмөөрч тэдний талд зогсдог байжээ.   Тэрээр дайны хүнд хэцүү он жилүүдэд гар хумхин суулгүй өөрт байгаа бүхий л боломжоо ашиглаж өлсгөлөн, гэдэсний хижиг өвчин болон хорих лагерьт амин алдах байсан ямар ч гэм буруугүй 2500 хүүхдийг аврахын тулд боломжгүйгээс боломжтой болох хүртэл нь тэмцэж чадсан. Харамсалтай нь  Ирена Сендлерийн энэ гайхалтай баатарлаг түүхийг мэдэх хүн цөөн учир 60 жил дарагдсаны эцэст Америкийн хэсэг оюутнууд  үндэсний соёл, түүхийг сурталчлах өдөрлөгөөрөө энэ тухай бяцхан жүжиг тоглосноор “Бортогонд үлдсэн амь” дэлхийгээр тойрох аялал нь эхэлсэн байна      

Түүнчлэн тус номын зохиолч Жек Майер хоёр цаг үед тусдаа өрнөсөн ч хоорондоо салшгүй холбогдох хоёр түүхийг маш чадварлагаар нэгэн боть номонд нэгтгэж өгүүлснээр өнөөгийн бидэнд холокостын тухай тодорхой ойлгох боломжийг олгосон.  Тиймээс энэ номыг уншсан хүн урам зориг сайхан сэтгэлийн хүчийг мэдэрдэг гэж олон улсын судлаачид үнэлсэн байна.  Номын нэрийн тухайд Ирена Сендлер германчуудад эзлэгдсэн хүүхдүүдийн жинхэнэ нэрийг шилэн бортогонд бичиж хийгээд дайн дуусаж амар амгалан болсны дараа хүүхэд бүрт өөрийнх нь удам судар тухай ярьж, жинхэнэ нэрийг нь хэлж өгсөн түүхээс үүдэн энэхүү номын ийн нэрлэжээ.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon