Хүнсний шимт тэжээллэг чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хуулийг дэмжлээ

Монгол Улсын хүнсний бодлого хүн амд хэрэгцээтэй амин дэм, эрдсийг түгээмэл хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулахад чиглэсэн хуулийн төслийн улсын их хурлын зарим гишүүд санаачилсан.

Хүнсний шимт тэжээлийн хуулийн төсөл батлагдсанаар хүнсний шимт, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, хүн амын эрүүл мэндийг сайжруулах, нийгмийн импортын хүнсний бүтээгдэхүүнийг орлох, улмаар өөрийн орны байгалийн гаралтай нөөцийг ашиглан баяжуулсан бэлдмэл гаргах экспортлох эдийн засгийн ач холбогдолтой аж. Өнөөдрийн УИХ-ын хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй тул  Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын хоёр томъёоллоор санал хураав. 

 

 Ажлын хэсгээс төслийн 6 дугаар зүйлд Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд хүнсийг баяжуулахад шаардлагатай тоног төхөөрөмж болон баяжуулагч бэлдмэлийн импортыг дэмжих, гааль, татвар, зээлийн бодлогыг тодорхойлох хүнс баяжуулалтын талаар хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэх дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв батлах, баяжуулсан хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих үндэсний хөтөлбөр батлах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг агуулгатай хэсэгт заалт шинээр нэмж, 10 дугаар зүйлийг хасахаар санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.  Иймд Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн дээрх хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төсөлд, Баяжуулсан хүнсний тухай хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон бэлтгэл ажлыг хангах, албан журмаар баяжуулах хүнсний жагсаалт болон захиргааны хэм, хэмжээний актыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор батлах, хүнсийг албан журмаар баяжуулахад шаардлагатай тоног төхөөрөмж болон баяжуулагч бэлдмэлийн импортыг дэмжих, үйлдвэрлэл эрхлэгч нарт боломжтой хэлбэрээр дэмжлэг үзүүлэх, холбогдох хуулиудад нэмэлт оруулах, хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор танилцуулахыг Ерөнхий сайдад үүрэг болгохоор тусгасан байв. Ингээд Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Хүнсний шимт тэжээллэг чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хуулийг дэмжлээ.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4877

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%