Засгийн газрын үнэт цаасны хүү буурвал зээлийн хүү буурах уу?

 

Засгийн газрын үнэт цаас болон Тѳв банкны үнэт цаасны хүү буурвал, жишээ нь 5% болчихвол зээлийн хүү буурах уу?Эдгээр хүүг яаж бууруулахаас бүх зүйл шалтгаална. Хэрэв маргааш ѳглѳѳ шууд Төв банкны үнэт цаас, Засгийн газрын үнэт цаасны хүү 5% болчихвол зээлийн хүү буурахгүй. Харин дараах 2 зүйл тохиолдох магадлал ѳндѳр:

1. Улсын тѳсѳв одоохондоо ѳндѳр алдагдалтай хэвээр л яваа. Ѳѳрѳѳр хэлбэл, тѳсвийн зарлага орлогоо давсан явж байна. Энэхүү зѳрүүний дийлэнх хэсгийг Сангийн яамнаас Засгийн газрын үнэт цаас гаргаж нѳхдѳг. Хэрэв хүү огцом 5% болж буурвал Засгийн газрын үнэт цаас авах хүн гарахгүй. Улмаар тѳсвийн алдагдлыг санхүүжүүлэх аргагүй болно. Ингэснээр тѳсѳв зарим зардлаа шууд танахаас ѳѳр аргагүй. Эмч багш нарын цалинг хасах уу, цэцэрлэг сургуулийн урсгал засваруудаа хийхгүй байх уу гэх мэт тѳсвѳѳс санхүүждэг зарим ажлыг зогсоохоос ѳѳр аргагүй болно. Ѳѳрѳѳр хэлбэл нийгэмд хэрэгтэй тѳрѳѳс хэрэгжүүлдэг зарим функцийг зогсоохоос ѳѳр аргагүйд хүрнэ гэсэн үг.

Харин нѳгѳѳ талд, Засгийн газрын үнэт цаасыг авч байсан банкууд нѳгѳѳ сул мѳнгѳѳрѳѳ яах вэ? Банкууд ₮3 их наядын Засгийн газрын үнэт цаас эзэмшиж буй. Эдийн засаг хүндрэлтэй, зээл чанаргүйдэх магадлал ѳндѳртэй үед шууд зээл гаргах уу? Үгүй л болов уу. Банкууд зээлийн эрсдлээсээ болоод одоо татан тѳвлѳрүүлсэн хѳрѳнгийнхѳѳ 40%-ийг бэлэн мѳнгѳ, үнэт цаас хэлбэртэй хадгалж буй (ТТГЧ). Иймд Тѳв банкны үнэт цаас руу л хийх магадлал нь хамаагүй ѳндѳр.

2. Гэтэл Тѳв банкны үнэт цаасны хүү (Бодлогын хүү)= 5% болчихсон байлаа гэж үзье. Харилцагч нь очоод мѳнгѳѳ авах гэхээр уучлаарай, зээл болгоод гаргачихсан гээд сууж байхгүйн тулд банк Бодлогын хүүнээс үл хамаараад тодорхой хэмжээний Төв банкны үнэт цаас авдгаараа авна.

Гэхдээ 13%-ийн хадгаламжийн хүүгийн зардал тѳлж байгаа учраас харилцагчдаасаа татсан эх үүсвэрээ 5%-ийн хүүгээр Тѳв банкинд байршуулах нь алдагдалтай. Иймд хадгаламж эзэмшигчдээ дуудаж авчраад мѳнгийг нь эргүүлээд тарааж ѳгѳх үү? Банк мѳнгийг нь хадгалахгүй гэхээр хадгаламж эзэмшигч нар ямар үйлдэл хийх вэ? Валют болгоод гудсан дороо нуух уу?

Тэгэхээр Засгийн газрын үнэт цаас хэлбэрээр байгаа 3.3 их наяд, Төв банкны үнэт цаас хэлбэрээр байгаа 1.9 их наяд тѳгрѳг зах зээл дээр шууд сул тавигдахаар үнэ, ханш тогтвортой байх уу? Банкны систем тогтвортой байх уу? Эдийн засаг тогтвортой байх уу? Зээлийн хүүний талаар ярилтгүй болох болов уу.

Гэхдээ сурах бичигт бичсэнээр бол Төв банкны үнэт цаас, Засгийн газрын үнэт цаасны хүү буурч байж зээлийн хүү буурах учиртай. Эдийн засаг дахь эрсдэл буурсны үр дүнд эдгээр хүү буурвал дагаад зээлийн хүү ч буурна. Ер нь бол зээлийн хүү ч тэр, Төв банкны үнэт цаас, Засгийн газрын үнэт цаасны хүү ч тэр манай эдийн засгийн ѳндѳр эрсдлийг л харуулж буй индикатор юм. Эрсдлээ бууруулахгүйгээр бид "халууны шил" дээрх тоогоо харааж зүхээд нэмэргүй.

Тэгэхээр, тѳсѳв цаашид сахилга баттай байж алдагдлаа бууруулсаар ашигтай болвол ѳндѳр хүүтэй Засгийн газрын үнэт цаас гаргах шаардлагагүй болно. Монгол руу орох валютын орох урсгал тогтвортой байвал ханш огцом савлах эрсдэл багатай болж, зах зээл дээр байгаа илүүдэл тѳгрѳгийн нѳѳцийг Тѳв банкин дээр ѳндѳр хүүгээр тѳвлѳрүүлэх шаардлагагүй л болно гэсэн үг. Эдгээрийн цаана нүүрсний үнэ унасан ч тѳсѳв бүрдүүлэх чадвартай эдийн засгийн олон салбар байх хэрэгтэй. Валют олох чадвартай үйлдвэрлэл, сайн боловсон хүчин байх хэрэгтэй. Хѳрѳнгѳ оруулалтын, татварын таатай орчин ч шаардлагатай. Ѳѳрѳѳр хэлбэл, илүү эрүүл эдийн засгийн бүтэцтэй цагт эдийн засгийн эрсдэл бага, дагаад хүү ч бага байна гэсэн үг. Энэ мэдээж амаргүй сонсогдож байгаа, гэхдээ алхам алхмаар хийгдээд л явж байгаа зүйлс.

Одоогийн ѳндѳр хүү бол манай орны эдийн засгийн нүүр царайг л харуулж байгаа толь юм. Гэтэл зарим популист "эдийн засагчид" Засгийн газрын үнэт цаас, Төв банкны үнэт цаасыг маргааш бууруулчихвал бүх юм амар сайхандаа жаргах талаар ярьж байгаа нь сурах бичгээ дутуу уншсан, эсхүл одоогийн Монголын эдийн засгийн талаарх мэдлэг дутуугийн л илэрхийлэл юм болов уу.


avatar
    • albaker
    • 172.68.110.*

    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: [email protected]

    • albaker
    • 172.68.110.*

    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: [email protected]

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4670

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%