“Мах импекс” ХК нэгж хувьцаанд 100.00 төгрөгийн ногдол ашиг хуваарилна

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй байдаг 218 компаниас 93 компани санхүүгийн тайлангаа ирүүлж дараах компаниуд ногдол ашиг тараах шийдвэр гаргажээ.

Мах импекс” хк

Компанийн 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 100.00 төгрөгийн ногдол ашиг хуваарилна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг бүртгэлийн өдөр болох 2018 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрөөр тогтоож, аравдугаар сарын 01-нээс эхлэн бэлнээр компанийн байранд олгоно.

Талх чихэр" хк

Компанийн 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 170.00 төгрөгийн ногдол ашиг хуваарилна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг бүртгэлийн өдөр болох дөрөвдүгээр сарын 06-ны өдрөөр тогтоож,долдугаар сарын 01-нээс эхлэн бэлнээр компанийн байранд олгохоор шийдвэрлэсэн байна.

Монгол шуудан” хк

Компанийн 2017 оны цэвэр ашгийн дүнгээс 30 хувиар тооцож, нэгж хувьцаанд 2.74 төгрөг буюу нийт 273,464,152 төгрөгийн ногдол ашиг хуваарилна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, тавдугаар сарын 01-нээс эхлэн "ҮЦТХТ" ТӨХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулна.

Адуунчулуун” хк

Компанийн 2017 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 130 төгрөг буюу нийт 409,669,520 төгрөгийн ногдол ашиг хуваарилна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож "ҮЦТХТ" ТӨХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Тахько” хк

Компанийн 2017 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 108 төгрөг буюу нийт 128,518,164 төгрөгийн ногдол ашиг хуваарилна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, тавдугаар сарын 01-ний дотор "ҮЦТХТ" ТӨХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулна.

Улаанбаатар хивс” хк

Компанийн 2017 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ нэгж хувьцаанд 100 төгрөгийн ногдол ашгийг хуваарилна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг энэ сарын 26-ны өдрөөр тогтоож, тавдугаар сарын 1-15-ны өдрийн хооронд ҮЦТХТ дэх хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулна.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%