АМЬДРАЛ САЙХАН: Ном бол миний Нарниад хүрэх гүүр

Амьдрал сайхан булангийн энэ дугаарт "Эрдэмт үйл академ"-ийн багш  "Сэтгэлийн хүүрнэл" бүлгэмийн гишүүн Ж.Дөлгөөн хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцсан юм.

 

 

Айлын хүүхдүүд гадаа тоглоод байж байхад би номоо тэврээд л өрөөний мухарт шигдээд байж байдаг хүүхэд байлаа. Одооны хүүхдүүд харин утсаа тэврээд буланд шигддэг болж. Ном бол миний “Нарниа”-д хүрэх гүүр, миний ертөнцийг харах цонх байлаа.

Ихэвчлэн үлгэрийн номнууд уншина. Би 4 настайгаасаа уншиж сурсан. Тэрнээс хойш анх унших дуртай байсан номнууд нь Монгол ардын үлгэрүүд, Ханс Андерсоны үлгэрүүдийг их уншдаг байсан. Харин дунд сургуульд орсоноос хойш Буддын сургааль шашны номнууд бас аавынхаа санал болгосноор Анна Каренина, Консуэло, Дорд үзэгдсэд гээд сонгодогуудыг их уншсан. Гэхдээ хүн хэтэрхий багадаа хүнд жанрын сонгодогуудыг унших дэмий юм шиг санагдсан. Оюун ухааны бүрэн төлөвшил хөгжилд хүрээгүй болохоор тухайн номын, утга санааг нь ч бүрэн ойлгохгүй өнгөрдөг. Тэрнээсээ болоод ч тэрүү дараа нь тэр сайхан бүтээлийн талаар дундуур ойлголттой үлдэж, дахиад сонгодог зохиол унших хүсэл сонирхолгүй болдог юм шиг санагдсан.

Би бас өөрт төрсөн сэтгэгдэл болон сайхан зүйлсийн тухай бичих дуртай. Хэдийгээр бичих сонирхолтой байсан ч  нэг л зориг хүрдэггүй байлаа. Саяхнаас миний амьдрал хэтэрхий уйтгартай, нэгэн хэвийн санагдаж эхэлсэн тул боломж бүрт “За” гэж хэлэхээр сэтгэл шулуудсан юм. Гэтэл яг цагаа олоод миний цахим ертөнцөөр хүндэлж, нийтлэлүүдийг нь уншиж явдаг нэгэн хүн надад “Сэтгэлийн хүүрнэл” бүлгэмд  бичих санал тавьсан юм. Ингэж л би бичиж эхлэсэн юм даа. Одоо бол бичиж эхлээд нэг сар л болж байна. Бичих бүрт амьдралыг сайхнаар харж улам гэрэл гэгээтэй сайхан болж байна.

 

 

 

 

 


avatar
    • Зочин
    • 172.68.254.*

    Мундаг охин өөрийнхөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь миний бодлоор зөв бодолтой төлөвшилтэй ирээдүйн алхаагаа алган дээрээ харьж байгаа ухаалаг охиндоо өндөрөөс өндөр амжилт битгий шантар чиний өмнө нээлттэй

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5398

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%