Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайллаа

Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай түүний дэвжээний багш, ояката Исэгахама өнөөдөр өглөө мэдэгдсэн. Тэгвэл саяхан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр багш нь дэвжээнийхээ амжилттай яваа бөхөө өгөөшинд орж зодог тайлж байгаад маш их харамсалтай байна гэдгээ илэрхийллээ.

Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 9 удаа түрүүлсэн,  70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж Исэгахама дэвжээний бөх. 2008 оны 11 сар хүртэл Ама Коохэй хэмээх нэрээр барилддаг байсан. 2009 оны 5 сарын башод Хакүхотой нэмэлт барилдаан хийж даван анх удаа дээд зиндаанд түрүүлсэн. Мөн 2011 оны 7 сард 14 давж түрүүлсэн. 2012 оны 7, 9 саруудад нэг ч уналгүй түрүүлж, Ёкозүна цол хүртсэн. Үндсэн мэх нь цүппари, баруун золгоо, ёри, цүкидаши. Улсын заан Р.Даваанямын  хүү Харүмафүжи Д.Бямбадорж 2009 оны 6 сарын 12-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавъяат Тамирчин цол хүртсэн.

Ийнхүү монгол түмний хайртай аварга Харумафүжи хийсэн үйлдэлдээ бүрэн хариуцлага хүлээж зодог тайллаа.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4878

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%