Нийтлэл 12 сарын 01, 2017

Улаан эсэргэнэ хүндэрвэл амь насанд аюултай

Сүүлийн жилүүдэд Монгол улсын хэмжээнд халдварт өвчний дэгдэлт нэмэгджээ. Тухайлбал  нийт өвчлөлийн 36 хувийг агаар дуслын замын өвчин, 33 хувийг бэлгийн замын халдварт өвчин, 24,8 хувийг гэдэсний халдвар өвчин эзэлж байгаа юм байна. Үүнээс А хүрээний тусгай үүсгэгчтэй, дамжих замтай, голомтот, дархлал эвддэг, нууц үедээ хамгийн их халдвар тараадаг  улаан эсэргэнэ өвчиний дэгдэлт нэмэгдэх  хандлагатай болсон байна. Тус  өвчин манай улсад  1952 оноос эхлэн бүртгэгдсэн.  энэ өвчин нь ихэвчлэн 2-10 настай хүүхэдэд бохир гар болон аяга таваг, агаар дуслын замаар халдварладаг өвчлөл төдийгүй улсын хэмжээнд 2016 онд Улаан-Эсэргэний 1378 тохиолдол бүртгэгдэж байсан болон энэ оны 10 сарын байдлаар 1549 тохиолдол бүртгэгджээ.

Улаан эсэргэнэ өвчний нууц үе дунджаар 2-7 хоног ба өвчний эхний өдрөөсөө л бусдад  халдварлах боломжтой.  Шинж тэмдэг нь халуурах, бие, хэл болон аман дээгүүр юм туурах, дотор муухайрах, бөөлжих болон тунгалгийн булчирхай томрох зэрэг байдаг. Хүүхдийн  хэл час улаан өнгөтэй хөхлөгүүдтэй болдог төдийгүй  биен дээр улаан толбот тууралтаар оношлогддог. 

Өнгөрсөн жил улаан бурхан өвчний дэгдэлт газар авч вакциний нөөцгүйн улмаас маш олон хүүхдийн амь эрсдсэн. Улаан эсэргэнэ өвчин ч мөн адил нэг л дэгдвэл маш олон хүнийг хамарч амь нас эрүүл мэндийг хохироох аюултай. Тиймээс хүүхдүүд ихээр цугладаг сургууль цэцэрлэгт яаралтай үзлэг шинжилгээ хийж, вакцинжуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа юм.

Сэтгэгдэл бичих

arrow icon