Нийтлэл 01 сарын 25, 2018

Ай Ёо доктор: Гэрэлтэй орчинд унтахад мэдрэлийн эсүүд бүрэн амардаггүй

Нойр хулжих, нойргүйдэх зэрэг асуудал таныг зовоож байна уу?. Тэгвэл эдгээр асуудлыг шийдэх Ай Ёо докторын зөвлөгөөг хүргэе. 

Нойр гэж юу вэ?

Нойр гэдэг нь шинжлэх ухааны хэлээр мэдрэлийн тогтолцооны амралт ажээ. Хүний нойр олон хэсгээс бүрдэх бөгөөд нойрны эхэн үе, дунд үе, гүн үе, сэрэх үе гэж хуваагддаг. Тэгэхээр унтах гэдэг нь маргаашийнхаа эрч хүчийг сэлбэж амьдралаа тэтгэж, амьд явах баталгаагаа хангаж буй хэрэг юм.

Яагаад хоол идсэний дараа  нойр хүрдэг вэ?

Ходоод хоосон байхад ходоодны цусан хангамж хэвийн ажиллаж байдаг. Харин ходоодонд хоол орж ирснээр хоолоо шингээхийн тулд ходоод ажиллаж эхэлнэ энэ үед дотор эрхтэн системүүд бүгд зэрэг ажиллаж эхэлдэг. Энэ нь мэдрэлийн систем буюу тархинд агуулагдаж буй цусны 20 орчим хувь ходоод руу явдаг гэсэн үг. Үүнээс болж тархин дахь цусан хангамжийн хомсдол үүсч нойр хүрэх, нозоорох үйл явц болдог байна.

Гэрэлтэй орчинд унтахад мэдрэлийн эсүүд амардаггүй

Хүн гэрэлтэй орчинд унтвал мэдрэлийн системүүд бүрэн амарч чаддаггүй байна. Хүн унтахаар нүдээ анихад нүдний мэдрэхүйгээр дамжаад тархи харанхуйг мэдрээд боргоцой булчирхай буюу нойр хүргэдэг булчирхайд хүрч мелатони гэдэг даавар ялгарч бүх тархи мэдрэлийн системд хүрч бүх бие организмийн бодисын солилцоог удаашруулж амар гэсэн дохиог өгдөг. Харин хүний нүдэнд гэрэл тусахад энэхүү даавар ялгараа больж тархи мэдрэлийн эсүүд сэргэж эхэлдэг. Энэ нь нойргүйдлийн эхний шалтгаан болдог.

Нойргүйдэл эрхтэн системд сөргөөр нөлөөлдөг

Хүн унтаж байхад бүх эрхтэн систем амарч байдаг. Тухайлбал хүний зүрхний цохилт шөнийн 1-2 цагийн үед 2 дахин буурдаг. Ингэхээр зүрхний булчин амарч зүрхний цусан хангамж амардаг учир хүн шөнө унтаж байхдаа даардаг. Энэ нь зүрх цусаа шахахгүй учраас бүх эрхтэн систем амарч байдаг. Хэрэв яг зүрх амарч байх ёстой 1-2 цагийн үед унтаж амрахгүй бол зүрхний архаг өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг. Мөн арьс болон элэг, ходоод гэх мэт эрхтнүүд нойргүйдлээс болж өвддөг.

Хүний биологийн цаг гэж юу вэ?

Хүний бие организм нь өөрөөс нь үл шалтгаалан тогтсон цагийн дагуу нэгэн хэмнэлээр ажиллаж байдаг. Үүнийг хүний дотоод цаг буюу биологийн цаг гэдэг. 

21 цаг: Олж авсан мэдээллээ батжуулах, аливаа зүйлийг цээжилж тогтоох үйлд хамгийн тохиромжтой үе иржээ. Унтахын өмнөхөн тархи толгойны үйл ажиллагаа хамгийн их сайжирдаг. Энэ үед ямарч мэдээллийг тэр хэмжээгээр нь багтаах чадвартай болсон байна.

22 цаг: Хүний биеийн цусанд энгийн үед 5-8 мянга байдаг цагаан биетүүд нь энэ үед 12 мянга орчим болдог. Энэ нь бие организмын хамгаалалтын үйл ажиллагаа ихэсч буйн дохио гэнэ. Хүний биеийн халуун буурч унтахад бэлэн болсон байна.

23 цаг: Унтахаасаа өмнө орондоо сайн юмны тухай бод. Хүний бие организм суларсан ч гэсэн эс болгонд сэргэх үйл ажиллагаа явагдаж байдаг гэдгийг анхаараарай.

24 цаг: Энэ үед нойрсож байгаа хүний тархи ажиллан зүүд зүүдэлнэ. Өдрийн туршид хүлээж авсан мэдээллүүддээ хуваарилалт хийж байх үе.

01 цаг: Энэ үед хүний нойр мэдрэмтгий цочмог болсон байна. Өвчинг мэдрэх мэдрэмж өндөр байна. Гэмтэж бэртээсэн хөл, өвчтэй шүд яг одоо л өвддөг цаг нь. Тиймээс тухай бүрт нь өвчнөө эмчилж байх хэрэгтэй.

02 цаг: Бараг бүх эрхтнүүд амарч байна. Харин элэг ажилласаар л байгаа.

03 цаг: Хүний физиологийн уналтын үе. Артерийн даралт хамгийн доод хэмжээндээ хүрч, зүрхний цохилт болон амьсгаа үл мэдэгдэх төдий байдаг.

04 цаг: Энэ үед хүний тархи хамгийн бага хэмжээний цусаар хангагдаж байдаг. Сэрэхэд бэлэн биш байна. Гэвч их соргог болсон байна. Бага боловч авиаг тархи хүлээн авбал амархан сэрдэг .

Эдгээр цагуудад сайн унтаж хэвшвэл нойргүйдлээс ангижирч, маргаашийн ажилдаа эрч хүчтэй байж чадна.

Сэтгэгдэл бичих

arrow icon